top of page
Writer's pictureAriunzayat Yunren

IESF WEC 2024 тэмцээний бүсийн шалгаруулалт дууслаа

9-р сарын 6-14-нд Хятад улсын Чэнгду хотод болох IESF WEC 2024 Азийн Номхон далайн бүсийн тоглолтод оролцох эрхийн төлөөх бүсийн шалгаруулалт явагдаж дууслаа.


World Esports Championship тэмцээнд оролцох багуудыг улс бүрийн цахим спортын байгууллагууд тодруулдаг журамтай тул MESA дөрөвдүгээр сард Монгол улсын төлөөллийг сонгох ML:BB, ML:BB fe, PUBGM, CS2, CS2 fe, Dota2 төрлөөр тэмцээнүүдээ зохиосон билээ.

Улс бүрээс шалгарсан багуудын эхний тоглолт 6-р сарын 22-оос 7-р сарын 11-ний хооронд online зохиогдож, манай улсын тамирчид  ML:BB, ML:BB fe, PUBGM, CS2, CS2 fe, Dota2 төрлөөр өрсөлдөв.

CS2

7-р сарын 2-нд зохиогдсон CS2 төрлийн тэмцээнд Монгол улсын баг Хон Конгийн багийг 2:0 харьцаагаар хожиж эрхээ авлаа. Монгол улсын баг бусад 10 багийн хамт 9-р сарын 6-14-нд Хятад улсын Ченду хотноо Ази тивийн аваргын төлөөх тоглолтод өрсөлдөх юм.

Монгол улсын CS2 төрлийн багийн бүрэлдэхүүн: The Huns esports

  • Г.Есөнтөмөр “nin9”

  • Б.Баатархүү “Bart4k”

  • Б.Тэнгис “sk0R”

  • Г.Мөнхтамир “Tamiraarita”

  • “Cobrazera”

 

PUBGM

7-р сарын 6-10-ны өдрүүдэд болсон PUBGM төрлийн тэмцээнд Монгол улсын баг А хэсэгт тоглож арван багаас 2-р байрт шалгарчээ. Ийнхүү Ази, Далайн бүсээс шалгарсан нийт таван баг 11-р сард Саудын Арабын Рияд хотод болох Дэлхийн Цахим спортын Аваргын тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Монгол улсын PUBGM төрлийн багийн бүрэлдэхүүн

IHC esports PUBGM

Х.Хүсэлбаатар "Alex"

Б.Билгүүн  "Godless"

Б.Золбоот "Zyol"

Б.Батбагана "DEMO"

Н.Дулаанжаргал "Abely"

IESF WEC 2024
MLBB

6-р сарын 22-нд зохиогдсон MLBB fe төрөлд Монгол улсын баг Хон Конгийн багийг 3:0 харьцаагаар хожиж бусад 8 багийн хамт 9-р сарын 6-14-нд Хятад улсын Ченду хотноо Ази тивийн аваргын төлөөх тоглолтод өрсөлдөх юм.

Багийн бүрэлдэхүүн:

Ladybugs баг

Э.Болормаа  “Deja vu” 

С. Тэргэл  “Nonaxn”

Л.Алтанзул “Zulaanaa”

Н.Оюундарь “Mobsaiko”

П.Энхтуяа “Ayame”

IESF WEC 2024
Credit to isee.mn

6-р сарын 22-нд зохиогдсон MLBB төрөлд Монгол улсын баг Хон Конгийн багтай тоглох байсан боловч цагтаа ирээгүй тул манай багт хожлыг өгчээ. Тэд 16 багийн хамт 9-р сарын 6-14-нд Хятад улсын Ченду хотноо Ази тивийн аваргын төлөөх тоглолтод өрсөлдөх юм.

Монгол улсын MLBB төрлийн багийн бүрэлдэхүүн

IHC esports MLBB

М.Энхбат  “Aizn”    

Т.Багабанди “Zxaura”        

М.Амармөрөн “Forbid”      

Ч.Эрдэнэмөнх “Bebex” 

Б.Батболд “Ethan“ 

IESF WEC 2024
IESF WEC 2024 тэмцээний Ази, Далайн бүсийн шалгаруулалт нь 9-р сарын 6-14-нд Хятад улсын Ченду хотноо $250,000-ийн шагналын сантайгаар зохиогдоно. Энэхүү тэмцээнд Монгол улсын баг ML:BB, ML:BB fe, PUBGM, CS2, төрлөөр өрсөлдөнө.

Comments


Recent Posts

bottom of page