top of page
  • Writer's pictureSase The Netrunner

MMR буюу цолоо хэрхэн зөв, хурдан нэмэх вэ? ( Цуврал зөвлөмж дугаар 2 )

Манай сайтыг зүгээс Dota 2 сонирхогч залуусдаа зориулан ямарч Bracket - нд өөрийн MMR - г хэрхэн хурдан болоод зөв аргаар нэмэх зөвлөмжийг цуврал болгон хүргэхээр бэлэн болоод байна. Энэ удаад тус зөвлөмжийн №2 - г хүргэж байна.


dota 2 mmr

Зөвлөмж 4: Core байрлалд Black King Bar авахаас бүү татгалз!

Ялангуяа та Carry эсвэл Mid байрлал дээр тоглож байгаа бол BKB - г бараг бүх тоглолтонд авах нь таны хожих боломжийг нилээдгүй хувиар өсгөх юм. Тухайн Item нь Dota 2 - н механикууд дундаас хамгийн хүчтэй механик буюу Stun, Hex, Slow, Root гээд бүхий CC (Crowd Control) - ээс хамгаалдаг тул таныг илүү тухтай тоглох боломжтой болгоно. Тухтай тоглолт = Win!


dota 2, bkb
Black king bar

Black King Bar буюу BKB нь ямар чухал болоод заавал авах ёстой Item - н нэг гэдэг нь танийг цол ахих тусам илүү их анзаарагдах бөгөөд улны цолтнууд болон Advanced level players - н ялгаа ч байж болох юм. Divine болон immortal ( Мэргэжлийн түвшний Pro тоглолтонд ч ) bracket - н тоглолтуудын дайн дээр бараг л 100% Carry эсвэл Mid баатрыг шууд онилж Stun Hex CC - нүүдээ дарааллуулан хийснээр тухайн дайныг авч давуу нөхцөл байдлыг үүсгэдэг нь бичигдээгүй хууль байдаг.


Гэхдээ та зөвхөн BKB - г зүгээр нэг аваад зогсохгүй Timing - аа зөв тааруулах хэрэгтэй. 4 дэх Item - аараа авах нь ихэнхи тохиолдолд оройтсон байдаг ба эхний Item - аараа сонгох нь бас хэт эртдэх юм. Тиймээс 2 дахь эсвэл 3 дахиараа сонгох нь зөв байдаг. Мөн та BKB - г ажиллуулахдаа эсрэг баатруудын том Skill - г block хийх маягаар ашиглавал илүү үр дүнтэй гэдгийг санаарай. Ингэснээр өрсөлдөгчийн тань хэрэглсэн Skill ямар ч хэрэгцээгүй болохын сацуу та өөрөө чөлөөтэй үйлдэл хийх нөцхөл байдлыг үүсгэж болох юм. BKB FTW!!! ( Black King Bar for the win!!!)


Зөвлөмж 5: Төв авахаас нааш хожсон гэж бүү бод!

Жижиг давууг авснаар та хэт өөртөө итгэлтэй болж батны хожсон мэдрэмж төрөх нь олонтаа. Гэхдээ Dota2 - т батны гэх зүйл байдаггүй бөгөөд 50k Networth давуу байдлаас ч хожигдсон тохиолдол маш олон байдаг. Өөртөө хэт итгэж мал дээр явж байгаад Smoke мөргөж 5н баатарт бавуулж үхснээр тоглолт маш хурдан эргэх боломжтой байдаг.


Энэ алдаа нь мөн л улны цолтнуудын гаргадаг нийтлэг алдаа ба танд хэрвээ MMR чинь чухал л бол хэт онгирч жаахан байсан давуугаа алдах ямар ч шаардлага байхгүй. Харин тэрний оронд давуугаа хадгалж байгаад боломжтой бол нэг талыг нь цөмлөж айлынхаа хүчийг бага багаар сулруулснаар давууг хожил болгон өөрчлөх боломжтой байдаг. Objective авахдаа анхааралгүй голоор орж байхад байгаль цохиод зогсож байдаг улны цолтой найзууд байдаг л биздээ :P



Зөвлөмж 6: Багтайгаа хамт бай!

Яг Tryhard тоглох гэж байгаа тохиолдолд та 18 минутаас хойш ихэнхи цагт багаараа ямар нэг зүйл хийх нь илүү үр дүнтэй ба ховор тохиолдолд та тэгэж чадахгүй нөхцөл байдалд очих ба хэрэв та Core тоглогч бол тэр үед Farm - руугаа буцаад орсон нь өлзийтэй байдаг. Хамгийн чухал нь багтайгаа нийлэх цаг нь болчоод байхад таний тав гурван Creep цохиж байх хоорондуур багийнхан чинь айлын 5 баатартай тааралдаж мөчөө санжуулуулах нөхцөл байдлыг үүсгэхгүй байж мэдрэх хэрэгтэй. Тийм нөхцөл байдал тоглолтын чигийг шууд эргүүлдэг.


Дота2



Зөвлөмж 7: Buybacks - "Өөрийгөө худалдаж авах" гэж монголчлох уу? LOL

Тоглолтын дунд болон сүүл хэсэгт тоглогчдод үүсдэг чухал нэгэн даалгавар бол Buyback хийх Gold-оо олох, хадгалах явдал юм. Яг хэрэгтэй үед Buyback хийх Gold байхгүйгээс болж хожигдох явдал нь нөгөө л нэг улны гэгч тоглогч нарт байнга үүсдэг асуудал байдаг. Гэхдээ энэ алдаа нь зөвхөн доод цолонд гэлтгүй дээгүүр цолны тоглолтуудад ч гэсэн олон ажиглагддаг. Хэрвээ таньд Buyback хийх Gold байхгүй байгаа тохиолдолд багийнхандаа байнга хэлж сануулж байх нь зүйтэй байдаг ба Buyback нь тоглолт удаан үргэлжлэх тусам хамгийн чухал хөзөр болсоор байдаг ба та энэ хөзрийг хэрхэн ашиглахаас хамаарч тоглолтонд маш хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой байдаг.





Яг том дайн болохын өмнө шал тэнэг байдлаар Buyback - аа үрэн таран хийх нь Carry тоглогчдын гаргадаг түгээмэл алдаануудын нэг бөгөөд Buyback байгаа гэдэгтээ бардаж хэт болгоомжгүй тоглолт хийж үхсэнээр эсрэг баг нь Buyback status - н хувьд давуутай болж тоглолтыг гартаа авдаг. Тиймээс Buyback хийх Timing - аа маш сайн тооцооллож зөв үед хийх нь хамгаас чухал байдаг байна.


By The Way:

Dota 2 Community - д Herald 1 цолтой ердөө 3992 тоглогч байдаг ба энэ нь нийт тоглогчдийн 0.05% - г эзэлдэг байна.


Дараагийн цувралаар илүү сонирхолтой аргуудаас хуваалцахаа амлаж байна.



Нийтлэлийг: Sase The Netrunner




466 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page