top of page

Франц улсын хэлний академи цахим спортын англи үгнүүдийг хэрэглэхийг хориглох шийдвэр гаргалаа


Олон зууны туршлагатай Франц улсын хэлний академи esports, streamer зэрэг англи үгнүүдийг хориглолоо.

Франц улсын хэлний академи франц хэлийг бүхэлд нь хянаж, дүрэм, толь бичгүүдийг хэвлэн нийтлэн, франц хэлний хувьд "хэлний албан ёсны байгууллага" юм. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Францын ард түмэн кино, хөгжим, телевиз, сүүлийн үед видео тоглоомоор англи хэлээр ярьдаг ертөнцөөс хар яриа, зарим хэллэгийг шууд хэрэглэж байгаа нь хэлний хөгжил, цэвэр байхад сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.

Англи хэлээр ярьдаг улс орнуудад төдийгүй дэлхий даяар түгээмэл байдаг зарим видео тоглоомын үгсийг англиар хэрэглэхийг ашиглахыг "хориглож" байгаа ч өдөр тутмын яриа, тэр ч байтугай хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдгээр үгсийг ашиглахыг хориглож чадахгүй. Энэ нь Хэлний Академийн эрх мэдэл, зорилгод хамаарахгүй, гэхдээ "төрийн албан хаагчид, ажилчид энэ хоригийг мөрдөж, эдгээр үгийг орлох, тохиромжит франц үгийг олох ёстой. Хэрвээ бид ингэж хэрэглэж сурвал цахим спорт, видео тоглоомын салбарын бус хүмүүст энэ салбарыг ойлгоход дөхөмтэй болно” гэжээ.

Зарим нэгэн жишээг дурдвал:

cloud gaming- jeu video en nuage

eSports- jeu video de competition

streamer-joueur-animateur en direct”

Дашрамд дурдахад esportsnews.mn-ий хамт олон esports гэдэг үгийг цахим спорт гэж хэрэглэж байгаа.

 

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирлээ. 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, бүх тоон үзүүлэлтүүд зэрэг чухал мэдээллүүдээ алдсан. Өмнөх мэдээллүүдээ боломжийн хэрээр нөхөн оруулахад үйл явдлын хугацаа, холбогдолтой зураг, видеоны хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

Үүсгэн байгуулагч Ю.Ариунзаяат.

1 view0 comments

Comentários


Recent Posts

bottom of page