top of page
  • Writer's pictureesportsenewsmn

The Mongolz багийн Ancient-г нэг сонирхох уу?

The Mongolz багийн Ancient мапийн талаар Two Sentries хуудсан дээр бичсэнийг зөвшөөрөлтэйгээр оруулж байна.

Asia RMR Хятадын Шанхай хотод амжилттай зохион байгуулагдаж Монгол улсын The Mongolz баг PGL Copenhagen Major-т амжилттай шалгарсан билээ.

Тэгвэл Asia RMR-ын турш хамгийн их сонгогдсон мап нь Ancient мап байсан ба The Mongolz энэ RMR дээр нийт 3 удаа тоглож 3:0 гэсэн амжилттай дуусгаж, The Mongolz багийн эсрэг Ancient мап дээр 10 раунд авсан баг гарч ирээгүй юм.

Asia RMR эхлэхээс өмнө The Mongolz баг ESL Challenger Atlanta тэмцээнд Complexity Gaming багийг Ancient мап дээр буулгаж авсан ба үүний дараа IEM Katowice 2024 тэмцээний хүрээнд Team Spirit багтай тоглож 14:16-aap Ancient мап дээр ялагдал хүлээгээд байсан юм. Уг тэмцээний дараа The Mongolz баг Серби улсад 2 долоо хоног бэлтгэл хийгээд Asia RMR-т оролцсон билээ. Уг бичвэрээрээ

  • Complexity Gaming багтай тоглосноос хойш

  • The Mongolz багийн Ancient мап дээр хийдэг тоглолт нь хэрхэн өөрчлөгдсөн,

  • ямар тактик ямар арга барил ашигласан,

  • энэ RMR-т Ancient мап дээр ялагдашгүй байхад юу юу нөлөөлсөн талаар өөрийн судалгаан дээрээ тулгуурлан дэлгэрэнгүй бичихийг оролдох болно.


Юуны түрүүнд The Mongolz багийн T талын тоглолтын талаар бичье.

-The Mongolz багийн үндсэн тоглолт (default) нь Т талаасаа голруу Blitz, A ramp дээр Mzinho lurker-ээр, үлдсэн 3 тоглогч (910, Senzu, Techno4k) руу явж эхэлдэг.

Хамгийн эхний контактыг Techno4k B cave дээр үүсгэх гэж оролддог. Ancient мап дээр ихэвчлэн голд контакт үүсдэг ч Blitz-ын хувьд ганцаараа тул голд контактлах нь эрсдэлтэй. Тиймээс Blitz нь Plaza (өөрөөр Cat, Xbox ч гэж нэрлэдэг) - аас эхний контактын Techno4k болон B дээр тоглож буй бусад тоглогч нартайгаа цуг голоо flashbang-тай, smoke-лэж гарч эзэлдэг. The Mongolz-ын Т талын раундын хувь заяа өрөөг эзэлж буй эхний контакттай шууд холбоотой байдаг. Учир нь В cave-г эзлэх гэж явсан Techno4k байлдаад үхэх эсвэл В саve-г эзэлж чадалгүй СТ талдаа алдсан тохиолдолд гол руу гарах бараг боломжгүй болж B дээр тоглох боломжоо голтойгоо цуг алдана.

Энэ тохиолдолд А ramp дээр lurker хийж буй mzinho хөдөлж эхлэх ба А site-ны хүнийг унагаах эсвэл А дээр анхаарал татах үйлдлүүдийг хийдэг. Ер нь бол тоглолт А тал руугаа шилждэг гэсэн үг. Харин plaza болон B cave-г эзэлсэн тохиолдолд В ramp дээр Senzu үлдэж Blitz, 910, Techno4k гурав гол руу нийлж нөхцөл байдлаасаа шалтгаалан дараагийн үйлдэлээ хийдэг. The Mongolz баг эсрэг баг нь гар буутай эсвэл муу буутай раунд дээр default тоглолтоо оруулах нь бага, хоёр гурваараа хөтлөлцөж явдаг. Бас эсрэг баг tactical timeout авах эсвэл өөрсдөө олон раунд default тоглолтоо хийсэн тохиолдолд гэндүүлж хурдан тоглолт буюу нэг талруугаа utility хийж орох эсвэл шууд flashbang дээрээс гарч байлдах зэрэг тоглолтууд оруулж ирдэг талтай. Энэ нь магадгүй Blitz-ын өгдөг call байж болох юм.

