top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын долоо хоногийн тойм

2024.03.18-3.31

Монгол улсын Sky Force баг Саудын Арабын Falcon багийг бүрэлдэхүүнд орлоо. Багийн бүрэлдэхүүн: TOP PUBGM, Action Gaming , N1rzed •, Icy PUBGM, Senator Gaming нар юм.

----

CS2 төрлийн анхны Мажор тэмцээн өндөрлөж Украйн улсын Natuce Vincere баг аваргаллаа.


ESPORTSNEWSMN мэдээллийн платформ Цахим спорт ба стрийм сэдвээр долоо хоногийн ээлжит шууд нэвтрүүлэг, Нүүр Номын хуудсандаа PGL Major Copenhagen 2024 тэмцээний мэдээллүүд, Dota 2 төрлийн Wachata тэмцээний талаар мэдээнүүдийг оруулжээ.

 

ESPORTS in MONGOLIA

Counter-Strike 2 тоглоомын анхны Major болох PGL Major Copenhagen 2024 нь 3-р сарын 17-31-ний хооронд Дани улсын Копинхаген хотноо зохиогдлоо. Монгол улсын The MongolZ баг дэлхийн шилдэг 16 багийн тоонд орж, энэ оны 10 сард болох Шанхай мажорт Ази Номхон далайн бүсээс 3 баг оролцох эрхийг авч өгөв. The MongolZ баг хасагдах шатны тоглолтод Vitality, Pain, Navi багт хожигдож тэмцээнийг өндөрлүүлжээ.

1. Б.Гарьдмагнай 'bLitz'

2. М.Содбаяр 'Techno'

3. Б.Өсөхбаяр '910'

4. Б.Аюуш 'mzinho'

5. А.Мөнхболд 'Senzu'

C. Б.Эрдэнэдалай "maaRaa"

-----

ESL Challenger League S47 тэмцээнд Монгол улсын Atox, Qube esports, The MongolZ, Clutch gaming багууд оролцож байна. Одоогийн байдлаар Atox 10-2; Qube 8-8; clutch gaming 7-7; The MongolZ 6-0 харьцаатай байна.

----

Mountain Dew Mongolia-аас зохиосон PUBG MOBILE DEW LEAGUE NATIONAL CHAMPIONSHIP 2024 тэмцээн 03.09-03.23 хооронд боллоо. Монгол улсын шилдэг 270 багийн 1,300 гаруй тамирчид өрсөлдсөн энэ тэмцээний шагналын сан 10000 доллар юм. 2024 оны 03 сарын 23-нд тэмцээний аваргын төлөөх тоглолт UG ARENA-д болж

  • Аварга багаар Astra Esports баг шалгарч, цом болон 3,000 гаруй долларын эзэд боллоо.

  • Хоёрдугаар байр: 4MERICAL VIBES

  • Гуравдугаар байр: SKY FORCE баг шалгарчээ.

Тэмцээний шууд дамжуулалтыг  Mountain Dew Mongolia, Caster Tuvshuun Official, ESN сувгуудаар гаргаж, Pizza Hut, Esports County, Eventure.co нар тэмцээний зохион байгуулагч, ивээн тэтгэлтээр хамтарчээ.

-----

3.8-аас 3.23-ны хооронд зохиогдсон PUBG Mobile Invitational City Ulaanbaatar 2K24 тэмцээнд 2022 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Непалын "DRS Gaming" болон Пакистаны "141" гэсэн хоёр баг урилгаар ирсэн. Нийт 11 баг хүрэлцэн ирж, долоон баг цахимаар тоглосон  бол Монгол улсаас 2023 оны дэлхийн аварга IHC Esports болон шагналт байр эзэлсэн 4Merical Vibes, NB Esports тэргүүтэй есөн баг өрсөлджээ. 10 мянган ам.долларын шагналын сантай "PMIC Ulaanbaatar 2024" олон улсын тэмцээний аваргын төлөөх сүүлчийн тоглолтууд энэ сарын 24-нд "AIC Steppe Arena"-д болж зургаан тоглолт явагдсаны эцэст

  • Монгол улсын "Viking Esports" 143 оноотойгоор тэргүүн байр эзэлж 3,300 ам.долларын шагнал

  • Хоёрдугаар байр: Mabetex Esports 136 оноогоор

  • Гуравдугаар байр: NB Esports 129 оноогоор

  • Дөрөвдүгээр байр: IHC Esports 122 оноогоор эзэлжээ.

