top of page
Writer's pictureSase The Netrunner

RAMZES666 өөрийн банк дахь дансны дүнгээ ил болгов

ОХУ - н 9Pandas багийн Carry тоглогч Roman "RAMZES666" Kushnarev нь Dota2 - н од тоглогчдын нэг бөгөөд Career - ийнхаа туршид нийт 5 удаа Major тэмцээнд түрүүлж байсан юм. Үүний дүнд тэр бараг 2 сая орчим долларыг өөрийн болгосон байна. Тэрээр саяхан Dairy of a Khach гэх сувагт ярилцлага өгсөн ба тэр үеэрээ түүний дансанд яг одоогийн байдлаар 600 мянга орчим доллар үлдсэн байгаа талаар ярьжээ. Гэхдээ энэ мөнгө нь зөвхөн тэмцээний шагналын сангаас орж ирсэн мөнгө гэдгийг тэр онцолсон ба түүний цалин, зар сурталчилгаанаас олсон орлого зэрэг нь тусдаа дансанд байршдаг аж.

Ramzes666
Ramzes666

Тэр тэмцээнээс олсон шагналынхаа ихэнхи хэсгээр нь Москва хотын яг төвд байрлах хувийн апартмент авсан талаараа:

Би нийт 2 сая гаран долларыг тэмцээний шагнал болгож цуглуулсан байсан. Яг одоо миний дансанд 600'000$ доллар бэлэн үлдсэн байгаа. Асуулт: Та юунд тэгж ихийг зарцуулчихваа? Би Москвагийн тэг голд хувийн апартмент авчихсан мөн бас бус хувийн эд зүйлд зарцуулсан л даа.

гэж ярьсан байна.

Roman "RAMZES666" Kushnarev бол Dota2 - н хамгийн өндөр ашиг орлоготой тамирчдын жагсаалтны 41 - т ордог ба түүний хамгийн амжилттай үе нь 2016-2019 онуудын хооронд Virtus.Pro багт тоглож байхад тохиож байжээ. Тухайн үед тэд багаараа нийт 5 удаагийн Major - т түрүүлж, TI 2017 - 1'148'948$ , TI2018 - 1'110'956$ тус тус шагнал болгож авч байсан юм. Мөн тэрээр Eastern Europe бүсийн хамгийн өндөр цалинтай тоглогч гэдгээрээ алдаршиж байсан нь тухайн үеийн түүний чадвар болон олны хүндэтгэлийг хүлээж чадсантай холбоотой. RAMZES666 Head&Shoulders, Nike зэрэг брендүүдтэй хамтран ажиллах гэрээтэй байсан ч 2020 онд тэрээр өөрийн "666" гэх Gaming Gear - н брендийг хөгжүүлж эхэлсэн байна.


2020 оны Forbes сэтгүүлд "Evil Geniuses ОХУ - н од тоглогчийг Stand In хийлгэхээр 75'000$ - г Virtus Pro - д төлжээ" гэсэн мэдээ ч гарч байжээ.

RAMZES666 одоогоор 9Pandas багт тоглодог ба 2023 оны 4 дүгээр сард орж байсан юм. 9Pandas баг The International 2023 тэмцээний хэсгийн шатанд тун давгүй амжилттай явж байсан ч Playoffs эхэлсний дараагаар LGD Gaming болон Gaimin Gladiators гэсэн багуудад дарааллан хожигдол хүлээснээр 9-12р байранд орсон амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүлж 61'924$ - г багаараа хожсон байна. Ерөнхий ивээн тэтгэгч: Stora

Stora.mn-ээр дамжуулан Америкаас, amazon.com дахь 350 сая гаруй бараанаас хүссэнээ сонгон, найдвартай, шуурхай худалдан авах боломжтой.


Нийтлэлийг: Sase the Netrunner

2,900 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page