top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын долоо хоног (2023.08.21-27)

Румын улсад зохиогдож байгаа 15 дахь удаагийн Дэлхийн Электрон Спортын Аварга Шалгаруулах Тэмцээнд Монголоос 3 төрлөөр оролцож байна. #IESF2023 #esports #монголынцахимспорт

ESPORTS in Mongolia

IEM Sydney 2023 тэмцээний Consolidation Final шатанд The MongolZ баг 5yclone багт 1-2 харьцаатай хожигдож тэмцээнийг өндөрлүүллээ. Өмнө нь ATOX Esports маш ширүүн тоглолт гарч 3 мап, нэмэлт цагийн эцэст The The MongolZ баг илүүрхэн Consolidation Final шатанд шалгарсан юм.

----

ATOX Esports хувьд IEM Sydney 2023 тэмцээн энэ хүрээд өндөрлөж байгаа ч тэднийг PPL S5 - Pro Division тэмцээн хүлээж байгаа билээ. PPL S5: Pro Division тэмцээн. 8-р сарын 29-нд эхлэх ба энэхүү тэмцээнд тэргүүн байранд орсон хоёр баг 11-р сард Хятад улсын Шанхай хотод зохиогдох CAC 2023 лан тэмцээний эрхийг авах юм.

----

Румын улсад зохиогдож байгаа 15 дахь удаагийн Дэлхийн Электрон Спортын Аварга Шалгаруулах Тэмцээнд Монголоос 3 төрлөөр оролцож байна.

CS: GO төрлөөр Вьетнам (16-7), Аргентин (16-14) улсын багуудыг хожжээ.

Dota2 төрлөөр DOTA2 group stage-д Өмнөд Африкийн багийг хожсон байна.

----

The International 2023 - н SEA бүсийн шалгаруулалт эхэлж байна.

Southeast Asia бүсэд Зүүн Өмнөд Азийн орнууд хамаарагддаг ба Монголын Дотагийн 2 ч бас тус бүсэд харъяалагддаг гэж хэлэхэд буруудахгүй. Манай улсын 3н тамирчин TI 2023 тэмцээнд оролцох эрхийн төлөө өөрсдийн багийн хамт өрсөлдөж байгаа билээ!

1. Narmandakh "Narman" Ravdan - Geek Fam

2. Khishigbat "khishka" Byambaa - Neon Esports

3. Yalguunsaran "Fortunesoul" Oidov - Neon Esports


8 дугаар сарын 24 өдрөөс эхлэн дөрөв хоногийн турш үргэлжилсэн (PUBG Mobile Pro League - South Asia Championship Fall 2023) лигийн шатны тоглолтууд дуусаж финалын шатанд шалгарсан 16 багийн нэрс тодорлоо.

Уг тэмцээнд Өмнөд Азийн шилдэг 12 баг болон Пакистан улсаас шалгарсан 8 багууд өрсөлддөг билээ. 20 шилдэг багаас эхний 4 байр PUBG Mobile Global Championship 2023 тэмцээнд оролцох эрхийг авах юм.

Финалын шатанд Монгол улсаас оролцож буй багууд бүгд дараачийн шатандаа шалгарч чаджээ. Финалын шат 8 сарын 31 өдрөөс эхэлнэ.

SPONSORSHIP

Данийн цахим спортын байгууллага Astralis нь электрон барааны жижиглэн худалдааны Elgiganten компанитай гурван жилийн хамтын ажиллагааг баталгаажууллаа. Хэлэлцээрийн үр дүнд Astralis болон Elgiganten нар тоглогчид, хөгжөөөн дэмжигчид үзэгчид нартаа зориулан хэд хэдэн төслийг эхлүүлнэ. Үүнд тусгайлан төлөвлөсөн арга хэмжээнүүд, Astralis-ийн Counter-strike багийн тамирчидтай хийх уулзалт зэрэг орж байна.

