IEM Katowice 2025 тэмцээний аялал энэ хүрээд өндөрлөлөө
- Ariunzayat Yunren
- Feb 8
- 1 min read
ESL-ээс жил бүр зохиодог CS2 төрлийн томоохон төдийгүй нэг хүндтэй тэмцээнүүдийн нэг Intel Extreme Masters Katowice 2025 Польш улсын Катовиц хотод 1-р сарын 29-ээс 2-р сарын 9 хүртэл үргэлжилж байна.
Дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж байгаа энэ тэмцээнд манай улсын The MongolZ баг VRS (Valve Regional Standing) чансааны 1-р сарын 6-ны үнэлгээгээр уригдсан билээ.
Тэд Б хэсгийн дээд хүснэгтэд Natus Vincere, FURIA,Team Spirit, MOUZ, GamerLegion, Team Liquid, Astralis хуваарилагдсан юм.
Эхний тоглолтоо Team Liquid багийн эсрэг хийж 2-1 (Nuke map 10-13; Mirage map 13-8; Ancient map 13-11) харьцаагаар хожлоо.

Дараагийн тоглолтоо Шведийн GamerLegion багийн эсрэг хийж 2-0 (Nuke map 13-10; Mirage map 13-5) харьцаагаар хожсоноор Play Off шатанд шалгарсан анхны Ази баг болсон юм.

Харин гуравдах тоглолт нь NAVI багтай болж 0-2 (Mirage map 10-13; Ancient map 9-13; харьцаагаар хожигдсон ч Play Off шатны эрхээ хадгалсаар байгаа билээ.
1,000,000 ам.долларын шагналын сантай IEM Katowice-д урилгаар оролцсон, Play-Off шатанд нь шалгарсан анхны Ази баг болсон The MongolZ Туркийн улсын Eternal Fire багтай тоглов. Тэднийг 2-0 (Anubis map 13-7; Mirage map 22-18) харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарсан юм.

Ийнхүү The MongolZ хагас шигшээ шатанд дэлхийн аварга Франц улсын Team Vitality багтай тоглон 0-2 (Anubis map 7-13; Mirage map 18-22) харьцаагаар хожигдож, тэмцээний 3-4-р байрыг эзлэн, 80,000 ам.долларын шагнал авлаа. Б.Эрдэндалай "maaRaa" дасгалжуулагчтай The MongolZ баг ийнхүү оны эхний тэмцээнээ гайхалтай амжилтаар эхэллээ.
The MongolZ багийн бүрэлдхүүн:
· Б.Гарьдмагнай “bLitz”
· М.Содбаяр “Techno4K”
· Б.Өсөхбаяр “910”
· Б.Аюуш “mzinho”
· М.Азбаяр “Senzu”
· Б.Эрдэнэдалай “maaRaa” (дасгалжуулагч)

Comments