top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Esports Awards 2023 шагнал гардуулах ёслол

Монгол улсаас PUBGM төрлийн тамирчин “Top” нэр дэвшсэн тул Esports Awards 2023 арга хэмжээг сурвалжлахаар хүсэлтээ өгсөн билээ.

Эхлэл, бараг л оршил...

Өглөөний 4 цагийн үед орноосоо босч, кофегоо шүүрэн Uber-ээр Сан Франциско хотын нисэх дээр ирж, санасныг бодоход цөөн хүнтэй нисэхийн шалган нэвтрүүлэхээр электрон хэрэгсэл, цүнх, үүргэвч, гадуур хувцас, пүүзээ тусгай сагсанд хийн шалгуулж цааш орлоо. Харли Милк терминалиар дамжин, нисэх гарцан дээр ирэв. Терминалийн дотор засал, чимэглэл, тохь тухтай ярих ч юм биш. Үнэхээр гайхалтай.

Эртхэн Лас Вегасд ирж Sphere-ийг үзчих санаатай, бас ганц хоёр буудлаар орж шинэ жилийн чимэглэлийг харах битүүхэн төлөвлөгөөтэй явсан миний эхний төлөвлөгөө бүтэлгүйтэж эхэллээ.

18,600 үзэгчдийн суудалтай, 54,000 m2 талбайтай LED дэлгэцтэй, 112 m өндөр, 57 m өргөнтэй сүүлийн үед Вегасд ирсэн хүн бүрийн очих ёстой Sphere театрын үзвэрүүд ихэвчлэн үдээс хойш, тасалбарууд нь аль хэдийн дуусчихаж.

Дөрөвхөн цаг унтсан миний тархи, миний бие яаж ч хичээгээд юу ч хүлээж авахгүй байсан тул гадуур алхаж ганц хоёр буудлаар орох хүсэл ч тэгэсгээд унтарлаа.

Арга хэмжээ болох Resorts World буудалд ирэхэд үзэж амжаагүй Sphere-тэй төстэй томоос том бөмбөлөг бас байна. За яахав үүнийг орлуулчихья гэж хөгжилтэйгээр бодож хэдэн зураг дарж авлаа.

Бэлтгэл ажил буюу арын албаныхан

Тайз заслын ажил ид оволзож, урд өдөр нь болсон уулзалт семинарын талаар мэдээлэл нь гарчихсан, арын албаныхан аль хэдийн ажлаа эхэлчихсэн байлаа. Ямартаа ч PRESS энгэрийн зүүлтээ өөрийн болгож авав.

Аливаа арга хэмжээний арын алба бусдаас илүү ажиллаж, илүү ачаалал үүрч, илүү цагаар сууж, илүү Б, В төлөвлөгөөтэй байдаг тул нээх саад бололгүй шиг, чимээгүйхэн энэ тэрээр шагайж, зураг хөргөө авч л явлаа.

Esports Awards 2023 арга хэмжээний байнгын ивээн тэтгэгч, гол хамтрагч 349 морины хүчтэй, хос турбо V6 хөдөлгүүртэй, дөрвөн дугуй нь “мааждаг”, 2024 онд хэрэглэгчиддээ хүрэх, видео тоглоомынхонд зориулан үйлдвэрлэж буй тансаг ангилалын седан загварын Lexus GX үзмэрийн тавцан дээр дүнхийж байгааг харан алгуурхан дөхөж ганц хоёр зураг дарлаа. Доторхи салоны зургийг авч болоо ч уу, үгүй ч үү хэмээн болгоомжлон тэгэсгээд цааш алхаж, арын албаны тоног төхөөрөмжийг харж баахан зогсов.


Арга хэмжээ нь

1 цагт. Улаан Хивсний ёслол.

Уригдан ирсэн, зочид алдартнууд улаан хивсээр алхаж, зургаа авахуулахад нь Iphone 14-өөрөө зэрэгцээд хэрэндээ л Press-ийн хэргээ гаргав. Шалгаруулалт эхлэхээс өмнө хоёр тайз зассан нь он лайнаар явуулж байгаа шууд нэвтрүүлгийг ямар ч сааталгүй, завсардалгүй, өнгө дүрс, үйл явцын өндөр чанартайгаар; зочдын, өмнөх жилийн шилдгүүдийн яриа, ивээн тэтгэгч хамтран ажиллсан байгууллагуудын сурталчилгааг хүргэдэг

3 цагт. Оны шилдгүүдийг тодруулах ажиллагаа.

