top of page

Abyss esports center

Хамгийн гоё цахим спортын төв хаана байна вэ? Энэ асуултад манай уншигчид маань Abyss esports center-ийг нэрлэсэн билээ. 2023 оны 1 сарын 21-нд үйл ажиллагаагаа эхэлсэн шинэхэн Abyss esports center шинэлэг олон шийдлүүдтэй, шинэ шинэ санаачлагуудыг гарган Баянгол дүүргийн 3-4 хорооллын Сансар төвийн 4-р давхарт үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэдний юу нь гоё, бас юугаараа онцлог юм бол?

Фитнесстэй пи си

Хэдийгээр esports center гэж хэлмээр санагдсан ч яагаад ч юм “фитнесстэй пи си” гэдэг үг өөрийн эрхгүй аманд орлоо.

Амралтын өдрүүдээр найз нартайгаа нийлээд нэг сайхан тоглочихмоор, хэдэн өдөр ширээний ард суусных биеийн чилээгээ гаргачихмаар. Нэгэнт л энэ асуудлыг нэг доор шийдсэн тул “пи си гээ ч тоглоод, фитнессдээ ч яваад” нэгэн өдрийг сайхан өнгөрөөхөд болохгүй юм ер байхгүй.

Esports pub

“Нэгэн цагт Монголдоо очоод esports bar нээж, хэдэн залуустайгаа бужигнаж сууна даа” гэсэн бизнес санааг минь “хулгайлчихаж”. Найз нөхдөөрөө нэгэн паабд нийлж суугаад томоос том дэлгэцүүд дээр “хөл бөмбөгөө” үздэг шиг, 10 сарын сүүлээр болох The International: Dota 2-ыг, 12 сард болох PUBGM дэлхийн аваргыг, тун удахгүй болох CS2-ын тэмцээнүүдийг цахим спортынхон нэг доор үзэж болох нь. Түүгээр ч зогсохгүй 10 ширхэг өндөр хүчин чадалтай тоглоомын компьютерүүд, Play station 5, Driving simulator-үүдийг байрлуулах юм байна.

Abyss esports center
Stream өрөө

Энэ салбарыг өнгөтэй, өөдтэй явахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол стриймэрүүд. Тэдний хийдэг ажил нь ямар нэг видео тоглоомыг тоглож, тайлбарлаж бусдад үзүүлдэг. Мэдээж олон хүүхэд залуус стриймэр болохыг хүсдэг ч санхүүгийн, орчны, тоног төхөөрөмжийн боломж тааруу гээд олон асуудлыг шийдчихэж байгаа юм. Хичээл, ажлаа тарж ирээд л стриймэрээ хийчихнэ, үнэтэй цайтай тоног төхөөрөмж авахаасаа өмнө, олон үзэгч дагагчидтай болохоосоо өмнө, туршлага мэдлэгтэй болохоосоо өмнө энд ирж дадлага хийх нэгэн боломж гарч байна.

Abyss esports center
Агааржуулалтын систем.

Дунджаар 50м³ өрөөнд (3.5м Х 5м Х 2.8м) нэг компьютер 12 цаг ажиллахад өрөөны дулааныг 4 градуссаар нэмж байдаг. Тийм болохоор 130 компьютер ажиллаж байгаа үед агааржуулалт, сэрүүцүүлэгчийн асуудлыг шийдэхгүй л юм бол нөгөө л “хөлс үнэртсэн, харанхуй, давчуу” гэдгээрээ байдаг дуудуулах болно. Энэ асуудлыг шийдэж бүх өрөө тасалгаанууддаа нэлээд өртөгтэй 16 ширхэгагааржуулагч суулгаж, агаар сэлгэлтйиг 2 удаа хийдэг, VIP (very important person), VVIP (very very important person) өрөөнүүддээ халуун хүйтэн, өрөөний гэрэлтүүлгийг тохируулах боломжтой болсон нь агааржуулалт, сэрүүцүүлэгч, гэрэлтүүлгийн асуудлыг цогцоор нь шийджээ.

Abyss esports center
Тоног төхөөрөмжийн хүчин чадал

Нийт 130 иж бүрэн компьютер байгаа нь цахим esports center-үүдийн хувьд томоохонд тооцогдоно. Зааландаа байдаг хамгийн тааруухан үзүүлэлттэй компьютерүүд нь 3070ti-тай бол ямар ч тоглоомыг төвөггүй тоглох 4080 GPU card, 16gb, 32gb RAM бүхий компьютерүүдийг заал, тайз, тусгай өрөөнүүддээ тавьжээ. VVIP1 болон VIP3 өрөөнүүддээ STEAM PUBG тоглох зориулагдсан, өнгө нягтаршил сайтай 10 дэлгэцтэй.

