League of Legends төрлийн дэлхийн аваргын тэмцээний дараах тоон үзүүлэлтүүдийг Esports Charts мэдээлжээ. Хятадын үзэгчдийн тоог оруулаагүйгээр, тэмцээнийг цахимаар 6.94 сая хүн үзжээ.
2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Герман, Франц, Их Британид сар гаруй үргэлжилж, Аваргын төлөөх тоглолтоо өнгөрсөн амралтын өдрүүдэд Лондон хотноо өндөрлөлөө. Тус тэмцээнд Өмнөд Солонгосын Т1 баг таван матч тоглож түрүүлсэн нь ч бас нөлөөлсөн байх.
Дэлхийн аваргын тэмцээнийг нийтдээ 109 цагийн дамжуулалтыг дунджаар 1.73 сая хүн 191 сая гаруй цаг үзжээ. Тэмцээний оргилт үзэлт нь 6.94 сая хүн байгаа нь ноднин жилийнхээс илүү байна.
Worlds 2023-ыг 116 цагийн турш дунджаар 1,25 сая орчим үзэгчид үзэж, хамгийн оргил үзэлт нь 6,4 сая үзэгчид байсан юм.
Аварга T1 багийн тоглолтыг 59.5 сая/цаг үзэгчид, хоёрдугаар байрт орсон Bilibili Gaming багийн тоглолтыг 51 сая/үзэгчид, Gen.G багийн тоглолтыг 35.3 сая/үзэгчид үзжээ.
11-р сарын 2-нд Лондон хотын O2 Arena-д болсон League of Legends төрлийн дэлхийн аваргын тэмцээн орон нутгийн эдийн засагт 12 сая фунт стерлингийн нэмэлт орлого оруулна гэж таамагласан.
2024 онд Лондон хотод BLAST Premier Spring Finals болон Rocket League Championship Series (RLCS) Major зэрэг цахим спортын хэд хэдэн арга хэмжээ зохиогдсон.
League of Legends төрлийн дэлхийн аваргын тэмцээний дараах тоон үзүүлэлтүүдийг Esports Charts мэдээлжээ. Хятадын үзэгчдийн тоог оруулаагүйгээр, тэмцээнийг цахимаар 6.94 сая хүн үзжээ.
Comments