top of page
  • Oyunbat .O

PUBG MOBILE REGIONAL CLASH (Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази)

Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Ази бүсүүдийн хоорондох тэмцээн болох PUBG MOBILE Regional Clash 2023 SEA vs SA болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Зүүн Өмнөд Азийн шилдэг 8 баг Өмнөд Азийн шилдэг 8 баг бүс бүсээ төлөөлөн хоорондоо тоглосон билээ. 6.29 өдрөөс эхлэн 4 өдрийн турш 24 тоглолт хийж 7.2 өдөр тэмцээний аварга баг болон шилдэг бүс тодров.


Source: https://www.facebook.com/PUBGMESPORTSSOUTHASIA

Аварга багаар Өмнөд Азийн(SA) төлөөлөл болох Монгол улсын 4Merical Vibes тодорсон бол 2 бүсийн багуудын нийлбэр оноогоор Зүүн Өмнөд Ази(SEA) тэргүүлжээ. Хүснэгтийн эхний 5 байранд SEA бүсээс 2 баг харин SA бүсээс 3 баг байрлаж байгаа нь бүгд Монгол улсын багууд байв. Мөн уг тэмцээнд нэгэн хачирхалтай үйл явдал болсон нь MVP шагнал байлаа. Тухайлбал MVP өрсөлдөөнд байгаагүй хүн MVP болсон нь үзэгчдийг гайхшруулад зогсохгүй бухимдуулсан үйл явдал гарав. Liquipedia дахь Top Eliminators хүснэгтээс харахад MVP Alter Ego Areas багийн тоглогч Rosemary нь 32 Kill, 15 Assist-тай 9-р байранд байрласан 4Merical VIbes багийн EAST 1-р байранд 52 Kill, 21 Assist гэсэн үзүүүлэлтэйгээр жагссан байна.


Мөн уг тэмцээний https://escharts.com/ дахь статистик үзүүлэлтийг харвал хамгийн ихдээ нэгэн зэрэг 162 249 үзэгч үзсэн бол дунджаар 92 078 үзэгч үзсэн байна.


Нийтлэлийг: Pani



53 views0 comments

Kommentare


Recent Posts

bottom of page