Complexity Gaming багтай хийсэн тоглолтон дээр default тоглолт гэхээс илүү гол руугаа өөрсдөө улаан өрөөгөө утаад flashbang дээрээ гол руугаа гарч B рүү явуулсан ганц тоглогчоороо Plaza-аагаа харуулах тоглолтуудыг их хийсэн. Харин Team Spirit багийн эсрэг өөрсдийнхөө default тоглолтыг оруулахыг оролдсон ч Team Spirit баг СТ талаасаа В ramp-aac Double Door-луу тулгаж эзлэх эсвэл өрөөнөөс Plaza руу гарах замыг утаж байсан тул В-ын тоглогч нар гол руу тоглох боломжгүй болсон. Тэр үед Blitz гол руу Awp-тай 910-г эхний контактыг үүсгүүлж өөрсдөө ардаас нь гол руу гарах тоглолтыг хийж голоосоо Plaza руу өгсөж map control-oo авах эсвэл голдоо хүн унагаасан тохиолдолд A donut-aa эзлээд А site-руу орж байсан. Энэ хэв маягаараа Т талаасаа 4 раунд авч 4:8-өөр байраа сольсон байдаг.

Энэ RMR дээр азийн багууд The Mongolz-ын эсрэг B ramp, Double Door, B Cave-г эзлэх тоглолтууд бараг оруулаагүйгээс болж The Mongolz баг хүссэн тоглолтоо хийж байсан. Grayhound баг B Ramp, Double Door -г тулгаж эзлэх оролдлого хийсэн ч раундын эхэнд хүний давуу үүсгэж чадалгүй буцааж B Ramp-aa алдсанаар B Ramp эзлэлтийг дахиж хийгээгүй. Мэдээж энэ нь бас буудалттай холбоотой бөгөөд тухайн байрлал дээр байлдаад дийлэхгүй тохиолдолд заавал эзлэх шаардлагагүй. Энэ B Ramp-г smoke арилсны дараа Flashbang дээр гарч буцааж эзэлж буй үйлдэл нь Team Spirit багтай хийсэн тоглолтын дараа ярилцаад хийхээр бэлдсэн үйлдэл байж болох юм. Учир нь Team Spirit багтай тоглохдоо B ramp-г буцааж эзлэх үйлдэл хийгээгүй, эсвэл магадгүй Team Spirit-ын эсрэг бүтэхгүй гэж бодсон байж болох юм. Нөгөө талаасаа The Mongolz баг B site, голдоо тоглоод байхад Grayhound баг өөрсдөө А ramp-aa шахаж тоглоод байсан нь нэг ёсондоо тоглолт зөрсөн гэсэн үг. Бас зарим тохиолдолд B ramp дээр тоглож буй Senzu эхний хүнээ унаагаасан тохиолдолд шууд B site руу utility хийгээд орох тохиолдол байсан. Гар бууны раундэн дээр А дээр mzinho-г үлдээгээд blitz, 910 голруу, Techno4k plaza-аас голын 2 тоглогчдоо туслаад цуг улаан өрөөгөөрөө хүн алсан тал руугаа CT-ээр нь дамжиж ордог тоглолтыг хийдэг. Яг энэ тоглолтыг Asia RMR дээр 3 удаа тоглохдоо 3 удаа хийсэн. 3-уулан дээр нь амжилттай болсон.

Одоо тэгвэл CT талаасаа хэрхэн хамгаалж байсан талаар анализ хийе.

-The Mongolz багийн CT талын default тоглолт нь Senzu B site-нд anchor, Techno4k B cave-г, Blitz раундын эхэнд гол эзэлж тусламж хэрэгтэй газар луу rotate хийдэг, mzinho blitz-тэй цуг гол эзлээд А donut-aap А site-руу явдаг, харин 910 А site-г awp-тай үедээ ганцаараа, өөр буутай үед mzinho-той цуг хамгаалдаг.

Заримдаа 910 B site-нд awp-ын тусламж хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд B site-руу тусладаг. Энэ хамгаалалт ер нь бол дийлэнх багуудын хийдэг default тоглолттой адилхан. Ancient мап дээр B site нь хамгийн эмзэг бөгөөд заавал 3 хүн, эсвэл 2 хүн хамгаалж буй тохиолдолд маш хурдан голоос тусламж шаарддаг. Энэ нь B site-руу гэндүүлээд шууд хурдан тоглолт хийхэд bomb тавих магадлал бас ихтэй гэсэн үг. Тиймээс энэ тоглолтоос сэргийлж, буцааж retake хийх боломжтой болгохын тулд site-aa алдсан ч B cave-г алдахгүй байх ёстой байдаг.

