ESL FACEIT Group (EFG)-ийн 2025-2026 оны Annual Club Incentive (ACI) буюу жилийн клубийн урамшууллын хөтөлбөрөөс Team Spirit баг албан ёсоор хасагдлаа. Ингэснээр тус багийн авах байсан 420,550 ам.долларын урамшуулал хүчингүй болж байна. Зургийн эх сурвалж: ESL FACEIT Group ESL FACEIT Group (EFG) нь ESL, FACEIT брэндүүдийг нэгтгэсэн дэлхийн хамгийн том цахим спортын байгууллагуудын нэг бөгөөд IEM, ESL Pro League, DreamLeague, ESL One зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдийг зох