top of page
  • Writer's pictureSase The Netrunner

Riyadh Masters 2023 TOP3: WEU, EEU болон SEA аль нь баг 5'000'000$ - н эзэн болох вэ?


Dota2, Riyadh Masters 2023
Riyadh Masters 2023, source: afkgaming

Riyadh Masters 2023 тэмцээний плэй-оффын тоглолтууд сэтгэл хөдөлгөм өрнөж байгаа энэ үед дээд болон доод хэсэгт ширүүн тулалдааны дараа шилдэг 3 баг тодорлоо. Өмнөх тэмцээнүүдээс ялгаатай нь энэ удаагийн дугаарт Зүүн Европ (EEU), Баруун Европ (WEU), Зүүн Өмнөд Ази (SEA) зэрэг бүсийн төлөөлөгчид шилдэг 3-т шалгарсан нь үзэгч дэмжигчдээс өндөр хүлээлт үүсгээд буй.


EEU - с төлөөлөгч : Team Spirit - н давуу байдал

EEU-ийн төлөөлөгч Team Spirit нь тэмцээний туршид давамгайлж ирсэн. Upper Brakcet дахь тэдний тоглолтууд Team Aster, BetBoom Team, Team Liquid зэрэг хүчирхэг өрсөлдөгчдийг ялан дийлсэн нь гайхалтай байсан. Team Spirit баг нь ялалт болгондоо Riyadh Masters 2023 тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох байр сууриа бататгасаар байна. Одоо тэд доод хэсгийн финалын ялагчийг хүлээж байгаа бөгөөд нэр Valve - с гадуурх хамгийн том шагналын сантай тэмцээний цомыш өргөхөөр нэгэнт шийджээ.



WEU: Team Liquid нь тэмцээнд үлдсэн сүүлчийн Western European баг

Тэдний аялал Talon Esports-ын эсрэг хожсоноор үргэлжилсэн боловч Upper Bracket Finals дээр Team Spirit-тэй тулалдаж хожигдсоноор Lower Bracket Finals дээр тэд Talon Esports-ын эсрэг дахин тулаан хийх тул хүч чадлаа баталж, их финалд гэтэлгэх боломжоо баталгаажуулахыг зорьж байна.



SEA Surprise Fans: Talon Esports - н гайхалтай эргэн ирэлт

2023 оны DPC-ийн улиралд өрсөлдөөнтэй тэмцлээрээ алдартай SEA бүс нь Talon Esports-ын үзүүлбэрээр шүтэн бишрэгчдээ үргэлж гайхшруулдаг. Тэмцээнд оролцож буй SEA-ийн цорын ганц төлөөлөгч Talon нь дээд хүснэгтэнд болсон Team Liquid - н эсрэг цувралд төсөөлөшгүй бадлаар хожигдол хүлээж EMOTIONAL DAMAGE аваад байсан бол 9Pandas-г буулган авч, дэлхийн шилдэг гэгдээд буй Gaimin Gladiatior багийн эсрэг ялалт байгуулж, гайхалтай амжилт үзүүлжээ.



Нийтлэлийг: Sase The Netrunner бэлтгэн хүргэв.

82 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page