-----

Dark and Darker тоглоомын хөгжүүлэгч Ironmace Games болон нийтлэгч Nexon-ийн хоорондох хуулийн байгууллага дээр асуудалтай байсан ч PUBG-ийн хөгжүүлэгч Krafton энэхүү IP дээр суурилсан гар утасны тоглоом бүтээхээр

8-р сарын 23-нд Ironmace Games-тэй студитэй хамтран лицензийн гэрээнд гарын үсэг зурав.

PLAYERS

2023 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд болох “Ханжоу 2022” Азийн Наадамд цахим спортоос DOTA хоёр, FIFA Online дө, League of Legends, Street Fighter V: Champion төрлүүд медалт төрлөөр орох юм. Энэтхэг улс 2023 оны 9-р сарын 23-аас 10-р сарын 8-ны хооронд зохион байгуулагдах Азийн наадамд оролцох тамирчидаа зарлалаа. FIFA - Чаранжот Сингх, Карман Сингх; Street Fighter V: Champion edition - Mayank Prajapati болон Ayan Biswas; League of Legends - Акшаж Шеной (ахлагч), Самарт Арвинд Триведи, Михир Ранжан, Адитиа Селвараж, Аакаш Шандила, Саниндхья Малик; Dota 2 – Даршан Бата (ахлагч), Криш Гупта, Абхишек Ядав, Кетан Гоял, Шубхам Голи

-----

2023 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд болох “Ханжоу 2022” Азийн наадамд 431 тамирчин спортын 32 төрөлд өрсөлдөнө. Гэтэл цахим спортын төрлөөр ганцхан тамирчин Brandon Chia Teck Hui явуулж байна. Энэ тамирчин ямар төрлөөр оролцохыг бичээгүй байна.

ORGANIZATIONS

Mass Effect болон Dragon Age франчайзын EA-ийн эзэмшдэг BioWare студи 50 ажилтнаа цомхотгож байгаагаа зарлалаа. Ажилтнуудын цомхотгол нь студийг илүү уян хатан, төвлөрөлтэй болгох бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг юм.

Орон тооны цомхотголд Dragon Age game тоглоом дээр ажиллаж байсан зохиолч хөгжүүлэгч багийн гол гишүүд багтжээ.

-----

Жейкоб Вольф нь ESPN, The Daily Dot болон Dot Esports зэрэгт ажиллаж байсан, цахим спортын сэтгүүлч The Jacob Wolf Report-ыг бичдэг. Михаил Килеминтов Вашингтон Пост сонинд видео тоглоом, цахим спортын тухай бичдэг. Эдгээр сэтгүүлчид нэгдсэн Stack-аас гарч, нэгдэн Patreon дээр нэгдсэн суваг нээлээ. Цахим спортын сэтгүүл зүйд өөрчлөлт хийхээр зорьж байна.

REGULATIONS

Сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Бунян компани ibMedia-тай хамтран Саудын Арабт төвтэй шинэ аж ахуйн нэгж байгууллаа. ibMedia Саудын Араб нь эспорт, тоглоомын чиглэлээр боловсролын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэхээс гадна бүс нутгийн хувь хүмүүс болон компаниудад эспортын зөвлөх үйлчилгээг санал болгоно.

ibMedia групп нь M42 Education дэд брэндээрээ дамжуулан спорт, тоглоомын болон дижитал энтертайнментийн салбарт бизнесийн оюун ухаан, боловсролын чиглэлээр мэргэшсэн.

Нөгөөтэйгүүр, Бунян Саудын Арабын аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, салбарт боловсон хүчний сургалт, зөвлөх үйлчилгээг санал болгодог.

----

Их Британийн цахим спортын Guild Esports байгууллага болон харилцаа холбооны Sky компани хамтран Street Fighter цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Guild Esports Street Fighter-ийн жагсаалтад Их Британийн тоглогч Ренейл 'JoKer JoKeZ' Landell зэрэг Европын олон авьяастнууд багтдаг

TOURNAMENTS

Dota 2

THE INTERNATIONAL 2023 бүсийн сонгон шалгаруулалтын тэмцээн явагдаж байна.

