top of page

$150 үнэтэй гарны массажыг зах зээлд гаргалаа.

Японы Bauhutte компани тоглоомын хөнжил, тоглоомын ор гэх мэтийг тоглогчдод санаад оромгүй мэдээ хүргэж байсан бол саяхан гарын массаж хийх төхөөрөмжийг зах зээлд гаргалаа.


Видео тоглоом тоглох нь бүтэн биеийн булчингууд ажилладаггүй ч компьютер, консолын удирдлагууд, хулганыг ашиглах нь гарны бүх төрлийн булчин, үе мөчний хөдөлгөөнийг зайлшгүй шаарддаг. Тоглогчид өөрсдийн сонирхолтой тоглоомуудыг уртасгасан цагаар тоглох, олон цагийн бэлтгэл зэрэг нь гарын булчинд маш их ачаалал өгдөг. Энэ ачааллыг хөнгөвчлөх зорилготой гарын массажны төхөөрөмж MSG-01H-BK хийжээ.


Гарын массаж хийх төхөөрөмж
Credit: Bauhutte Japan

Ширээний зайнд бусад төхөөрөмжтэйгээ зэрэгцэж багтахаар, тоглогчийн гар дотор нь багтах хангалттай том, дотроо халаагчтай, асаахад агаарын жижиг дэр нь хуруунуудад тус тусад нь массаж хийж, "shiatsu хавтан" нь гарын алган дээр даралт өгч, булчинг сулруулдаг.


Энэ массажийн төхөөрөмжийг тоглолтын өмнөх халаалт, дасгалын дундуур, цусны эргэлтийг сайжруулж, гүйцэтгэлийн эрчийг хадгалах, тоглолтын дараа амралтын журмаар баруун зүүн аль ч гартаа хэрэглэж болно.


Дээд талын товчлуурууд нь массажны хүчийг гурван янзаар сонгох, халаагуураа асаах, унтраах, бүтэн гараар массаж хийх эсвэл зөвхөн хуруунд зориулсан массажны хооронд шилжих боломжийг олгоно.


Массажны төхөөрөмж 10 минутын дараа автоматаар унтарч,аль нэг сул гараараа өөр өөр үйлдэл хийх боломжтой. Энэ төхөөрөмжийн үнэ 150 доллар орчим байна.

Comments


Recent Posts

bottom of page