top of page
  • Oyunbat .O

PMPL South Asia Fall 2023 WEEK 1


PMPL South Asia Fall 2023 тэмцээний эхний долоо хоногийн тойм.


DAY 1:

2023.07.25 өдрөөс эхний долоо хоногийн эхний өдрийн эхний тоглолт эхэлсэн билээ. Эхний тоглолтыг Монгол улсын 4Merical Vibes баг Chicken Dinner идэж салхийг хагалав. Үүгээр эхний өдөр ихэнх Монгол багуудын хувьд сайн эхлэлийг тавилаа.


Эхний 3 байрт:

  1. 4Merical Vibes

  2. Stalwart Esports

  3. STRONGER FAKELOVE

DAY 2:

Хоёрдох өдрийн эхлэлийг STRONGER FAKELOVE Chicken Dinner-ээр эхлүүлж, түүний дараагийн тоглолтод SEAL Esports баг Chicken Dinner идсэн бол, 2 дахь өдрийн төгсгөлд NB Esports Chicken Dinner-ээр төгсгөв. Мөн хоёрдох өдрийн TOP Eliminator-оор NB_Mondo 12 elimination-тай тодров.




DAY 3:

Гуравдах өдөр гурав болон дөрөвдөх тоглолтод High Voltage DC баг Chicken Dinner идэж 12-р байрнаас 4-р байр хүртэл байраа ахиулав. Өдрийн төгсгөлийг Mabetex Esports баг 14 Kill-тэй Chicken Dinner-ээр төгсгөв.


Эхний 2 байрт:

1. 4Merical Vibes 2. NB Esports


DAY 4:

Дөрөвдөх өдрийн онцлох багууд Mabetex Esports болон Seal Esports байв. Тэд оноогоо маш сайн нөхөж Mabetex Esports баг 12-р байрнаас 6 байранд, Seal Esports баг 7-р байрнаас 4-р байранд орж ирэв. Мөн 4Merical Vibes баг эхний өдрөөс дөрөвдөх хүртэл тэргүүлээ хадгалсаар явна.


DAY 5:

Тав дахь өдөр буюу эхний долоо хоногийн сүүлийн өдөр Stalwart Esports багийн хувьд маш сайн тоглолтыг үзүүллээ. Тэд 8-р байрнаас 4-р байр хүртэл дэвшив. Эхний долоо хоногийн TOP Eliminators-оор 4MV_APEX 41 eliminations-тай тодорсон бол 4Merical Vibes баг эхний долоо хоногийн шилдэг багаар тодров.


8 сарын 1 өдрөөс эхлэн хоёрдох долоо хоногийн тоглолтууд эхэлнэ.

Нийтлэлийг: Pani





43 views0 comments

Recent Posts

bottom of page