The Mongolz багийн хувьд голоо эзлэсэн тохиолдолд голоо mzinho-д даатгаж үлдээгээд Blitz B site-руу шууд тусламжаар очиж байгаа хөдөлгөөнүүд их харагдсан. Харин B Ramp-aa шахаж эзлэх үедээ голоос Flashbang авч plaza-аас blitz, эсвэл B cave-aac techno4k гарч senzu-д B ramp-г тулгаж эзлэхэд нь туслаж байсан. Team Spirit болон Complexity багуудын тоглолтон дээр буутай Blitz биш Awp-тай 910 нөхөлт хийж байсан ба энэ нь awp-тай тоглогчийн хөдөлгөөн хязгаарлагддагтай холбоотойгоор rifle-тай хүний нөхөлт шиг үр дүнтэй байж чадаагүй. Яг энэ 910-ын оронд blitz нөхдөг болсноор эсрэг баг B site-руу хурдан тоглолт хийсэн, хэд хэдэн раундэн дээр цаг алдалгүй нөхөж өөрсдөдөө давуу байдал үүсгэж чадаж байсан. А site-нд 910 ганцаараа байх үедээ тулж авдаг бол mzinho-той цуг авч буй тохиолдолд mzinho-г А ramp дотроос нь авхуулаад 910 өөрөө түүний trade kill-г хийхэд бэлэн байхаар авдаг. Өмнөх тоглолтууд дээр 910 зөвхөн awp-тай үедээ A ramp-г тулаад эсвэл A temple-ээс Awp-тай татаж тоглодог байсан бол өөр буутай үедээ ч А ramp-ны хажууд boost-н дээр гардаг эсвэл box-ны ардаас байлдаад буцаад A Temple-рүү гээ орох байдлаар хамгаалдаг болсон нь анзаарагдсан. Энэ нь мэдээж шинэ зүйлс биш бөгөөд эсрэг багийнхан А site-руу орох үед нь зогсоох гэхээсээ илүү зуурч амьд үлдэх нь илүү ашигтай байдаг тул яг ингэж буудчаад байрлал болгон руу бага багаар ухарч тоглосноор эсрэг талдаа А temple-ын control-г өгөхгүй байх, цаашлаад зөрүүлээд retake хийх боломжийг нь нээж өгч байгаа юм. The Mongolz багийн нэг онцлог нь А ramp-г шахаж авдаггүй. Хэрэв аль нэг талаа шахах тохиолдолд зөвхөн B ramp-aa шахдаг. Эсрэг баг нь муу буутай эсвэл гар буутай тохиолдолд голоо өгөөд B site-нд 3 тоглогч, А site-нд 2 тоглогч авч тоглодог. Гар бууны раундэн дээр ч яг энэ маягаар авч тоглодог. Хэрэв айл нь удсан тохиолдолд голоо CT-ээсээ авч А, B site-ны нэг нэг хүн авдаг.

Team Spirit багтай тоглосноос хойш өөрчлөгдсөн зүйлс гэвэл:

  • B site-руу хийх rotate-г 910 биш Blitz өөрөө дийлэнх тохиолдолд хийдэг болсон.

  • A site-ны гол Anchor нь ямар буутайгаасаа үл хамааран 910 болсон.

  • Т талаасаа В ramp-ыг раундын эхэнд эзэлж чадаагүй тохиолдолд раундын дундуур зөрж эзэлдэг болсон.

  • A site-pyy хурдан тоглож байгаа юм шиг fake-лээд гол руугаа буцаж гардаг The Mongolz багаас өмнө нь харагдаж байгаагүй тоглолтыг өөрсдийнхөө арга барилд нэмж оруулж ирсэн байсан.

Сүүлд нь дүгнэхэд Asia RMR дээр үзүүлсэн The Mongolz багийн Ancient дээрх тоглолтын арга барил Team Spirit-тэй хийсэн тоглолтын арга барилтай харьцуулахад том ялгаа гараагүй боловч жижиг өөрчлөлтүүдийг тоглолтын дундах хөдөлгөөн дээрээ нэмж өөрчилснөөр өөрсдийнхөө арга барилыг сайжруулж алдаануудаа зассан гэж хэлж болохоор байгаа юм. Techno4k ч өөрөө HLTV-д өгсөн ярилцлагадаа бид өөрсдийнхөө арга барил дээр төвлөрч ажилласан гэдгийг нь тэдний Ancient дээр хийсэн нарийн өөрчлөлтүүд нь баталж харуулж байна.

Анх удаа нарийн анализ хийсэн бичвэр оруулж байгаа тул алдаа дутагдал байвал доор comment хэсэгт үлдээж цаашид иймэрхүү анализ хийсэн бичвэр оруулвал ямар байх талаар санал бодлоо хуваалцаарай.




Эх сурвалж: Two Sentries

Recent Posts

See All

2 Comments


Guest
Mar 01

Ancient deer A-Ramp gdg gazar bhgvi A-main gj bga shv. Ramp gj naluu, ugsvvr zamtai gazriig heldiin

Like

Guest
Mar 01

Sain analys hiijee, tier 1 2 iin tom baguudiin tactic iig c bas sudalj vzii gdg uram zorig ogloo, bayrlalaa

Like

Recent Posts

bottom of page