top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын зочид буудал

Цахим спортын зочид буудал гэдэг шинэ бизнес сүүлийн үед, ялангуяа Хятад улсад эрчээ авч байна.

Саяхан Хятад улсын Чендү хотод 2024 оны цахим спортын зочид буудлын салбарын анхны хурал болов. Энэ арга хэмжээ нь жил бүр зохиогдож байхаар, 2023 онд дотоодын цахим спортын зочид буудлын салбарыг хөгжүүлэх чиглэл, удирдамж гээд олон асуудлыг хэлэлцжээ. 

Жил бүр зохион байгуулдаг энэхүү хурлыг Хятадын интернет үйлчилгээний аж үйлдвэрийн холбоо зохион байгуулж, үндэсний хэмжээний арга хэмжээ болгохоор төлөвлөж байна.  Мөн салбар, хэрэглэгч, үйл ажиллагаа болон бусад тоо үзүүлэлтүүд, цахим спортын зочид буудлуудтай холбоотой мэдээллийг хүргэжээ.
Тоо баримтуудыг танилцуулбал:
  • Хятад улсад цахим спортын зочид буудлын тоо 2020 онд 11,019 байсан бол  2023 онд 24,149 болж, гурван жилийн дараа энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ. 

  • 2021 онд 3,534; 2022 онд 4,239; 2023 онд 5,357 зочид буудал шинээр баригджээ

  • "Чэндү хотод цахим спорт, мэдээлэл технологи маш хурдацтай өсөж, цахим спортын 700 гаруй зочид буудал, 1500 орчим интернет кафе байдаг. 2025 он гэхэд энэ хоёрын тоо тэнцүү болно гэж дүгнэж байна. 

  • Бүс нутгийн хувьд Зүүн Хятад, улсдаа хамгийн олон цахим спортын зочид буудалтай.

  • Салбарын өсөлтийн хувьд, Хятадын хойд болон баруун өмнөд хэсэгт байрлах цахим спортын зочид буудлын тоо 2023 онд 35.2- 33.3%-д хүрч, өсөлтийн хурдаараа тус улсыг тэргүүлэх болно.

  • Хэрэглэгчийн нас хүйсний хувьд 25-34 насны залуучууд талаас илүү хувийг, эрэгтэй хэрэглэгчид 80 гаруй хувийг эзэлж байна.

  • 2023 онд цахим спортын 8,122 шинэ зочид буудал шинээр нээгдэнэ. Өнгөрсөн онд энэ тоо  5,357 байжээ.

  • Гэтэл энэхүү тоо баримтад 2,000 гаруй зочид буудалд ороогүй байна.

  • Нэг зочид буудлын өдрийн дундаж орлого 2022 онд 4,496 юань байсан бол 2023 онд 3,749 юань болж буурч байна.

  • Зочид буудлын тоо өсч байгаа ч нэг буудалд оногдох орлогын хэмжээ буурч байгаа нь шинэ, жижиг нэгжүүдэд өрсөлдөх боломжийг олгохгүй байна.

"Цахим спортын зочид буудлууд шинээр хөгжиж буй салбар болохын хувьд таван жил орчмын хөгжлийн үр дүнд өнгөрсөн үеийн бохир, замбараагүй дүр төрхөөс үндсэндээ ангижирч, шинэ шатанд гарлаа. Цаашид тус холбооноос зочид буудлуудыг бий болгох, сурталчлах ажлыг дэмжин ажиллах болно. Үндэсний стандарт, салбарын стандарт, цахим спортын зочид буудлуудын ангиллыг бий болгоно. Энэ нь цахим спортын зочид буудлуудыг стандартчилан хөгжүүлэх, гадаадад хөгжүүлэхэд цаашид туслах болно."

Эх сурвалж: sichuan.scol.com


Commenti


Recent Posts

bottom of page