Урьд өмнө байгаагүй өндөр шагналын сан, цахим спортын 19 нэг доор төвлөрч, дэлхийн шилдэг тоглогчид, багууд цуглан, Цахим Спортын Дэлхийн Цом-ыг хүртэх энэхүү арга хэмжээнд Монгол улсын таван баг бүрэлдэхүүнээрээ, гадаадын багт тоглодог нэг тамирчин, нийт 25 тамирчид MLBB, PUBGM, CS2, Dota2 төрлүүдээр оролцож байна.
Жаран сая долларын шагналын сантай тэмцээн 7-р сарын 4-өөс 8-р сарын 24-ний хооронд Саудын Арабын Рийяд хотод болно.
Mobile Legedns: Bang Bang
Mobile Legedns: Bang Bang. 6-р сарын 28-аас 7-р сарын 14-нд.
Монгол улсын IHC esports баг дэлхийн шилдэг 23 багтай өрсөлдөнө.
Нийт шагналын сан 3 сая доллар.
Шагнал болон байрууд
1-р байр 1,000,000 доллар
2-р байр 500,000 доллар
3-р байр 200,000 доллар IHC багийн бүрэлдэхүүн
М.Энхбат “Aizn”
Т.Багабанди “Zxaura”
М.Амармөрөн “Forbid”
Ч.Эрдэнэмөнх “Bebex”
Б.Батболд “Ethan“
DOTA2.
DOTA2. 7-р сарын 4-ээс 7-р сарын 21-нд.
Монгол тоглогчтой, Герман улсын MOUZ баг дэлхийн шилдэг 20 багтай өрсөлдөнө.
Нийт шагналын сан 5,000,000 доллар.
Шагнал болон байрууд
1-р байр 1,500,000 доллар
2-р байр 800,000 доллар
3-р байр 600,000 доллар
MOUZ багийн бүрэлдэхүүн
Stefan “Ulnit” Gavrila
Ondřej “Supream” Štarha
Nikko “Force” Bilocura
Ravdan “NARMAN” Narmandakh
Lukas “Bengan” Jonathan Hansson
PUBGM
PUBGM. 7-р сарын 19-ээс 7-р сарын 28-нд.
Монгол улсын 4Merical Vibes, Falcons Force, IHC esports багууд дэлхийн шилдэг 28 багтай өрсөлдөнө.
Нийт шагналын сан 3,000,000 доллар.
Шагнал болон байрууд нь тоглолтын үр дүнгээс хамаарч онооны байдлаар хуваарилагдана.
4Merical Vibes багийн бүрэлдэхүүн
О.Бат-Эрдэнэ “APEX”
Н.Даваажаргал “B4RON”
Д.Ууганбаяр “DOK”
А.Амгалан “REFUS”
Б.Баярт “AERO”
Falcons Force багийн бүрэлдэхүүн
Г.Сүхбат “Action”
Б.Тэнгис “ICY”
Нүрзэд “NIRZED”
А.Бүрэнбаяр “TOP”
Ж.Батхүрэл “Senator” дасгалжуулагч
IHC esports багийн бүрэлдэхүүн
CS2
CS2. 7-р сарын 17-ээс 7-р сарын 21-нд.
Монгол улсын The MongolZ баг, Монгол дасгалжуулагч Г.Эрдэнэцогт "erKast"-дасгалжуулдаг Fly Quest баг дэлхийн шилдэг 15 багтай өрсөлдөнө.
Нийт шагналын сан 1,000,000 доллар.
Шагнал болон байрууд
1-р байр 400,000 доллар
2-р байр 175,000 доллар
3-р байр 85,000 доллар
The MongolZ багийн бүрэлдэхүүн
Б.Гарьдмагнай “bLitz”
М.Содбаяр “Techno4K”
Б.Өсөхбаяр “910”
Б.Аюуш “mzinho”
М.Азбаяр “Senzu”
Б.Эрдэнэдалай “maaRaa”(дасгалжуулагч)
Цахим спортын Дэлхийн Цомын тэмцээнд Монгол улсын таван баг бүрэлдэхүүнээрээ, гадаадын багт тоглодог нэг тамирчин, нийт 25 тамирчид MLBB, PUBGM, CS2, Dota2 төрлүүдээр оролцож байна.
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, Ерөнхий сайд Мохаммед бин Салман бин Абдулазиз Esports World Cup тэмцээнийг 2024 оноос эхлэн жил бүр Саудын Арабын Рийяд хотноо хийж байх болсоноо 2023 оны 10-р сард зарласан юм. Тэмцээний шагналын сан зөвхөн тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчид төдийгүй, цахим спортын байгууллагуудыг хөгжүүүлэхэд зарцуулна.
Шагналын сангийн задаргаа
$30,000,000 шагналын санг цахим спортын төрлүүдэд
$20,000,000 шагналын санг клубуудын аварга шалгаруулахад
$7,600,000 шагналыг шалгаруулалтаас гарсан баг, тамирчдад
$1,100,000 шагналын MVP буюу шилдэг тоглогчдод
Цахим спортын төрлүүдийн аварга шалгаруулах тэмцээн. Дээр дурдсан 19 төрлөөр өрсөлдөх баг, тамирчид шагналын сангаас хүртэнэ. Esports World Cup сангийн мэдээлснээр шагналын сан 30 сая доллараас их байх магадлалтай.
Клубуудын аварга гэдэг нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цахим спортын байгууллагууд хэд хэдэн төрөлд өрсөлдөн, тэмцээний нийт амжилтаар хамгийн сайн гүйцэтгэлтэй байгууллага шагналын сангаас хамгийн их хувийг хүртэх болно.
Үлдсэн шагналын санг тухайн тэмцээнд тэнцсэн баг болон тэмцээний туршид сайн тоглосон тоглогчдод олгоно. Эдгээр нь ойролцоогоор нийт 8.7 сая доллар болно.
Тэмцээний төрлүүд
1. Counter-Strike 2
2. Dota 2
3. EAFC
4. Apex Legends
5. Fortnite
6. Free Fire
7. Honor of Kings
8. League of Legends
9. Mobile Legends Bang Bang
10. Overwatch 2
11. PUBG
12. PUBG Mobile
13. Rainbow Six
14. Rocket League
15. RENNSPORT (car race)
16. StarCraft II
17. Street Fighter 6
18. Teamfight Tactics
19. TEKKEN 8.
Comentarios