Арга хэмжээг тайзан дээр, мөн гадаа нь тусгайлан зассан тайзан дээрээс шууд дамжуулан үзүүлж байв. Хүрэлцэн ирж амжаагүй зочид, нэр дэвшигчид, хамгийн гол нь үзэгчддээ зориулж хийх шууд дамжуулалтын хөтөлбөр; Алекс “Голденбой” Мендез, Майлс Росс нарын хөтөлсөн тайзны арга хэмжээ хэвлэлийн бидэнд өгсөн хувиарын дагуу цаг, минут, секундын зөрүүгүйгээр үргэлжлэв.



Энэ арга хэмжээг өөрийн биеэр ирж үзэх болсон хамгийн том шалтгаан нь Оны шилдэг гар утасны тоглоомын төрөлд Монгол улсаас PUBGM тоглогч, Stalwart Esports багийн тамирчин TOP нэр дэвшсэн явдал. Монгол улсаас ийм том арга хэмжээнд нэр дэвшсэнд ихэд хичээж esportsnews.mn хэд хэдэн удаа мэдээ бэлдэж, дэмжиж уриалсан постер, рийлс зэргийг нийтэлж байсан тул, энэ гайхамшигт мөчийн гэрч болох санаатай эртнээс хэвлэлийн төлөөлөгчийн хүсэлт өргөдлөө явуулсан. Нэр дэвшигчдийг дуудаж, шилдгийг шалгаруулахад бага зэрэг урам хугарсан ч “дараа жил бас боломж бий шүү” гэж өөрийгөө тайвшрууллаа.
Аfter Party буюу гэртээ харьсан нь

Xfinity интернетийн үйлчилгээ үзүүлдэг компаний тусгайлан бэлдсэн усан сан бүхий талбай дээр залуусын бүжиг эхэллээ. Бурхан минь, хүний залуу нас гэж бөөн эрч хүч. Уух гашуун нясуун нь цаанаасаа байгаа ч; ганцаараа яваа тул,оройдоо буцах тул нэг оргилуун дарс захиалж уулаа.

Хэвлэлийнхэнд зориулсан өрөөнөөс үлдээсэн юмаа авч Uber хөлөглөн нисэх буудалд ирж, мөн л шалгуулж аваад, хүлээлгийн өрөөнд байхдаа, зураг видеогоо цэгцэлсээр онгоцондоо суув.

Гэртээ шөнө дунд ирж, нөхөртэйгээ явсан сониноо товчхон “танилцуулаад” нойр гуай зүүн мөрөн дээр нэг гарч, бүүр болохоо байгаад баруун мөрөн дээр үсчээд байсан тул өөрийн эрхгүй нүд анайтай чигээрээ ор луугаа орлоо.



Энэ жилийн онцлогууд:
  • Esports Awards арга хэмжээ нь зөвхөн шагнал гардуулах ёслол биш юм. Эхний өдөр Power Up семинар дээр салбарын томоохон тоглогч компаниуд өөрсдийн хийж буй ажил, цаашдын зорилго зэргийг ярилцаж, хоорондоо холбоо тогтоох, Lifetime Achievement-ийн ялагчдыг тодруулдаг.

  • Энэ жил Esports Awards шинэ төрөл нэмсэн нь их дээд сургуулийн цахим спортын хөтөлбөрийг тодруулах Scholars Awards.

  • Fortnite-ийн мэргэжлийн тоглогч Kyle ‘Bugha’ Giersdorf болон WWE-ийн одууд Бекки Линч, Бианка Белэйр нар дэлхийн дээд амжилтыг тогтоох оролдлого хийж, and WWE Stars Becky Lynch and Bianca Belair


За ингээд та бүхэнд 2023 оны шилдгүүдийг танилцуулья. Ихэнх үг нь орчуулагдахгүй байгаа тул англи хэл дээр хүргэж байна.

