top of page
Oyunbat .O

PMGC 2023 тэмцээний Grand Final шат маргааш эхэлнэ.

2023 оны 11 сарын 2 өдрөөс эхэлсэн PUBG Mobile Global Championship тэмцээний сүүлийн шат болох Grand Final шат эхлэхэд 1 хоногын хугацаа үлдээд байна.


Grand Final шатанд хэсгийн тоглолтоос шалгарсан 9 баг, Last Chance шатнаас шалгарсан 5 баг дээр урилгаар 2 баг нэмэгдэн шилдэг 16 баг Турк улсын Истанбул хотод аваргын цомын төлөө өрсөлдөнө.


Харин урилгаар орж ирсэн 2 багийн хувьд Host Country болох Турк улсын баг S2G Esports баг буюу PMGC 2022 тэмцээний аварга болон Хятад улсын Titan Esports Club баг уригдан орж иржээ.


Монгол улсаас лигийн шатанд 4 баг оролцсоноос Stalwart Esports, IHC Esports, 4Merical Vibes багууд цааш шалгарч Grand Final шатанд оролцох эрхээ авсан билээ.

Мөн онцлоход PUBG Mobile - ийн цахим хуудаснаа нийтлэгдсэн хоёр тайлбарлагчийн таамагт Stalwart Esports баг багтжээ.


Нийтлэлийг: Pani





71 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page