top of page
Writer's pictureAriunzayat Yunren

CS2 төрлийн 2025 оны тэмцээний нэгдсэн хуваарь

CS: GO-өөс CS2 болсон өөрчлөлт, Valve-ийн тэмцээний шинэ журам, чансааны шинэ журмууд нь цахим спортын тэмцээн зохион байгуулагчид , баг, тамирчдын хувьд шинэ боломж олгож байгаа билээ.

Зохион байгуулагчдын тухай товчхон дурдаад, CS2 төрлийн 2025 оны тэмцээнүүдийн хуваарийг хүргэж байна.

Зохион байгуулагчид

BLAST нь үүсгэн байгуулагдсан цагаасаа, 2017-д зохиосон BLAST Pro Series Copenhagen тэмцээнийг зохиосносоо хойш CS:GO-ийн тавцанд эко системийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаар яваа юм. Хожим нь BLAST Premier болж хувирсан BLAST тэмцээний жилийн хуваарийг гаргахдаа бүтэн жилийн турш шилдэг 16 гишүүн баг оролцсон  BLAST Premier тэмцээнийг зохиож, шилдгийн шилдгүүд BLAST Premier World Final-д шалгардаг юм.

ESL- Esports League бол олон жилийн туршлагатай, цахим спортын өнөөгийн хөгжилд хүрэхэд маш том хувь нэмэр оруулж байгаа билээ. ESL нь IEM Katowice болон IEM Cologne-ийг зохион байгуулдгаараа алдартай. Энэ оны 5-р сард бидний сайн мэдэх, алдарт IEM Intel Exreme Masters тэмцээний 100 дах удаагийн тоглолт IEM Dallas-ыг зохиосон.

PGL - Professional Gamers League нь саяхан болсон PGL Major Copenhagen 2024 тэмцээнийг зохион байгуулсан. Копенхаген нь CS : GO-ийн дөрөв дэх Major байсан бөгөөд өмнө нь PGL Krakow 2017, PGL Stockholm 2021, PGL Antwerp 2022 зэргийг зохиосон арвин их туршлагатай.

StarLadder-ийг дурдахгүй өнгөрч болохгүй. 2019 онд StarLadder Berlin-ийг зохиож  Astralis баг түрүүлсэн.


 

Тэмцээний хуваарь

CS2 төрлийн 2025 оны тэмцээнүүдийн хуваарь

·      1-р сарын 13 - 26-нд. BLAST тэмцээн

·      1-р сарын 29 - 2-р сарын 9-нд. ESL тэмцээн

·      2-р сарын 10 – 24-нд. PGL тэмцээн

·      2-р сарын 25 - 3-р сарын 16-нд. ESL тэмцээн

·      3-р сарын 17-30-нд. BLAST тэмцээн

·      3-р сарын 31- 4-р сарын 14-нд. PGL тэмцээн

·      4-р сарын 21-27- нд. ESL тэмцээн

·      4 сарын 28 - 5 сарын 4-нд. BLAST тэмцээн

·      5-р сарын 3-19-нд. PGL тэмцээн

·      5-р сарын 19-25-нд. ESL тэмцээн

·      5-р сарын 26 - 6-р сарын 1-нд. StarLadder тэмцээн

·      6-р сарын 9 – 22. 2025 оны эхний Major

·      7-р сарын 23-8-р сарын 3-нд. ESL тэмцээн

·      8-р сарын 4 – 17-нд. BLAST тэмцээн

·      8-р сарын 20-24-нд. ESL тэмцээн

·      8-р сарын 25 - 9-р сарын 7-нд. BLAST тэмцээн

·      9-р сарын 12-21-нд. StarLadder тэмцээн

·      9-р сарын 23-аас 10-р сарын 12-нд. ESL тэмцээн

·      9 сарын 29 - 10 сарын 13-нд. PGL тэмцээн

·      10 сарын 18 - 11 сарын 3-нд. PGL тэмцээн

·      11-р сарын 3-9-нд. ESL тэмцээн

·      11-р сарын 10-16-нд. BLAST тэмцээн

·      12-р сарын 1-14-нд-нд. 2025 оны хоёр дахь Мажор

22 views0 comments

Comentários


Recent Posts

bottom of page