top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын долоо хоног (2023.09.04-9.10)

GEG: Riyadh 2023 (Дэлхийн Цахим Спортын Тоглолт) тэмцээний Dota2 эмэгтэй төрөлд оролцсон Kobolds.Fe баг хэсгээ тэргүүлж, үргэлжлүүлэн Тайланд Улсын багтай финалын тоглолтыг хийн 2:1 харьцаатай хожлоо. Ийнхүү 12 дугаар сард зохиогдох Global Esports Games: Riyadh 2023 тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцоно.

ESPORTS in Mongolia

Esportsnews.mn цахим спортын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа видео тоглоом-цахим спортын төвүүдийг сурталчлах “Хамгийн гоё цахим спортын төв хаана байна вэ?” цувралыг эхлүүлж Abyss esports төвтэй хамтран ажиллаж байна.

-----

Өнгөрсөн долоо хоногийн цуврал нийтлэлээр “Цахим спортын мэргэжлийн тамирчин болоход...” сэдвээр бичжээ. Энэ нийтлэл 217 уншигчдад хүрчээ.

GEG: Riyadh 2023 DOTA2

Global Esports Games 2023 тэмцээний DOTA2 төрөлд Азийн бүсийн сонгон шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцсон Team Tough баг хэсгийн сүүлийн тоглолтондоо Малайз Улсын багт 2:0 харьцаатайгаар хожигдсноор тэмцээнээ өндөрлөж GEG: Riyadh 2023 тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Харин тус тэмцээний эмэгтэй төрөлд оролцсон Kobolds.Fe баг хэсгээ тэргүүлж, үргэлжлүүлэн Тайланд Улсын багтай финалын тоглолтыг хийн 2:1 харьцаатай хожлоо. Ийнхүү 12 дугаар сард зохиогдох Global Esports Games: Riyadh 2023 тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцоно.

MESA Premier: GEG Edition 2023 /PUBGM/ тэмцээний үндсэн тоглолтод

GAMEDAY 1: 9 дүгээр сарын 12-нд 14 цагаас

GAMEDAY 2: 9 дүгээр сарын 13-нд 16 цагаас тус тус шууд дамжуулалттай явагдана.

Малайз улсад болох M5 Дэлхийн аваргын урьдчилсан шат, M5 WILDCARD эрхийн төлөөх тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох багийг шалгаруулах "ESN National Championship 2023: MLBB" тэмцээнд нийт 1101 баг бүртгэлээ илгээснээс шаардлага хангасан 584 багийг сонгожээ.

-----

Хятад улсын Ханжоу хотод энэ оны 9-р сарын 23-аас 10-р сарын 8-нд болох Азийн наадамд цахим спортын 7 төрөл анх удаагаа оролцож байгаа билээ. Монгол улсыг төлөөлөн IHC esports баг эрхээ авсан байна.

SPONSORSHIP

Бэлэн гоймонгийн анхдагч гэж болох Японы Nssin Foods "тоглогчдод ээлтэй" шинэ бүтээгдэхүүнүүд хоёр төрлийн бэлэн хоолыг санал болгож байна.

Gaming Cup Noodle Energy Garlic & Black Pepper Yakisoba

Gaming Curry Meshi Energy Ginger Keema Curry нэртэй энэхүү бэлэн хоол нь халуун усны оронд соус хэрэглэнэ.

-----

Дэлхийн Esports Federation (GEF) нь Азербайжаны Эспортын Холбоотой 10 жилийн хугацаатай Стратегийн хүрээний гэрээ байгууллаа. Энэхүү түншлэл нь Азербайжанд цахим спортыг өргөжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих зорилготой бөгөөд тамирчин, залуучууд, олон нийтэд чиглэсэн санаачлага, тус улсад орон нутаг, бүс нутаг, дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулахад чиглэгдсэн болно. Бакуд болсон гэрээнд гарын үсэг зурах ёслолд Азербайжаны Залуучууд, спортын сайд Фарид Гайибов оролцов.

