top of page

Esportsnews.mn сайтын 3 дахь хувилбар

esportsnews.mn бол цахим спортын тухай бичдэг мэдээллийн сайт. Энэ вэбийг би анх 2019 оноос эхэлсэн билээ. Гэтэл өөрчлөгдсөөр өөрчлөгдсөөр энэ удаа 3 дахийг нь гаргаж байна. Тус бүрдээ өөрийн түүхтэй, шинээр хийх болсон шалтгаантай, бас шинэ шинэ зүйлийг надад заасан.

Эхний вэбсайт маань монгол залуусын хөгжүүлсэн Wordpress-тэй төстэй платформ дээр хийгдсэн. Ямар ч байсан өөрөө мэдээгээ оруулдаг болсон.

Хоёр дахь хувилбар нь Wordpress theme сонгож хийсэн нь миний хувьд ажиллахад амархан байлаа. Энэ хувилбараас Rank Math-ийг тултал нь ойлгодог болж, key words, SEO (search engine optimisation) гээд яриад байхтайгаа болсон.

Харин энэ удаа Momade virtual туслахын агентлагийн Дижитал Шийдлийн Салбараар гуравдахь хувилбарыг хийлгэлээ. Esportsnews.mn сайтын нцлог талууд:

· Wix дээр код ашиглахгүйгээр вэбээ хийлгэж, өөрөө илүү сайн мэдэж, ядаж л өөрийн дураар өөрчлөөд байх боломж олдож байгаа юм.

· Wix программ нь вэб хөгжүүлэх талаар анхны шатны ч мэдлэггүй надад үнэхээр хялбар. Wordpress надаас илүү их мэдлэг, бас цаг шаардаад байна.

· Momade Virtual Aкадемийн хичээлүүдэд суусны хувьд вэб сайт хийх зах зухтай болж, багт нь ажилласан нь мэдсэнээ бататгах бас нэг боломж.

· Энэ удаагийн вэбийн аль болох цэс багатай, цомхон хийхийг зорилоо.

· Контент нийлүүлэгч нарын хувьд илүү хялбар, ялангуяа SEO тал дээр төвөг багатай.

· Шинээр бодож олсон зүйл нь байгалтай ээлтэй, аль болох хэрэгтэй мэдээлэлтэй, “ногоон” хийхийг хичээлээ. Жич: 2018 оны мэдээгээр интернет, дижитал бүтээгдэхүүний хаягдал дэлхийн Ногоон Хүлэмжийн Хийн (Green House Gas) бохирдлын 3.8%-ийг эзэлж байсан бол энэ тоо 2025 онд хоёр дахин нэмэгдэх юм байна лээ шүү. Дэлхийн чиг хандлага энэ зүг рүү эргэсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа даа.


Momade virtual туслах агентлаг нь хүүхдээ асран гэрээсээ гарах боломжгүй эмэгтэйчүүдийг цахим орчинд нэгтгэн; бизнес төлөвлөлт-хөгжүүлэлт, маркетинг менежмент, контент үйлдвэрлэл-дижитал шийдэл, гадаад харилцаа-орчуулга, санхүү-эдийн засаг бизнес, барилгын виртуал туслах гэсэн 7 салбарт баг болгон ажиллуулдаг. Сүүлийн үед зөвхөн ээжүүд ч биш, мэр сэр аавууд харагдах болсон.

Момэйд-ийн хамт олонд баярлалаа.

68 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page