top of page

Японы Nissin Foods "Тоглогчдод зориулсан бэлэн гоймон"

Японы алдарт Nissin Foods видео тоглоомыхонд зориулан хоёр төрлийн бэлэн хоол худалдаанд гаргаж байна.

Ихэвчлэн орой үдшийн цагаар сууж тоглодог тэдний хувьд нойроо сэргээхийн тулд, эсвэл эрч хүч авахын тулд төрөл бүрийн хийжүүлсэн ундаануудыг уудаг билээ. Гэтэл үнэтэй цайтай хэрэгслийнхээ хажууд шингэн зүйл с тавих нь тийм ч зохистой бус, бас орой үдшийн цагаар хоол унд идэхэд ширээн дээрээ асгах, гар хуруугаа завааруулахаас өгсүүлээд асуудал их гардаг.

Харин бэлэн гоймонгийн анхдагч гэж болох Японы Nssin Foods "тоглогчдод ээлтэй" шинэ бүтээгдэхүүнүүд хоёр төрлийн бэлэн хоолыг санал болгож байна.

Gaming Cup Noodle Energy Garlic & Black Pepper Yakisoba

Энэ хоол нь ердийн рамен гоймонгийн оронд якисоба (шарсан гоймон) хийж, шөлний оронд соустай хэрэглэнэ гэсэн үг юм. Хоолны орцонд сам хорхой, нунтаглаж хатаасан гахайн мах, өндөг, байцаа, сармис, хар перец зэргийг чинжүүтэй шар буурцагны соустай хольсон нь илүү амттай болгоно.

Gaming Curry Meshi Energy Ginger Keema Curry.

Энэ нь шинэ төрлийн бэлэн хоолонд гахайн мах, хүнсний ногоо, карри гэсэн орцтой. Сонгино, улаан лооль, гахайн мах, цагаан гаа, халуун ногоог тусгайлан амталсан соустай хольсон.

Эдгээр хоолыг халаахдаа ус хэрэглэхгүй, тусгайлан бэлдсэн соустай, хоолын орцонд бага зэргийн каффэйн агуулсан гэнээ. Хоол нь зөвхөн гоймон төдийгүй, будааны хольцтой ч байгаа юм байна.

Шинэ хоолны багцаа “the strongest ‘buff meshi’ гэж нэрлэж байгаа нь

buffering - довтолгоо, хамгаалалт, сэргэлт эсвэл хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх гэсэн утгатай

meshi - гэдэг нь хоол гэсэн утгатай.


Nissin Foods
Credit: Nissin Foods

"Японд видео тоглоомчдын тоо жилээс жилд нэмэгдэж, энэ тоо 50 сая давсан гэж байна" гэж тус компани даваа гарагт гаргасан мэдээнд дурджээ. “Энэхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд Nissin Foods нь түүхэндээ анх удаа зөвхөн видео тоглоомыхонд зориулан хоол гаргаж байна. Энэ хоёр бүтээгдэхүүн нь соусанд суурилсан бөгөөд "шөл агуулаагүй тул гар эсвэл дагалдах хэрэгслийг бохирдуулахаас айх шаардлагагүй бөгөөд тоглож байхад чинь хамгийн тохиромжтой хоол болно" гэж хэвлэлд дурджээ.

Савлагааны хувьд онцгой яг л тоглогчдод зориулсан хурц RGB өнгөтэй энэхүү шинэ бүтээгдэхүүнүүд Японд 9 сарын 18-наас худалдаанд гаргах бөгөөд сармис, хар перцний амттай нь 280 иен (ойролцоогоор 1.90 доллар), карри амт нь 298 иен (ойролцоогоор 2 доллар)-аар худалдаалагдана.

Super Mario- аас эхлээд видео тоглоомын орон, Sega Mega Drive, Game Boy зэрэг консолын үйлдвэрлэгч гэдгээрээ Япон улс нь видео тоглоомын орлогоороо АНУ, Хятад улсын дараа дэлхийд гуравт ордог.

Видео тоглоом, цахим спортын салбар дэлхий даяар алдаршиж, дэлхийн тоглоомын зах зээл энэ онд 187.7 тэрбум долларын орлого олох төлөвтэй байна гэж тоглоомын мэдээлэл, аналитик фирмийн Newzoo мэдээлэв.


1958 онд Ниссин дэлхийн анхны бэлэн гоймон болох Chicken Ramen-ийг бий болгож, 1971 онд үүнийгээ тусгай аягалж зарсан нь дэлхийн хамгийн анхны бэлэн гоймон болох Cup Noodle брэндийг төрүүлжээ. Үргэлж шинийг сэдэж байдаг Ниссин дэлхийн анхны Gaming Cup Noodle болон дэлхийн анхны Gaming Curry Meshi нь тоглогчдын дунд амжилт олно гэж итгэлтэй байна.

65 views0 comments

Recent Posts

bottom of page