 

MESA Valorant Tour: Two цувралын FINALS буюу аваргын төлөөх тоглолт болж өнгөрлөө.

  • Аварга цолыг Chinggis Warriors баг

  • Хоёрдугаар байр: KOBOLDS баг

  • Гуравдугаар байр: The MongolZ баг

  • Дөрөвдүгээр байр: RISE UP баг

Нийт ₮30,000,000  шагналын сантай тэмцээний Winter болон Stage 2 тус бүр ₮5,000,000 шагналын сантай байсан, харин FINALS тэмцээн ₮20,000,000-н шагналын сантай.

 

S. SPONSORSHIP and PARTNERSHIP

Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газар (ADIO) гар утасны тоглоомын эрхлэн гаргадаг Tamatem Games компанийг өөрийн нутагт шилжүүлэх тухай 3-р сарын 21-нд мэдэгдлээ. ADIO-тай хамтран Таматем Games нь Абу Дабигийн 40 гаруй тоглоомын мэргэжилтнүүдийг ажиллуулж, орон нутгийн их дээд сургуулиудад дадлага, сургалтын хөтөлбөрөөр хангана. Tamatem Games нь өмнө нь Иордан улсад төвтэй байсан бөгөөд өнөөг хүртэл 150 сая татагдсан 50 гаруй локалчилсан гарчиг хэвлүүлсэн..

-----

Видео тоглоомын хэвлэн нийтлэгчдэд хөгжүүлэлт, стрийм үйлчилгээ үзүүлдэг Liquidnitro Games нь Энэтхэгийн хамгийн том фирмүүдийн нэг болох Nexus Venture Partners-ээс 440 сая INR (ойролцоогоор 5.25 сая доллар) санхүүжилт авлаа. Electronic Arts-ын хуучин удирдлагуудын үүсгэн байгуулсан Liquidnitro нь цуглуулсан хөрөнгөө урлаг, дууны дизайн, инженерчлэл, дижитал салбарт өөрийн чадавхийг нэмэгдүүлж,  барууны тоглоомын студиудтай хамтран, олон нийтийн менежмент, маркетингийн дэмжлэг үзүүлэх замаар Энэтхэгийн тоглоомын зах зээлд нэвтрэх юм.

----

Esports World Cup Foundation (EWCF) болон Sony Group Corporation (Sony) 3-р сарын 20-ны хамтарсан тайланд дурдсанаар Esports World Cup (EWC)-ийн олон жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Sony өөрийн охин компаниудаар дамжуулан хэд хэдэн үүрэг гүйцэтгэх болно. Sony Pictures Entertainment тайзны ард баримтат кино хийх, Sony Interactive Entertainment орон нутгийн бүтээгчдийг дэмжих бол Sony Music Entertainment EWC-ийн сүлд дууг зохиох юм. Өмнө нь EWCF Level Infinite-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.


P. PLAYERS and TEAMS

Монгол улсын Sky Force баг Саудын Арабын Falcon багийг бүрэлдэхүүнд орлоо. Багийн бүрэлдэхүүн: TOP PUBGM, Action Gaming , N1rzed •, Icy PUBGM, Senator Gaming нар юм.

----

Америкийн FlyQuest байгууллага Австралийн Grayhound багт тоглож байсан тамирчдыг худалдан авлаа. Энэ багийн дасгалжуулагч нь Монгол улсын тамирчин Г. Эрдэнэцогт ‘erkast’ юм.

Багийн бүрэлдэхүүн хэвээрээ бөгөөд: INS, aliStar, Liazz, Vexite, dexter, erkaSt /дасгалжуулагч/


O. ORGANIZATION

БНХАУ-ын цахим спортын салбарт хамгийн өндөр амжилттай хамгийн арвин түүхтэй LGD Gaming тарж байгаагаа зарлалаа. 2009 онд анх үүсгэн байгуулагдсан тус байгууллага цахим спортын маш олон төрөлд хүчтэй өрсөлдөгч байсан нь саяхан. Тэгвэл нэгэн хэсэг дэлхийд алдартай Paris Saint Germain F.C буюу PSG - н нэрэн доор явдаг байхдаа тэд санхүүгийн хувьд ямар нэгэн асуудалгүй байдаг байсан бөгөөд 2023 онд гэрээ дуусгавар болсноор санхүүгийн асуудалд орж тоглогч нарынхаа цалинг тавихад хүндрэлтэй болжээ.