- North America (NA) бүсээс (8-р сарын 17-21нд) Nouns баг

- China (CN) бүсээс (8-р сарын 17-21нд) Azure Ray баг

- South America (SA) бүсээс (8-р сарын 22-26 нд) Keyd Stars, Thunder Awaken багууд

- Eastern Europe ( EEU) бүсээс (8-р сарын 22-26 нд) Virtus.Pro баг тус тус шалгарчээ.

----

Бямба гарагт Лос Анжелес хотод болсон их финалын тоглолтод Paper Рекс багийг 3:1-ээр хожиж, 2023 оны Valorant дэлхийн аваргын титмийг Evil Geniuses баг хүртлээ.

----

Олон улсын эспортын холбоо (IESF)-ийн 2023 оны Дэлхийн эспортын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тэмцээн 8-р сарын 25-нд Румын улсын Ясси хотын Соёлын ордонд нээлтийн ёслолоор эхэллээ. Зургаан тивийн 111 улс шилдгийн шилдэг багууд нийт 7 төрлөөр WE Championship цомын төлөө өрсөлдөнө.

STATISTICS

Riot Games пүрэв гарагт зарлаж, энэ жилийн Valorant Champions тэмцээний skin багцыг 8-р сарын 4-нд худалдаанд гаргаснаас хойш 40 сая долларын ашиг олж чадсан бөгөөд үүнийг олон нийтэд ашиглах боломжгүй болоход дахиад дөрөв хоног үлдлээ.

Тоглоомын багц нь Riot-ийн хувьд Valorant Champions Tour (VCT)-ийн 16 багуудад ойролцоогоор 50% буюу 20 сая долларыг багуудад хуваарилна. Тус бүр 1.25 сая доллар авахаас гадна энэ долоо хоногт өндөрлөсөн Дэлхийн аваргын тэмцээний орлого нэмэгдэнэ.

------

Niko Partners судалгааны фирмээс гаргасан 60 хуудас бүхий шинэ тайланд Японы 6-18 насныхан, тэдний эцэг эхчүүд видео тоглоомын талаар сонирхолтой тоо баримтыг дурджээ. 16-18 насныхны 46%, эдгээр хүүхдүүдийн эцэг эхийн 67% нь хүүхдийнхээ тоглож буй тоглоомыг эцэг эх нь хариуцах ёстой гэж үзжээ. Консол бол энэ насныхны дуртай платформ, дараа нь гар утас, компьютер ордог юм байна. Ихэнх хүүхдүүд долоо хоногт дунджаар найман цаг тоглодог гэжээ.

 
Цахим спортын тэмцээний хуваариуд:
  • 8-р сарын 24-31. GEG Riyadh 2023 тэмцээнд DOTA2 төрлөөр улсаа төлөөлөн оролцох эрэгтэй, эмэгтэй багийг тодруулах MESA Champions тэмцээн

  • 9-р сарын 11. ESN-ээс Mobile Legends: Bang Bang Үндэсний аварга шалгаруулах "National Championship 2023" MLBB төрлийн тэмцээн ирэх. Шагналын сан: 35,000,000₮

  • 8-р сарын 29-9-р сарын 03. CS: GO PPL S5: Professional шат

  • 8-р сарын 29-9-р сарын 03. WEC 2023. CS:GO, Dota2, PUBGM

  • 8-р сарын 27-31 нд Southeast Asia (SEA) 1 баг шалгарна.

  • 8-р сарын 27-31 нд Western Europe (WEU) 2 баг шалгарна.

  • 8-р сарын 24-9-р сарын 31. PUBG Mobile Pro League - South Asia Championship Fall 2023

  • 10-р сарын 4-8. BLAST Premier: Fall American Showdown 2023

Эх сурвалж: esportsnews.mn esportsadvocate.net mark cai esportsinsider.com

Comentários


Recent Posts

bottom of page