top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын долоо хоног (2023.09.11-9.17)

Румын улсад зохиогдсон IESF WEC 2023 (Дэлхийн Электрон Спорт Холбоо) дэлхийн цахим спортын тэмцээний 15 дахь удаагийн тоглолтод Монгол улсын баг 3-т орсон тухай мэдээ Цахим спортын долоо хоног (2023.09.11-9.17)-ийн чухал мэдээ болжээ.

Цахим спортын төвүүдийг сурталчлах “Хамгийн гоё цахим спортын төв хаана байна вэ?” цувралаар Abyss esports төвийн тухай нийтлэл, TI12-ын хүрээнд The International 12-ын тайз хэрхэн бүтсэн тухай Between the Lanes цувралын орчуулга, DPC оноогүй байх болсон тухай нийтлэл, Малайз улсад болох M5 WILDCARD эрхийн төлөөх Mobile Legends: Bang Bang үндэсний аварга шалгаруулах "ESN National Championship 2023: MLBB" тэмцээний тухай мэдээлэл зэргийг цахим хуудсандаа бичжээ.

----

esposrtnewsmn Нүүр Номын хуудсандаа PNC 2023 тэмцээн, ESL Pro League тэмцээнд Ази бүсийн тэмцээн, ESF 2023- т манай улс багаараа 3-т орсон, Хятад улсын Rare Atom баг, Tyloo багийн хувьцаа эзэмшигч, Хятадын тэмцээн зохион байгуулагч Funspark-ийн гүйцэтгэх захирал Zen Zhang гэх эрхэм, BetBoom Dacha тэмцээн, Монгол улсын IHC Esports байгуулга олон улсын бүрэлдэхүүнтэй эргэн ирэх, Монгол улсаас Dota2 төрлөөр олон улсад өрсөлдөж буй тамирчин, Major Player Narman Нармандах Team Tickles багт нэгсэн, ESL Pro League S18 тэмцээний B хэсгийн сүүлчийн өдрийн тоглолтуудын тухай нийт 16 мэдээлэл оруулжээ.

Монголын цахим спорт

GEUD GAMING WILL REPRESENT TEAM MONGOLIA

Global Esports Games: Riyadh 2023 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөх багийг шалгаруулах MESA Premier/PUBGM/: GEG Edition 2023 тэмцээн 16 баг оролцож, GEUD Gaming баг 100 оноотойгоор тэргүүлж тэмцээний ялагч боллоо. Ингэснээр GEG: Riyadh 2023 тэмцээний Азийн бүсийн шалгаруулалтад оролцоно.

Малайз улсад болох M5 Дэлхийн аваргын урьдчилсан шат, M5 WILDCARD эрхийн төлөөх тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох багийг шалгаруулах "ESN National Championship 2023: MLBB" тэмцээнд нийт 1101 баг бүртгэлээ илгээснээс шаардлага хангасан 584 багийг сонгожээ. Тэмцээний нээлттэй сонгор шалгаруулалт дуусч, эхний 32 баг дараагийн шатанд шалгарлаа.

The MongolZ багийн HLTV Ranking 25-байр, ESL World Ranking 29-р байр болон өөрчлөгджээ.

----

Монгол улсаас Dota2 төрлөөр олон улсад өрсөлдөж буй тамирчин, Major Player Narman Нармандах Team Tickles багт нэгдэж буйг эх сурвалжууд зарлалаа.

S. SPONSORSHIP and PARTNERSHIP

Флорида Бока Ратоны дүүргийн эмнэлгүүд 9-р сарын 17-23-нд Misfits Gaming-тэй хамтран хөхний хорт хавдартай өвчтөнүүдэд туслах Go Pink Challenge-ийг зарлав. Snifferish, Inviicta, LunchTime, MrsChimChim, SurfnBoy, Shaya, Wanted зэрэг алдартай стриймэрүүд оролцох юм байна.

