top of page
Writer's pictureChinguun Cen

ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН БАГ АНХ УДААГАА ШАЛГАРЛАА.

Moonton студээс жил бүр зохион байгуулдаг Mobile Legends: Bang Bang тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Wildcard шат 11-р сарын 23-26-ний хооронд Малайз улсын Селангор хотод явагдаж өнгөрлөө.



Тус шатанд Монгол улсын шалгаруулалтаас шалгарсан Team Lilgun баг амжилттай оролцож, B хэсэгт, Оросын Umbrella Squad, Перугийн Imperio, Хятадын KeepBest Gaming багуудыг тус бүр 2-1 харьцаатай хожиж, B хэсгийг тэргүүлэн, CrossOver тоглолтод нөгөө хэсгийн 2-оор гарсан Лаосын Niightmare багийн эсрэг Bo5 цуврал 3:0 харьцаатайгаар ялалт байгуулан үндсэн тэмцээнд оролцох эрхийг авлаа.




Тус шат бол тэдний хувьд дөнгөж эхлэл бөгөөд илүү хүндхэн тоглолтууд, илүү хүнд багууд тэднийг Дэлхийн Аваргын хэсгийн шатанд хүлээж байна. Хэсгийн шатанд тэд C хэсэгт хуваарилагдсан бөгөөд тус хэсэгт MPL PH S12, M2-ийн Аварга Филиппиний AP.Bren мөн Сингапурын Team Flash, Мьянмарын Burmese Ghouls багууд багтаж байгаа юм. Манай багийн хувьд өмнө нь IESF-ийн тэмцээнд AP.Bren-тэй 2 удаа тоглож, 2:1, 3:0 харьцаатай хожигдож байсан юм.

Group Stage Draw

M5 World Championship тэмцээний хэсгийн шатны тоглолтууд ирэх сарын 2-нээс Филиппин улсын Манила хотод эхлэх ба Lilgun багийн тоглолтууд 12/4нээс эхлэх юм.


LILGUN багийн бүрэлдэхүүн:

  1. Aizn

  2. Zxaura

  3. Forbid

  4. Bebex

  5. Ethan

  6. ZMitch (Coach



Нийтлэлийг: Centillion

Comments


Recent Posts

bottom of page