top of page

DPC оноогүй байх шийд гаргажээ.

Valve 2017 оноос эхлэн DPC (Dota Pro Circuit) онооны системийн эхлүүлсэн билээ. Гэтэл TI12 эхлэхээс сар гарангийн хугацааны өмнө DPC оноогүй болгож байгаагаа хэдхэн цагийн өмнө зарлалаа. Энэхүү мэдэгдлийн багцлан хүргэвэл:

DPC онооны өмнө ба дараа

DPC оноог танилцуулахаас өмнө тэмцээн лигийн тогтсон бүтэцгүй, бүс нутгийн сонгон шалгаруулалтаас гарсан багууд, жилийн туршид үзүүлсэн ур чадвараар нь багуудыг урилгаар (Golden ticket from Valve) оролцуулдаг байсан.

Илүү ойлгомжтой, ил тод байх тогтолцоог бий болгохын тулд DPC оноотой болсон. Багууд TI-д оролцохын тулд илүү их чансаа шаардсан тэмцээнд оролцож, багуудын хувьд цаашид яах нь тодорхой байдаг болсон. Дотагийн ертөнц өрсөлдөөнтэй, чадвартай, сонирхол татахуйц, илүү болж ирсэн билээ. Гэсэн ч энэ арга хэд хэдэн асуудлыг дагуулж байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам мэдэгдэж эхэллээ. Зохион байгуулагчид сонирхолтой, шинэлэгийг сэдэж, багууд өрсөлдөөний чадварыг нэмэгдүүлэхийн оронд Valve-ийн тавьж байгаа багийн тоо, тэмцээний формат, дамжуулалт зэрэг уртаас урт хатуу шаардлагат нийцүүлэхийн төлөө өрсөлдөх боллоо. Багууд, байгууллагууд DPC онооны тэмцээнүүдэд илүү анхаарсанаас, Summit, Midas Mode зэрэг бусад лиг, тэмцээнүүд алга болоход хүрсэн гэж үзэж байна.

Шийдвэр гаргах болсон шалтгаанууд

DPC онооны урт хатуу шаардлага бүхий жагсаалтыг шүүмжилсэн ч, шаардлагыг багасгах нь зөв зүйл биш гэж үзээд ийм шийдвэрт хүрч байгаа юм байна.

Баг тамирчдын өрсөлдөөнт чанар алдагдаж эхэлсэн,

Үүний дараа...

Хэдийгээр өөрчлөлт хийж байгаа ч The International болдогоороо болж, харин дараа жил урилгаар багуудыг оролцуулна.

Дараа жилээс Beyond The Summit, Midas Mode WePlay зэрэг тэмцээнүүд эргэн ирж Tier2 түвшиний багуудад боломж нээгдэнэ гэж үзэж байна.


Эх сурвалж: dota2.com

603 views0 comments

Recent Posts

bottom of page