top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Mobile Legends: Bang Bang Үндэсний Аварга шалгаруулах тэмцээн

Малайз улсад болох M5 WILDCARD эрхийн төлөөх Mobile Legends: Bang Bang үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

"ESN National Championship 2023: MLBB" тэмцээнд нийт 1101 баг бүртгэлээ илгээснээс 584 баг шаардлага хангаж, тэмцээнд оролцох эрхээ авчээ.

M5 гэдэг нь Mobile Legends Bang Bang төрлөөр зохиогддог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. M5 тэмцээнд ялсан баг өөрийн нэрийн skin-ийг хүссэн баатар дээрээ гаргуулдаг.

Энэ жилийн хувьд шинээр WILDCARD гэдэг зүйл нэмэгдэж, олон улсын 8 баг энэхүү эрхийг авч, үүнээс шалгарсан 2 баг M5 тэмцээний Group Stage буюу үндсэн шатанд өрсөлдөх боломжтой болно. Шагналын сан - 900,000$

Харин ESN-ий зүгээс зохиож байгаа "National Championship 2023" MLBB төрлийн тэмцээний аварга болох баг энэ 8 эрхийн нэгийг авах юм.

"ESN National Championship 2023: MLBB" тэмцээний шат

PLAY IN STAGE

Play-In: 9.19-9.24-нд болох энэ шатанд Open Qualifier шатнаас шалгарсан 32 баг Double Elimination форматаар явагдах бөгөөд энэ шатнаас эхлэн тоглолтуудыг шууд дамжуулж байна. Play-In шатнаас 6 баг Play-Off-ийн эрхээ баталгаажуулна. Одоогийн байдлаар тоглолтын үр дүн:

OPEN QUALIFIER

2023.09.11-9.18-ны хооронд болсон Open Qualifier-аас 4 удаагийн тэмцээнээс нийт 32 баг дараагийн шатанд шалгарчээ.

Тэмцээний явц Open Qualifier 1 (09.11-09.12) - 8 баг Open Qualifier 2 (09.13-09.14) - 8 баг Open Qualifier 3 (09.15-09.16) - 8 баг Open Qualifier 4 (09.17-09.18) - 8 баг Хэрэв таны баг эхний шалгаруулалтын 8 багт багтаж чадаагүй бол дараагийн 3 шалгаруулалтад оролцох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл баг тус бүрд 4 амь байгаа гэсэн үг юм. Open Qualifier-ийн эхний өдрийн тоглолтууд Best of 1 форматаар явах бол 2 дахь өдрийн тоглолтууд Best of 3 форматаар явагдана. Мөн тухайн тоглолтууд дээр шууд дамжуулалт явагдахгүй.

Play-Off: 9.28-9.30-нд болох энэ шатанд Play-In шатнаас шалгарсан 6 баг дээр урилгаар оролцох 2 баг нэмэгдэн нийт 8 баг Double Elimination форматаар өрсөлдөж аваргын төлөө 2 багийг шалгаруулна. Finale: 10-р сарын 1-нд финалын шатанд шалгарсан 2 баг Best of 7 форматаар тоглох ба түрүүлж 4 хожил авсан баг нь Малайз улсад зохиогдох M5 WILDCARD эрхийн эзэд болно.

Кастерууд:

Тэмцээний шууд дамжуулалтын үеэр ажиллах кастерүүд:

Delta C (21 мянган дагагчтай)

Saftaz (84 мянган дагагчтай)

Snoopy Media (92 мянган дагагчтай) нар Play-In шатны тоглолтуудыг 9.19-нөөс эхлэн ESN сошиал сувгууд болон Premier Sports Network 5 сувгаар шууд дамжуулна.

Онцлогууд:
  • Тэмцээнд 1101 баг бүртгүүлсэн.

  • Тэмцээний оролцогчийн доод нас 15.

  • Тэмцээнд GEUD Gaming, Team Lilgun багууд урилгаар оролцож байна.

  • MLBB тэмцээнийхээ Grand Final-ыг UG Arena-д хийнэ.

  • Шагналын сан: 35,000,000₮

  • Тэмцээний ивээн тэтгэгч: Toki

Comentários


Recent Posts

bottom of page