Abyss esports center
Үйлчлүүлэгч бол Хаан.

Пи Си гэхээр л нөгөө л нэг харанхуй, агааргүй, бүгчим, халтайсан подволд хэдхэн компьютер байдаг гэсэн ойлголт аль хэдийн өөрчлөгдсөн. Abyss esports center цэвэрхэн тохьтой, гэрэл сайтай, сэрүүхэн орчинд өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй байна гэдэг нь үйлчлүүлэгчидээ л бодсоных.

Үндэслэлтэй үнэлгээ, урамшуулал

Үйлчилгээний хөлс буюу тоглох цагийн үнэлгээ

Эртэч шувуухайнууддаа (08:30-14:00 цагийн хооронд) - 4 цаг нь 8000 төгрөг

Өдрийн багц (12:00-18:00 цагийн хооронд) - 6 цаг нь 15000 төгрөг

Шөнийн багц (22 цагаас хойш) - 10 цаг нь 20000 төгрөг

Мягмар гараг бүрт бяцхан урамшуулалтай.

Компьютерийн хүчин чадлаас хамаарсан үнэлгээ

Тайзны компьютер дээр тоглох бол: Red, Blue 5,5 ширхэг (цаг нь 8000 төгрөг, хоногоор үйлчлүүлбэл 40000 төгрөг)

Заалны компьютер дээр тоглох бол (75 компьютер) (цаг нь 3500 төгрөг, хоногоор үйлчлүүлбэл 20000 төгрөг)

Багцын үнэлгээнүүд

VVIP1: 5 компьютер, Play Station4, 4 тоглолтын гар, буйдан, өрөөндөө тамхины өрөөтэй. (цаг нь 8000, хоногоор үйлчлүүлбэл 40000 төгрөг)

VIP 2,7: тус бүр 10 компьютертэй. (цаг нь 6200 төгрөг, хоногоор үйлчлүүлбэл 30000 төгрөг)

VIP 3,4,5,6: тус тусдаа 5 компьютертэй. (цаг:6200 төгрөг, хоногоор үйчлүүлбэл 30000 төгрөг)

Өөрийн дансаа нээхээс гадна, фитнесс төв, паабд тус бүр 10 хувийн хөнгөлөлттэй.

20к-аас дээш дансаа цэнэглэх тутамд урамшуулалтай.

Abyss esports center

Тоглогчдод зориулж

Зөвхөн тоглохгүй, бас стрийм хийж туршлага сууж болно. Үүний нэг жишээ нь нөгөө Kn!fe, Noxy 2 чинь DOTA2 төрлийн тэмцээнийг Youtube суваг, Facebook пэйжээр цаг алдалгүй тайлбарлаж байна.

Ангиараа, ажлынхантайгаа, хамт олноороо ямар ч төрлийн тэмцээн хийх бүрэн боломжтой. Үүний нэлээд хэдэн жишээ нь DOTA 2 төрлийн тэмцээнийг тоглогчдын дунд 2 удаа, байгууллагуудын дунд 3 удаа зохиожээ.

Abyss esports center

Зөвхөн Танд, танайханд зориулсан

VIP (very important person) өрөөнд өндөр хүчин чадалтай 10 компьютер дээр цөөхүүлээ, за бүүр хоуюлханаа ч тоглох боломжтой.

VVIP (very very important person) өрөөнд 5 компьютер, Play Station5 зурагтын хамтаар, буйдандаа сууж тухлан тоглохдоо гутлаа тайлж орох боломжтой гэнэдээ. Яг л гэртээ байгаа мэт тухалж, уух ус ундаагаа захиалаад уучихна. (Бичигч миний зүгээс сануулхад, хүний үнэтэй цайтай компьютер дээр усаа асгачих вий, болгоомжтой л байгаарай гэж бичигч миний зүгээс сануулж байна шүү)

Тамхины өрөө

Зарим нэгэн төвүүдийн тоглочдын адил тамхилах цэг хайж, гудамж тохой тойрч гүйгээд байхгүй, эсвэл 00-ийн өрөөний аль нэг булан тохиод үнэр дээр нь үнэр нэмээд баагиулаад байхгүй. Дуртай тоглоомынхоо тухай ярилцаж жинхэнээсээ “тамхины өрөөнөөс” мэдээлж болох нь.

Abyss esports center

Энэ бүгдийг бичиж суухдаа 2023 оны 1 сарын 21-нд үйл ажиллагаагаа эхэлсэн шинэхэн Abyss esports center шинэлэг олон шийдлүүдтэй, шинэ шинэ санаачлагуудыг гарган Баянгол дүүргийн 3-4 хорооллын Сансар төвийн 4-р давхарт үйл ажиллагаагаа явуулж байна.




Recent Posts

See All

Recent Posts

bottom of page