top of page
Writer's pictureSase The Netrunner

Betboom баг Technical ялагдал хүлээлээ!

| Нийтлэлийг: SaseTheNetrunner |


Өчигдөр буюу 7-р сарын 5-ны өдөр Bali Major - н Mainstage дээд хэсгийн 2 дахь цуврал нь BetBoom Team болон Tundra Esports нарын хооронд өрнөж BetBoom Team 2:0 - н харьцаатай хожиж дараагийн үед шалгараад байсан юм.


Pure, Dota2
Pure, Source: dltv.org

Тус тоглолтонд BetBoom баг нь Megacreeps нөхцөл байдлыг хамгаалж хожсон бөгөөд тоглолтын дундуур тоглогчдод техникийн асуудал үүсч тоглоомийг түр зогсоох буюу Pause аваад байсан бөгөөд энэ үед Ivan "Pure" Moskalenko нь Bali Major - н албан ёсны Streamer болох Aleksandr "Nix" Levin -ий Twitch дээрх шууд тоглолтыг нээн үзэж байсан нь тоглогчдыг харуулах камерт маш тодорхой харагдсан байна.

Тэмцээний дүрмэнд тоглолтын дундуур шууд тоглолтын Stream үзэх нь хатуу хориглогдсон байдаг бөгөөд Pure тус дүрмийг зөрчсөнд тооцогдож байгаа юм.

Dota2, Pure
Source: dltv.org

Тиймээс тэмцээнийг зохион байгуулагчид нь BetBoom багт "Technical Loss" өгөх шийдвэр гаргасан тул тус баг Lower Bracket руу унаж Azure Ray багийн эсрэг тоглох бол эсэргээрээ хожил авсан Tundra Esports баг нь Upper Bracket - д Team Liquid багийн эсрэг тоглох юм.

Үүнээс улбаалаад BetBoom баг нь TI - н slot аваад байсан нь хүчингүй болж байгаа бөгөөд тус тэмцээнд дахин нилээд хэдэн хожлыг авч байж TI - д уригдах юм.


8 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page