-----

PLAYERS and TEAMS

Call of Duty League (CDL) франчайз Royal Ravens баг нэрээ өөрчилж, Carolina Royal Ravens болгосноор Лондонг төлөөлөхөө больж, Хойд Каролина мужийн Royal Ravens баг болжээ.

-----

Tyloo баг олон улсын бүрэлдэхүүнээ тарааж, Ex-Rare Atom буюу 5yclone багийн тоглогчдыг өөрсдийн бүрэлдэхүүндээ нэгтгэж магадгүй. 5yclone багийн Awper Kaze өөрийн Steam хаяг дээрээ Tyloo багийн Fan Club-д элсэж, sticker-үүд худалдан авсан аж.

-----

The international 12 тэмцээнд "Topson" мааньTundra Esport багийн Midlane дээр Stand In хийхээр болсныг албан ёсоор зарлалаа.

-----

Senzu The MongolZ багт албан ёсоор нэгдлээ.

The Mongolz багийн бүрэлдэхүүн:

910 (Sniper)

bLitz (IGL)

Techno (Rifler)

Senzu (Rifler)

mzinho (Rifler)

ORGANIZATIONS

eFuse байгууллага Mr.Beast, Optic Gaming болон бусад олон алдартай контент бүтээгчдийг оролцуулан Creator League зарласан боловч, тус компани блокчэйнд суурилсан, web3 тулгуурласан платформ хийсэн нь, 20 ам.долларын үнэтэй NFT тасалбар хийсэн нь арилжих эсвэл дахин зарах боломжгүй гэдгийг мэдсэн оролцогчид татгалзаж эхэллээ. Түүгээр ч зогсохгүй eFuse ажилчдынхаа 30 хувийг цомхотголд оруулжээ.

-----

Enthusiast Gaming Holdings (NASDAQ: EGLX, TSX: EGLX) болон Metavision нар энэ долоо хоногт Netflix-тэй хамтран алдарт ONE PIECE олон ангит цуврал киногоор анхны Fortnite Creative контентоо гаргахаар болсноо зарлалаа.

3D Lab-ийн зохион бүтээсэн ONE PIECE-ийн баатрууд, үйл явдлын дүрд тоглолтод оролцсон тоглогчид хувирч, багийн аль нэг гишүүн болох юм.

Шинэ газрын зураг болон тоглоомын төрлийг мөн контент бүтээгчид, хөгжимчид, спортын одод болон бусад зүйлсийн талаар NFL Tuesday Night Gaming шоуны 9-р сарын 12-ны дугаарт үзүүлэх болно.

-----

REGULATIONS

Олон Улсын Олимпийн Хорооны (ОУОХ) Ерөнхийлөгч Томас Бах 2023 онд ажиллах ОУОХ-ны Комиссуудыг зарлахдаа түүхэндээ анх удаа цахим спорт хариуцсан комисс байгуулжээ.

-----

Гарена өөрийн алдарт тулааны Free Fire тоглоомоо ирэх долоо хоногт Free Fire India нэртэйгээр дахин нээлтээ хийнэ гэж мэдэгдлээ. Тоглоом нь Энэтхэгийн хэрэглэгчдэд зориулсан эцэг эхийн хяналт, 18-аас доош насныханд зориулсан цаг ашиглалтын сануулга зэрэг функцуудтай. Free Fire-ийг Энэтхэгийн засгийн газар 2022 оны 2-р сард хориглосон боловч Free Fire Max-ийг Android дээр ашиглах боломжтой хэвээр үлдээсэн.

-----

8-р сарын 30-нд miHoYo гээд Хятадын төлбөрийн аппликейшн Alipay дээр "miHoYo Recharge Center" нэртэй шинэ мини програмыг эхлүүлсэн. Энэхүү мини програм нь Genshin Impact, Honkai: Star Rail болон Honkai Impact 3rd-ийн тоглогчдод Apple болон Google-ийн төлбөрийн сувгуудаар дамжилгүй Alipay ашиглан тоглоомын дансаа шууд цэнэглэх боломжийг олгоно. iOS, Google Play Store нь ашгаа 70:30 харьцаатай хуваарилдаг бол энэ аппыг ашигласнаар 95% хүртэл орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

TOURNAMENTS

The International 12-оос өмнө болж буй дараагийн Tier 1 тэмцээн BetBoom Dacha дээр Evil Geniuses, Beast Coast, TSM зэрэг багуудын чансааг харах боломжтой юм. Тус тэмцээн нийт 250'000$ - н шагналын сантай байх ба Playoff шат нь LAN хэлбэрээр Армен улсын Ерэван хотод энэ сарын 10-16 ний хооронд зохиогдох юм.