-----

Tencent Holdings Ltd нь Blue Protocol тоглоомын гар утасны хувилбарыг гаргах эрхийг Bandai Namco Holdings Inc-ээс авчээ. Уг төсөлд зориулж томоохон хөгжүүлэгчдийг цуглуулж байгаа нь Call of Duty, PUBG зэрэг тоглоомын гар утасны төрлийг бүтээх багийн нэг хэсэг ч байж магадгүй гэж шуугиж байна. Тоглоомын PC хувилбар нь Японд зургадугаар сард худалдаанд гарсан ч гар утасны хувилбар илүү амжилтад хүрч магадгүй.

-----

Энэ оны 11-р сарын 30-нд Las Vegas-д болох The Esports Awards ёслолын үеэр "Оны шилдэг Esports Content Creator" шагналыг интернет үйлчилгээ үзүүлэгч Xfinity (Comcast Cable Communications компани) гардуулахаар боллоо.

P. PLAYERS and TEAMS

Удахгүй болох Dream League S21 тэмцээнд OG баг Ivan "MinD_ContRol" Ivanov-г багтаа авч тоглохоор болов.

-----

Хятад улсын Rare Atom байгууллага 2018-2021 оны хооронд ENCE багт дасгалжуулагч болон аналистаар ажиллаж байсан Финланд мэргэжилтэн Twista-г ахлах дасгалжуулагчаар, Финландын KOVA Esports багийг 2022 онд дасгалжуулж байсан Peku-г туслах дасгалжуулагч/аналистаар авчээ.

O. ORGANIZATIONS

Дэлхийн Эспортын Холбоо (GEF) болон Катарын Эспортын холбоо 10 жилийн хугацаатай Стратегийн Суурь Гэрээ (SFA) байгуулах болсоноо зарлав. Катарт хурдацтай хөгжиж буй цахим спортын салбарын өсөлтийг дэмжиж, Катар улс Сингапур улсад байрлах ДЭХ-ны #worldconnected төсөлд хамрагдана. Энэ төсөлд Америк, Ази, Европ, Далайн орнууд болон Ойрхи Дорнод, Африк бүсийн орнууд хамрагддаг.

R. REGULATIONS

Хойд Америкт нэгэн шүгэл үлээгч Дубайд төвтэй цахим спортын Galaxy Racer байгууллага ажилтануудын цалинг өгөхгүй удаж, эрэгтэй ажилтануудыг илүүд тавьж байгааг, тэр ч бүү хэл зарим нэгэн томоохон байгууллага, стриймерүүд ч цалингаа авч чадахгүй байгаа тухай захидал илгээсэн нь нэлээн шуугиан тариад байна.

-----

Орос улсын 2 тамирчин, Fortnite тоглоомын аваргын төлөөх LAN тэмцээнээс хасагдлаа. Ингэснээр тэд 200,000 долларын шагналын мөнгөө алдах болно. Учир нь Орос улсын Украйн улсад хийж байгаа дайнаас болж тоглоом хөгжүүлэгч Epic Games Оросын тамирчид аливаа тэмцээнд оролцохын тул тус улсаас зургаан сарын өмнө гарсан байх ёстой гэсэн шаардлагыг биелүүлээгүй гэж үзжээ. Тоглогчдын нэг нь дээрхи хугацаанд багтаж ОХУ-аас гарч амжаагүй, нөгөө нь 17 настай тул тус улсаад гарах боломжгүй юм байна.

T. TOURNAMENTS

The International 12-оос өмнө болж буй дараагийн Tier 1 тэмцээн болох BetBoom Dacha тэмцээн нийт 250'000$ - н шагналын сантай. Playoff шат нь LAN хэлбэрээр Армен улсын Ерэван хотод энэ сарын 10-16 ний хооронд зохиогдож Gaimin Gladiators баг TSM - г 3:1 - ээр буулгаж авснаар 150'000 USD - г өөрсдийн болгож байна.