Ингэж явсаар тэд эцэст нь шийдвэрээ гаргаж, хамгийн сүүлийн удаа багаараа хамтдаа хооллохдоо Captain Y тооцоог төлж байгууллагын төгсгөл болж байгааг илэрхийлсэн байна.

LGD Dota2 баг нь 2012 оноос хойш бүх TI - д тасралтгүй оролцсон цөөн багуудын нэг бөгөөд Dota2 сонирхогчдын дурсамжинд маш том байр эзлэдэг баг гэхэд хилсдэхгүй. Тэдний амжилтыг дурдвал:

The International 2012 - 3rd place

The International 2013 - 9th place

The International 2014 - 5th place

The International 2015 - 3rd place

The International 2016 - 9th place

The International 2017 - 4th place

The International 2018 - 2nd place

The International 2019 - 3rd place

The International 2020 - COVID-оос болж цуцлагдсан.

The International 2021 - 2nd place

The International 2022 - 5th place

The International 2023 - 3rd place

----

АНУ-ын коллежуудын цахим спортын байгууллага The Voice of Intercollegiate Esports (VOICE) АНУ-ын томоохон их дээд сургуулиудын тэргүүнүүдийг багтаасан ерөнхийлөгчийн зөвлөх зөвлөлөө нээлээ. VOICE нь удирдах байгууллага биш, Ерөнхийлөгч, канцлер нар уулзаж, цахим спортод тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, судалж, коллежийн спортыг хөгжүүлэх талаар зөвлөгөө өгөх зорилготой эрдэм шинжилгээний байгууллага. АНУ-д шилдэг их дээд сургуулиудын удирдлагууд нэгдэж байгаа нь асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхэд тус дөхөм болох тул коллежийн спортод томоохон өөрчлөлт гарсныг харуулж байна.  Зөвлөлд Америкийн Калифорнийн Их Сургууль, Ирвин (UCI), Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургууль (UCLA), Миамигийн Их Сургууль болон бусад олон томоохон их сургуулиудын ерөнхийлөгч, канцлерууд багтдаг.


R. REGULATIONS

2014 оноос хойш ажиллаж байгаа Покемон тоглоомын фэнүүдийн цугладаг талбар болсон алдарт Relic Castle вэб сайтыг хаах болов. Relic Castle нь 10 жилийн турш  ашгийн бус, зар сурталчилгаа явуулдаггүй байсан бөгөөд, 20,000 гаруй гишүүнтэй, 65,000 посттой байжээ.

---- 

Хятадын ByteDance тоглоомын нийтлэлч үйл ажиллагаагаа нэлээн цомхон болгож зөвхөн тоглоом хөгжүүлэлтэд анхаарач, тогтвортой байдал илүү анхаарахаар шийдэв. ByteDance хөгжүүлж буй тоглоомуудыг цуцлах, зарим дотоод студиудыг худалдах, тоглоомын хөгжүүлэлтийн ажилтнуудыг цомхотгох, зөвхөн Moonton, (UGC) тоглоомууд, Nuverse тоглоомын хэвлэлтэнд анхаарлаа хандуулах болно. Тэд тоглоомын хоёр студиог Tencent-д зарсан, магадгүй Moonton-оо зарч болзошгүй.  

 

T. TOURNAMENTS and EVENTS

Romania улсын нийслэл Bucharest хотын Wallachia хэмээх газарт 5-р сарын 10-19ний хооронд LAN хэлбэрээр болох 1'000'000 шагналын сантай PGL Wallachia Season 1 тэмцээнд оролцох 16 баг бүрдэж дууслаа!

Тэмцээнд арван багийг шууд урилгаар, үлдсэн 6 багийг бүс бүсийн сонгон шалгаруулалтаар сонгогджээ.

Уригдсан багууд:

1. Team Spirit

2. BetBoom Team

3. Team Liquid

4. Gaimin Gladiators

5. Team Falcons

6. Xtreme Gaming

7. Team Secret

8. Aurora

9. Heroic

10.Shopify Rebellion

Харин сонгон шалгаруулалтаар оролцох 9 баг дараах байдлаар шалгарчээ:

  • Western Europe Qualifier: Tundra Esports

  • Eastern Europe Qualifier: Virtus.Pro

  • China Qualifier: G2.invictus Gaming

  • Southeast Asia Qualifier: Blacklist International

  • North America Qualifier: nouns

  • South America Qualifier: BOOM Esports

Тус тэмцээний хаалттай сонгон шалгаруулалтанд манай улсаас Р.Нармандах “NARMAN” MOUZ багийн хам;  О. Сүхбат “sanctity”  Na'Vi багийн хамтаар тус тус оролцсон боловч үндсэн тэмцээний эрхийг авч чадаагүй билээ.