-----

Хятад улсын Ханжоу хотод энэ оны 9-р сарын 23-аас 10-р сарын 8-нд болох Азийн наадамд цахим спортын 7 төрөл анх удаагаа оролцож байгаа билээ. Азийн Наадамд

League of Legends

Arena of Valor (Asian Games Version)

Game for Peace (Asian Games Version)

PUBGM

Street Fighter 5

FIFA Online 4 төрлүүд багтсан.

----

CSGO Asia Championships 2023 тэмцээнд оролцох 8 багийн нэрс тодорч дууслаа. Тус тэмцээн нь энэ оны 11/8-12ний хооронд Хятад улсын Шанхай хотноо зохион байгуулагдах ба нийт $500,000 шагналын сантай юм. Оролцох багууд; G2, ENCE, Faze, Astralis, Mouz, Liquid, Lynn Vision Gaming, 5yclone.

STATISTICS

Baldur's Gate нь сүүлийн 16 жилийн хугацаанд PC Gamer сэтгүүл дээрх хамгийн өндөр үнэлгээтэй тоглоом болжээ. PC Gamer дээр 97/100 оноо авсан нь энэ төрлийн тоглоомын сэтгүүлүүдийн дунд маш өндөрт эрэмблэгдэх чадвартай гэдгээ үнэхээр харуулсан. , учир нь бусад олон хүмүүс 100 сондгой цаг тоглосны дараа тэдний зэрэглэл өсөж байгааг олж хардаг. тоглоомыг мэдрэх.

Цахим спортын тэмцээний хуваариуд:

2023 оны 9-р сар

8-р сарын 19-өөс 9-р сарын 10 хүртэл LEC Season Finals (League of Legends)

8-р сарын 30-аас 10-р сарын 1 хүртэл ESL Pro League (CS:GO) түр завсарлана.

9-р сарын 7-оос 9-р сарын 8 дуустал MESA Champions: GEG EDITION 2023, Dota2

9-р сарын 6-аас 9-р сарын 10 хүртэл ALGS Championship (Apex Legends)

9-р сарын 11-ээс. ESN Mobile Legends: Bang Bang Үндэсний аварга шалгаруулах "National Championship 2023" MLBB төрлийн тэмцээн

9-р сарын 18-аас 9-р сарын 24 хүртэл DreamLeague S21 (Dota 2)

9-р сарын 10-аас 9-р сарын 16 хүртэл BetBoom Dacha (Dota 2)

9-р сарын 23-аас 10-р сарын 8 хүртэл Азийн наадам

2023 оны 10-р сар

The International

10-р сарын 12-оос 10-р сарын 15 хүртэл Хэсгийн шат

10-р сарын 20-оос 10-р сарын 22 Плей-офф:

10-р сарын 27-оос 10-р сарын 29 Финалын тоглолт

10-р сарын 4-өөс 10-р сарын 8 BLAST Premier: Fall American Showdown 2023

10-р сарын 10-өөс 11-р сарын 12 LOL Worlds Championship

11-р сарын 8-аас 11-р сарын 12 CSGO Asia Championships 2023

Мөн дараах тэмцээнүүд

ESL Challenger League S46

BLAST Premier: Fall Showdown

ESL Challenger: Jonkoping

-----

PUBG Mobile Global Championship 2023 11 сард

Global Esports Game 2023 in December


Эх сурвалж: esportsnews.mn esportsadvocate.net mark cai esportsinsider.com mesa.mn nikopartners.com pcgamer.com

Recent Posts

bottom of page