Two Sentries хуудаснаас бичдэг CS:GO-ийн сонирхолтой түүхүүдийн энэ удаагийн цувралаар Casper "cadiaN" Moller-ийн нэгэн гайхалтай буудалтын тухай өгүүлнэ.
Монголчууд “cadiaN” гэдэг тоглогчид дургүй байдаг. Яагаад гэвэл тэр хэтэрхий олон үгтэй, хэтэрхий саагуур. Гэхдээ тэрээр үнэндээ ам шигээ тоглодог гэдгийг нь бид мартаад байх шиг. Бас ярьдаг шигээ зоригтой. 2021 он бол дэлхий даяараа цахим руу шилжиж oнлайн Counter Strike-ын эрэн үе эхэлж байв. Энэ үед Gambit баг шинэ бүрэлдэхүүнтэй гарч ирж томчуудыг толгой дарааллан хядаж эхлэв. Гэхдээ тэдний хандыг дардаг цөөхөн багуудын нэг нь Heroic байсан юм.
ESL Pro League S13.
Heroic, Gambit багууд бусдаасаа хол тасархай байгаагаа батлан хэсгээс 1-р байраар тус тус гаран хагас шигшээд шалгарав. Хагас шигшээд ч Furia, NIP багууд өрсөлдөөн үзүүлж чадалгүй хожигдсоноор финалд Heroic vs Gambit багууд Bo5 тоглохоор үлдэв. Хоёр баг жинхэнэ өрсөлдөөнийг үзүүлж өөр өөрсдийн сонгосон мапууд дээрээ хожсоноор сүүлийн тав дахь мап Mirage үлдэв. Heroic баг илт илүүрхсээр 15:6 болж, eco round-ын тоглолт Heroic багаас орж ирэв.
Т талаасаа. Шалдан гар буунууд юу хийж чадах билээ. Нэг мэдсэн “cadiaN” тоглолтын явцад P250-тай bomb-oo алдсан байдалтай, 1vs4 байрлалд үлдсэн байв. Gambit багийнхнаас хэн нь ч “cadiaN”-ыг ард талаас нь ирж болно гэж төсөөлөхгүй байсан нь сонин. Гэхдээ stairs дээр байсан “shiro”-г хутгалж awp-г нь авснаа үлдсэн 3 тоглогчийг нь санаанд оромгүйгээр алж, 16 дахь раундыг авснаар ESL Pro League S13 тэмцээний аварга болсон юм. Гэхдээ финал дээр ийм ийм зоригтой үйлдэл хийгээд төгсгөлийг нь тавьж Аварга авна гэж хэн бодох билээ дээ.
Энэ бол магадгүй түүхэн дэхь финалын тоглолтыг хаасан хамгийн гайхалтай clutch тоглолт байж болох юм.
There is no way, cadiaN. You cannot win Pro league like this...
2024.05.24.
Эх сурвалж: Two Sentries (CS:GO, Dota2, CS2-ын талаар мэдээлэл оруулдаг Two Sentries хуудас дээр гардаг зарим мэдээ, мэдээллүүдийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай)
Comments