ENTERTAINMENT

Esports Content Creator of the Year, presented by Xfinity - S8UL Esports

Esports Personality of the Year presented by Logitech G - Jeremy ‘Disguised Toast’ Wang

Streamer of the Year, presented by Lexus - Samy ‘Rivers_GG’ Rivers

Esports Game of the Year - VALORANT

Esports Mobile Game of the Year - Mobile Legends: Bang Bang

Esports Play of the Year - Ilya "m0NESY" Osipov


INDUSTRY

Esports Commercial Partner of the Year - GUCCI

Esports Coverage Platform of the Year - Esports Charts

Esports Hardware Piece of the Year - Elgato Stream Deck MK.2

Esports Journalist of the Year - Richard Lewis

Esports Publisher of the Year - Riot Games

Esports Supporting Service of the Year - Prodigy Agency

Esports Broadcast/Production Team of the Year - ESL FACEIT Group


CREATIVE

Esports Content of the Year - Faker: A decade of greatness

Esports Cosplay of the Year - Akemi ‘Akemikun’ Hogan

Esports Creative of the Year, presented by Roland - Gregory ‘Seso’ Ortiz

Esports Creative Team of the Year - Paper Crowns


PRO

Esports Team of the Year, presented by Logitech G - T1 (League of Legends roster)

Esports Organisation of the Year presented by Lexus- Team Vitality

Esports Coach of the Year - Christine ‘Potter’ Chi

Esports Breakthrough Player of the Year - Max ‘Demon1’ Mazanov

Esports PC Player of the Year - Lee ‘Faker’ Sang-hyeok

Esports Controller Player of the Year - Paco ‘HyDra’ Rusiewiez

Esports Mobile Player of the Year - Mohamed ‘Mohamed Light’ Tarek


ON AIR

Esports Colour Caster of the Year, presented by El Chato Tequila - Dan ‘Gaskin’ Gaskin

Esports Desk Analyst of the Year - Mimi ‘aEvilcat’ Wermcrantz

Esports Host of the Year, presented by 5GRV - Caleb ‘WavePunk’ Simmons

Esports Play by Play Caster of the Year - Mitch ‘Uber’ Leslie


COLLEGIATE ESPORTS

Collegiate Program of the Year Award – University of Oklahoma


LIFETIME ACHIEMENT Class of 2023

Michael 'ODEE' O'Dell

Victor "Nazgul" Goossens

Shane "Rapha" Hendrixson

Manuel "Grubby" Schenkhuizen

Lee "Flash" Young Ho

Marc Merrill

Ian "Crimsix" Porter

Chris Puckett


Esports Awards-ийн ивээн тэтгэгчид:

Lexus тав дах жилдээ; Xfinity шууд дамжуулалтаар рекорд эвдэх зориулалттай; Roland гуравдах жилдээ, Oakley хоёр дах жилдээ; Gillette, XIX Vodka, Logitech G, LIV Golf,

5GRV, Elchato нар

 

Esports Awards нь цахим спортын тамирчид, баг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, техник хангамжийн үйлчилгээ үзүүлэгч, тоглоом хөгжүүлэгч, хэвлэн нийтлэлч, арга хэмжээ зохион байгуулагч, цахим спортын хөгжилд хувь нэмрээ оруулж буй эрхмүүд зэрэг энэ салбарын шилдэгүүдийг тодруулдаг баяр юм. Шилдгүүдийг тодруулах ажиллагааг дараах үндсэн 3 концепцид багтаадаг.

Салбарын хамгийн шилдгүүдийг тодруулах

Цахим спортын амжилт ололтыг дэлхий даяар тэмдэглэн алдаршуулахын тулд хараат бус, бие даасан байдлаар ажиллах

Салбарыг олон нийтэд таниулах

Аливаа тэмцээн, тоглолт бүрийн ард ажиллаж байгаа баг хамт олон, үүнийг нэвтрүүлж олон нийтийн хүртээл болгож байгаа нэвтрүүлэгч нар, түгээмэл хэрэглэж байгаа платформ, софтвэйр, хардвэйрийн программууд, тэдгээрийг зохиосон компаниудын оруулсан хувь нэмрийг онцлох, олонд таниулах

Өв уламжлалыг бий болгох

Тоглогчид, багууд, байгууллагууд , тоглоом нийтлэгчид, дистрибьюторууд, платформууд болон хөгжөөн дэмжигчид зэрэг цахим спортынхны өнөөдрийн амжилт, оруулсан хувь нэмрийг баримтжуулан мөнхлөх явдал юм.

Recent Posts

bottom of page