top of page
Writer's pictureAriunzayat Yunren

ESL Challenger Summer тэмцээнд Complexity Gaming баг түрүүлэв

Швед улсын Ёншопин (Jönköping) хотод 6-р сарын 14-16-нд болсон DreamHack зуны наадам, CS2 төрлийн ESL Challenger тэмцээнд Complexity Gaming баг түрүүлж, харин Монгол улсын The MongolZ баг 5-6-р байрт орлоо.


Play Off шат

Хагас шигшээ тоглолт

  • Aurora gaming 0: 2 Complexity

  • Team Falcons 0:2 ENCE


Аваргын төлөөх тоглолт

Complexity баг Team Falcons-ийг 2:0-оор хожиж, арван дөрвөн жил завсарлаад байсан LAN тэмцээний аваргын цомоо авлаа.

Аль дээр, 2010 онд, Counter-Strike 1.6 байхад, Нью Йорк хотод IEM V Америкийн аварга шалгаруулах тэмцээнд Evil Geniuses багийг хожиж байжээ.


Complexity баг IEM Dallas болон YaLLa Compass-т хэсгийн шатнаас цааш шалгарч чадаагүй ч өндөр итгэл өвөртөлсөөр Шведийн Ёншопинд иржээ. Тэмцээний явцад ENCE-д 13:10-аар хожигдож, хэсгийн шийдвэрлэх шатанд MIBR, хагас шигшээд Аврора багуудыг илүүрхэж, аваргын төлөө Team Falcons-тэй ширүүн өрсөлдсөн юа. Jonathan "⁠EliGE⁠" Jablonowski хоёр ч удаа амжилттай довтолж, (Vertigo дээр 13-10, Nuke дээр 13-9) цувралын хамгийн өндөр 1.47 үнэлгээ авч, финалд Complexity-г ялахад гол үүрэг гүйцэтгэсэн.


Тэрээр дунджаар 1.34 дундаж үнэлгээ авсан нь манай М.Азбаяр “Senzu” (1.40 үнэлгээ) болон "dupree" (1.37) нарын ард гуравдугаарт бичигдсэн гайхалтай амжилтаар тэмцээнийг дуусгалаа.

Complexity Gaming баг
Credit to hltv.org

Тоглолтын дараа "⁠EliGE⁠" hltv.org-д ярилцлага өгөхдөө "Үнэхээр сайхан санагдаж байна. Бид маш их зүйлийг туулсан. Маш олон удаагийн ойрхон хожигдлыг бид үзсэн. Энэ бүхний эцэст энэ тэмцээнийг бусдад үзүүлж харуулах амжилттай дуусгаж байгаа нь ямар маш их баярлуулж байна" гэжээ.

 

Complexity gaming багийн бүрэлдэхүүн

  • Johnny “JT” Theodosiou. Өмнөд Африк, Португал

  • Ricky “floppy” Kemery. АНУ

  • Michael “Grim” Wince. АНУ

  • Håkon “hallzerk” Fjærli. Норвеги

  • Jonathan “EliGE” Jablonowski. АНУ

  •  Tiaan “T.c” Coertzen. Өмнөд Африк


Тэмцээний байр, шагналын сан

1-р байр. Complexity Gaming. $50,000

2-р байр. Team Falcons. $20,000

3-4-р байр. Aurora Gaming болон ENCE. Тус бүр $10,000

5-6-р байр. The MongolZ болон MIBR. Тус бүр $3,000

7-8-р байр. Party Astronauts болон Alliance. Тус бүр $2,000


  • ESL Challenger Summer тэмцээний шагналын сан 100,000 доллар.

  • Тэмцээнд түрүүлсэн баг нь 9-р сарын 3-22-нд болох ESL Pro League Season 20-д шууд орох эрхээ авах ёстой ч Complexity gaming баг тэмцээнд шууд оролцох тул хоёрдугаар байрт орсон Team Falcons оролцох юм.

 

DreamHack 2020 онд ESL-тэй нэгдсэний дараа DreamHack Open CS:GO арга хэмжээнүүдийн нэрийг ESL Challenger болгон өөрчилж, DreamHack Masters арга хэмжээнүүд зогссон. ESL Challenger-ийн зорилго нь CS2 төрлийн дэлхийн шилдэг багийн бүрэлдэхүүнд орж, улмаар ESL Pro Tour-д шууд шалгардагаараа онцлогтой. Жилд 4 удаа ESL Challenger тэмцээн зохиогддог.



Comentários


Recent Posts

bottom of page