Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр The MongolZ багийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчээр томилсон гэрчилгээг албан ёсоор гардууллаа. Ингэснээр The MongolZ баг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон анхны спортын/цахим спортын баг болж байна. The MongolZ баг нь Монгол Улсын цахим спортын салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсоор ирсэн Монголын бахархал болсо