top of page
Writer's pictureAriunzayat Yunren

The MongolZ-ийн тоглолт

IEM Katowice-д манай улсын The MongolZ баг Play-In шатанд Бразил улсын Furia багтай тоглож хожсон билээ. Энэ тоглолтын талаар бичсэний постыг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

ӨДРИЙН МЭНД ЗАЛУУС!

Өчигдрийн тоглолтын тухай санаа бодлоо хуваалцмаар санагдаад:

  • Ямар ч байсан IEM Katowice - хэмээх чухал тэмцээнийг хожлоор эхлүүлнэ гэдэг сайхан хэрэг. Гэхдээ шууд хэлэхэд хүнд тоглолт, маш хүнд тоглолт байлаа. Магадгүй MongolZ-ийнхон CS2 гарснаас хойших тэмцээний хамгийн хүнд тоглолт хийлээ гэж надад санагдлаа. Тоглолтын агуулгын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч...

- Товчхондоо бол Senzu-ийн үнэхээр тэсрэлттэй тоглолтуудаар тоглолтын эхлэл хэсэг эхлэж, Techno4K-ийн сэргэлтээ авсан нэгэнт хүчийг авсан уран тоглолтоор төгсгөлөө хийлээ. Senzu мэдээж аймар байлаа. Гэхдээ энд өөрийн сэтгэлзүйгээ давж чадсан нэг хүнийг хэлмээр байна. Techno4K! Эхний 9round-д 0 kill-тэй байсан тэрээр сэтгэл санаагаа тогтвортой байлгаж тоглолтын төгсгөл хэсэгт маш хэрэгтэй үедээ тоглолтоо сэргээж багтаа хожил авахад хамгийн их нөлөөллөө. Нэг ёсондоо Senzu-н тоглолт нилээн зогсонги болох шинжтэй болж ирэх үед цагаа олж сэргэж улмаар Senzu-н хамт 20+ kill-тэй гараад ирж байгаам :))

Гэхдээ...тиймээ дахиад гэхдээ:

- Senzu-н тоглолт унах, Techno-н тоглолт сэргэж амжаагүй байх тэр нэг хүндхэн орон зайг Blitz маань ёстой шийр зааж барьж байлаадаа. Эхлэл, Төгсгөл-г 2 авьяаслаг тоглогчын чадвар жин дарсан бол харин тоглолтын гол араамаа Blitz маань нуруундаа алдчихгүйхэн шиг аваад л яваад байлаа. Blitz үнэхээр нэг шинэхэн боловч 2,3-н шанаа даачих чадвартай болсон хал үзэж яваа цэрэг шиг л...эсвэл дүү нарынхаа урдуур орж цохилт авчихаад тоох ч гүй цааш алхах том ах шиг л санагдлаа. Мундаг . Яг нэг тийм хэрэгтэй тоглолт kill-үүд.

Жингийн баруун зүүн талд Senzu, Techno, гол хэсэгт Blitz.

- 910 маань чимээгүйхэн үүрэгээ гүйцэтгээд явж байлаа. Та нар мэднэ дээ, ер нь тоглож байх үед тоглолтын эхнээс 1,2 тоглогч илт аймар kill-дээд эхлэхээр бусад 3 тоглогч жоохон идэвхгүй ч юм шиг болчихдог. Нэг тиймэрхүү нөхцөлд 910 байлаа гэж харагдсан. Хийх юмаа бол хийсээр л...

- Mzinho-ийн хийсэн цөөн ч гэсэн 8 kill бас ч гэж тухайн round-даа нөлөөлхүйц чухал байсан шүү. Нэг үгээр MZ байлдах боломжуудаа бол ашиглаад л байсан, даанч Brazil ах нар нь үнэндээ A-site дээр санаагаараа илүүрхээд боломж олгохгүй идчихгээд байлаа. Бусдаар Mzinho бол од болоход цаг хугацааны асуудал л байгаа гэж боддог шүү :))

Нэг ёсондоо 2024 он хүртэл CS-г хэр тоглож сурсанаа хөөрхөн шалгуулчих шиг л боллоо. Ер нь л хожигдож болох тоглолтоо манайхан аваад гарч чадлаа тэд маань нилээн сайжирч байгаа юм байна гэж харлаа. Энэ Brazil болон USA багуудтай олон таараад байх нэг талаараа Europe багуудтай дараагийн түвшинд тоглож сурах сайн суурь болж өгч байнадаа.Тиймээ :))

Дараагийн тоглолтууд мэдээж илүү хүнд байна...

Заза ингэсгээд түр зогсоё яриад байвал их л юм байнадаа.

Эх сурвалж: Evsanaa Ev

 
Жич: The MongolZ баг Орос улсын Team Spirit багт хожигдож, доод хүснэгтэд Ence багтай тоглох гэж байна.

849 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page