top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын тухай подкаст

Цахим спорт, видео тоглоомын тухай подкаст нь бидний хувьд 1xBet байгууллагатай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн нэг билээ.

Өнөөдөр дэлхийд 4,114,420 подкаст бүртгэгдэн, сонсогч олонд өөрсдийн онцлог сэдвээр хүргэж байгаа ч цахим спорт, видео тоглоомын тухай подкаст 1%-д ч хүрэхгүй байна. Энэ салбар нь асар хурдтай хөгжиж энэ салбарын оролцогчид, хөндлөнгийн ажиглагч нарын хувьд салбарын тухай ярилцах, мэдээлэл солилцох, санал бодлоо илэрхийлэх талбар зайлшгүй хэрэгтэй байгаа билээ. Маш хурдтай хөгжиж байгаа салбарын тухай мэдээллийг авалгүйгээр нэг өдөр болоход л арван өдрийн мэдээллээс хоцорч байна. Салбарын оролцогч хэн бүр, энэ салбарын тоглогч бүр баттай эх сурвалжаас авсан мэдээ, мэдээллийн тухай, үйл явдал, дэлхийн томоохон тэмцээнүүдийн тухай ярих, сонсох, мэдээллээ солилцох, санал бодлоо хуваалцах талбар нь болох зорилго тавьж байна.

1xBet байгууллагатай хамтран нэвтрүүлж буй ESPORTS PULSE подкастын сэдвүүд:

  • Цахим спортын бүхий л төрлүүдээр дэлхий дахинаа болж буй үйл явдлууд

  • Монгол багуудын оролцож буй тэмцээнүүд, арга хэмжээнүүд

  • Салбарын бизнесийн талаархи мэдээ

  • Видео тоглоомын хамгийн сонирхолтой мэдээнүүд

  • Сонирхолтой тоо баримтууд

  • Монголын болон дэлхийн цахим спортын төлөөлүүдтэй хийх ярилцагууд юм.

Подкастын оролцогчид:

  • Подкастын хөтлөгчид

  • Арын албаны ажилтнууд

  • Мэдээ, мэдээлэл бэлтгэгч нар

  • Салбарын урдаа барьдаг мэргэжилтэнүүд

  • Дуртай сэдвээрээ ярилцаж санал бодлоо солилцох хэн бүхэн

  • Энэ салбарын тухай ойлгож, мэдэхийг хүссэн хүн бүр

  • Хамгийн гол нь сонсогч, үзэгч та бүхэн билээ.

Подкастын үр дүн: Чанартай, өгөөжтэй, мэдлэг, үнэн зөв мэдээлэл түгээсэн контентийг гаргаж, Монголын цахим спортын контентийн түвшинг ахиулах болно.

9 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page