top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Монголын Теккенчид ЗУНЫ ЧАНСААГАА тогтоолоо.

Үүнийг 2022.6.15-нд бичжээ.

Монголын Теккенчүүд Холбоо, Tengis PS Center, Time Room нар хамтран зохион байгуулсан ээлжит "ЗУНЫ ЧАНСАА ТОГТООХ" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.


2022 оны 6 сарын 12-нд болсон тэмцээн нийт 20 оролцогчтой зохион байгуулагдаж

Тэмцээнд

Мөнхболд “Redsun” 1-р байр

Баасансүрэн “LANS” 2-р байр

Мөнгөнбагана “Demo” нар 3-р байрт орж шилдгээр шалгарчээ.

Тэмцээний Top 8-аас эхлэн тоглолтуудыг LIVE бичлэгээр чанарын өндөр төвшинд хийж, Tekken Community-г өргөжүүлэн, тэмцээний формат, стандартыг баримтлан амжилттай зохион байгууллаа.


Монголд албан ёсны эрхтэйгээр аниме контент хүргэдэг Animax-ынхан тэмцээнийг ивээн тэтгэж, тэмцээний бүх тоглогчдод 3 сарын эрх бэлэглэж байгаад бид баяртай байна.


Tekken 7 нь Bandai Namco Entertainment-ээс 2015 оны 3 сард хөгжүүлж гаргасан зодооны төрлийн тоглоом бөгөөд Arcade, Windows, PS4, Xbox One зэрэг платформуудад тоглодог.



Эх сурвалж: Tekken Mongolia


 

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

Comments


Recent Posts

bottom of page