----

ESL - ээс зохион байгуулдаг DreamLeague - тэй өрсөлдөхүйц томоохон хэмжээний Online Tournament болох ELITE LEAGUE гэх анхдугаар тэмцээнийг Peru улсын цахим спортын продакшн болох ESB болон Armenia улсад төвтэй FISSURE нар 3-р сарын 31 - нээс 4-р сарын 14-нийг хүртэл зохион байгуулах гэж байгаа ба тус тэмцээнд оролцох 24 баг тодорч дууслаа.

Тэмцээнд 15н багийг шууд урилгаар оролцуулах ба үлдсэн 9 багийг бүс бүсийн сонгон шалгаруулалтаар сонгодожээ.

Уригдсан багууд:

1. Team Spirit

2. BetBoom Team

3. Team Liquid

4. Gaimin Gladiators

5. Team Falcons

6. Xtreme Gaming

7. Azure Ray

8. LGD Gaming

9. OG

10. Tundra Esports

11. Team Secret

14. Aurora

15. Heroic

Харин сонгон шалгаруулалтаар оролцох 9 баг дараах байдлаар шалгарчээ:

  • Western Europe Qualifier: Entity болон Rest Farmers

  • Eastern Europe Qualifier: 9Pandas

  • China Qualifier: KEV

  • Southeast Asia Qualifier: Blacklist International болон Talon Esports

  • Middle East North Africa Qualifier: Nigma Galaxy

  • North America Qualifier: nouns

  • South America Qualifier: BOOM Esports

Тэмцээн нийт 960'000$ шагналын сантай ба Swiss Stage, Round-Robin Stage, Playoffs гэсэн 3 шатнаас бүрдэж байгаа юм.

----

Мэргэжлийн тамирчин О.Сүхбат "sanctity” тоглодог Украйны алдарт Natus Vincere багийн Midlane байрлал дээр албан ёсоор ороод удаагүй байгаа бөгөөд Дебют тоглолтондоо  3-р сарын 20-22 хооронд болсон DreamLeague Season 23 хаалттай шалгаруулалтанд түрүүлж дараагийн шатанд шалгарчээ. DreamLeague Season 23 нь 5.20-26-ны хооронд болно.

----

Энэ зун Саудын Арабын Эр-Рияд хотод болох Esports World Cup (EWC)-т League og Legends, Teamfight Tactics төрлийн тоглогчдыг оролцохыг зөвшөөрчээ. Гэхдээ Riot Games-ийн тайлбарлаж байгаагаар нийтлэлчийн зүгээс уг тэмцээний медиа, дижитал бүтээл, багийн сонголтонд оролцохгүй, League of Legends цувралууд, дэлхийн аваргын тэмцээнд хамаарахгүй.

S. STATISTICS

Tencent 2023 онд 86.0 тэрбум долларын орлого олсон нь жилийн өмнөхөөс 10%-иар өссөн байна.

Түүний жилийн цэвэр ашиг 16.33 тэрбум доллар) болсон нь өмнөх оны мөн үеэс 37%-иар буурч, өмнөх оноос19%-иар буурчээ.

Tencent 2023 онд онлайн тоглоомын орлого 5.2%-иар өсч 25.4 тэрбум доллар болсон. Тоглоомын нийт орлого 30.7 тэрбум доллар буюу жилийн өмнөхөөс 4.7%-иар өссөн байна.

Онлайн тоглоомын орлого нь 29.6%-иар өсч, гадаад зах зээл дэх тоглоомын орлого 13.4%-иар өсч, 7.5 тэрбум доллар хүрчээ.

Дотоодын зах зээл дэх тоглоомын орлого 17.9 тэрбум доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 2.2%-иар өссөн байна.


Цахим спортын тэмцээний хуваариуд:

  • 2024.04.11-12. MESA Legends Female- Road to IESF WEC24

  • 2024.4.23-28 ESL Pro League S19

  • 2024.4.02-03 ESL Challenger: Jonkoping Closed Qualifiers

  • 2024.3.31-4.14 ELITE LEAGUE Dota 2

  • 2024.5.10-19 Dota 2 PGL Wallachia Season 1

  • 2024. 5.20-26 DreamLeague Season 23

  • 5-р сард. PUBGM Төв, Зүүн Азийн Super League

 

 

Comments


Recent Posts

bottom of page