-----

Есдүгээр сарын 23-нд нээлтээ хийх One Up x NBA 2K24 аварга шалгаруулах тэмцээнд Жамал Мюррей, Пол Жорж, Донован Митчелл зэрэг NBA-ын шилдэг 20 тоглогч оролцоно. Тэмцээн олон нийтэд нээлттэй, шагналын сан 1 сая доллар.

----

PUBG National Championship 2023 тэмцээний аварга багаар талбайн эзэд болох Өмнөд Солонгос улсын баг тодорлоо. Нийт 300,000$ шагналын сантай уг тэмцээнд 16 улсын төлөөлөл болсон тоглогчид өрсөлджээ.

-----

ESL Pro League S18 тэмцээний B хэсгээс ENCE, BIG, MOUZ, MONTE шалгарлаа.

S. STATISTICS
  • Хятадын цахим спортын зах зээл нь ойролцоогоор 360.1 сая долларт хүрч байгаа нь дараагийн түвшинээсээ 100 сая доллараар өндөр байна.

  • АНУ-ын цахим спортын зах зээл нь ойролцоогоор 243 сая долларын хүрч одоогоор хоёр дахь том зах зээл юм.

  • Баруун Европын цахим спортын зах зээл 205.8 сая доллараар үнэлдэг.

Цахим спортын долоо хоног (2023.09.11-9.17)-ийн мэдээг уншсан Танд баярлалаа.

Цахим спортын тэмцээний хуваариуд:

2023 оны 9-р сар

9-р сарын 11-ээс. ESN Mobile Legends: Bang Bang Үндэсний аварга шалгаруулах "National Championship 2023" MLBB төрлийн тэмцээн

9-р сарын 18-аас 9-р сарын 24. DreamLeague S21 (Dota 2)

9-р сарын 23-аас 10-р сарын 8. Азийн наадам

2023 оны 10-р сар

The International

· 10-р сарын 12-оос 10-р сарын 15. Хэсгийн шат

· 10-р сарын 20-оос 10-р сарын 22. Плей-офф

· 10-р сарын 27-оос 10-р сарын 29. Финалын тоглолт

10-р сарын 4-өөс 10-р сарын 8. BLAST Premier: Fall American Showdown 2023

10-р сарын 10-аас 11-р сарын 12. LOL Worlds Championship

ESL Challenger Jönköping 2023:

· 10-р сарын 11-ээс 10-р сарын 12. Азийн нээлттэй шалгаруулалт

· 10-р сарын 28-аас 10-р сарын 15. Азийн хаалттай шалгаруулалт

ESL Challenger League S46. Хэсгийн шат:

· 10-р сарын 5-аас 10-р сарын 6. Week 3

· 10-р сарын 10-аас 10-р сарын 13. Week 4

· 10-р сарын 17-оос 10-р сарын 18. Week 5

· 10-р сарын 24-өөс 10-р сарын 25. Week 6

· 10-р сарын 31-ээс 11-р сарын 1. Week 7

2023 оны 11-р сар

ESL Challenger Atlanta 2023

· 11-р сарын 15-аас 11-р сарын 16. Азийн нээлттэй шалгаруулалт

· 11-р сарын 17-оос 11-р сарын 18. Азийн хаалттай шалгаруулалт

ESL Challenger League S46. Хэсгийн шат:

· 11-р сарын 7-оос 11-р сарын 8. Week 8

· 11-р сарын 15-аас 11-р сарын 16. Week 9

· 11-р сарын 21-ээс 11-р сарын 22. Final week:

11-р сарын 8-аас 11-р сарын 12. CSGO Asia Championships 2023

PUBG Mobile Global Championship 2023

2023 оны 12 сар

12-р сарын 5-аас 12-р сарын 10. Playoffs шат

11-р сарын 8-аас 11-р сарын 12. CSGO Asia Championships 2023

Global Esports Game 2023 in December

Эх сурвалж: esportsnews.mn esportsadvocate.net mark cai esportsinsider.com mesa.mn nikopartners.com pcgamer.com

152 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page