top of page
  • Writer's pictureesportsenewsmn

The Mongolz-ын Nuke-г нэг сонирхох уу?

The Mongolz-ын Nuke мапийн талаар бодлоо хуваалцъя.


PGL Copenhagen Major 2024 зохион байгуулагдаж дуусаад 6 хоног өнгөрөөд байна. Ази, Номхон далайн бүсийг төлөөлж The Mongolz баг Major-т өрсөлдөж Major-ын дараагийн шат буюу Elimination stage (хуучнаар Legends stage)-д анх удаа шалгарснаар Major-ын дараагийн шатанд шалгарсан анхны Монгол баг болсноос гадна намар Шанхайд зохиогдох Major тэмцээнд Ази, Номхон далайн бүсээс 3 баг оролцох боломжийг бүрдүүлсэн билээ.

Хэдийгээр тэд түүх бүтээсэн ч тэмцээний туршид тэднийг хамгийн ихээр шүүмжилсэн зүйл бол Nuke мап дээрх тэдний тоглолт байлаа. Тэд энэ Major-ын турш Nuke мап дээр нийт 5 удаа тоглож ердөө ганцхан удаа ялалт байгуулсан юм.

The Mongolz-ын Nuke мап дээр багийн асуудал, алдаа дутагдал нь юун дээр байгааг тактикийн талаас нь анализ хийж тодорхойлохыг энэ нийтлэл дээрээ оролдох болно.


Статистикаас харахад The Mongolz баг Nuke мап дээр нийт раундынхаа 55%-г СТ талаасаа авч байгаа нь нийт Nuke мапын дундаж статистиктай адил байгаа ч tier1 түвшний тэмцээнд СТ талаасаа хангалттай раундыг авч чадахгүй байгаа нь ажиглагдаж байв. Энэ үзэгдэл нь өнгөрсөн Major дээр ч давтагдсан. Тэгвэл The Mongolz багийн Nuke мап дээрх үндсэн асуудал нь CT талынх нь хамгаалалт болох нь тодорхой.


Гэхдээ юуны түрүүнд The Mongolz багийн Nuke дээрх үндсэн тактик болон онцлогийнх талаар дурдья. The Mongolz баг гар бууны раунд дээр хийдэг 2 тактиктай ба нэг нь А site-руу flashbang-тай орох эсвэл B ramp-руу хүчээр эзэлж ордог. B ramp-г эзэлж ордог тактик нь ямар ч түвшний багийн эсрэг амжилттай хэрэгждэг ба амжилттай болох магадлал нь өндөр байдаг.


Үндсэн буутай раунд дээр гадуур smoke-оор хана босгож алхаад secret орох тактикыг ихэвчлэн ашигладаг. Уг тактикаар явж буй раунд дээр Techno4k lobby-г эзлээд Squaky-ээс (Монголчууд азаар гэж нэрлэдэг) A site-наас Vent-ээр дамжиж B site-руу явах тусламжийг барьж авах, А site-ны мэдээллийг авах, Lobby шахах тоглолтыг нь нураах эсвэл Vent-ээр дамжиж "хулгай хийх" тоглолтыг хийдэг. Нэг ёсондоо гадуур хийх тоглолтын арыг бүтнээрээ нь Techno4k даадаг. Өмнө нь The Mongolz баг гадуур Garage эзлээд чимээгүй эзлэх тоглолт хийдэг байсан нь багассан ба энэ нь CS2 гараад Smoke задралт өөрчлөгдөж HE Grenade smoke задалдаг болсонтой холбоотой. Энэ тактикын оронд The Mongolz баг A site execute хийж ордог болсон. Гар буугаа сайжруулсан эсвэл SMG-тэй раунд дээр B ramp-руу гүйх тактикыг ашиглах нь олон.

СТ талаасаа гар бууны раунд дээр А site дээрээ анхаарал илүү хандуулж А site дээрээ 3 эсвэл 4 тоглогч авдаг. Үндсэн буутай раунд дээр гаднаа болон эсрэг багаа Vent унагахгүй байх тал дээр илүү анхаарал хандуулдаг. Яг энэ тохиолдолд гол ачааллыг А ramp-г авч байгаа blitz нуруун дээрээ авдаг. Тиймээс А ramp-г smoke-оор таглаад А site-руу ороход л The Mongolz багийн хамгаалалт нурах аюулд ордог.



The Mongolz баг СТ талаасаа идэвхгүй тоглодог ба Lobby эзлэх, гадуур шахах тоглолтуудыг хийх нь маш бага. Хэрэв шахах тохиолдолд Secret-г олуулаа шахах эсвэл А hut (Монголчууд шар гэж нэрлэдэг)-г дангаар нь шахаж мэдээлэл авахуулдаг. Нэг ёсондоо раундын дунд үеийн санаачлагыг СТ талаасаа авах нь бусад мапуудтай нь харьцуулахад бага гэсэн үг. 910-ын Awp СТ талаасаа нөлөө нь бага. Энэ нь түүний шийдвэр гаргалттай болон байрлалтай холбоотой. Techno4K, Senzu хоёрын нэг талаа давхцаж авдаг алдаа нь эсрэг баг нь А site execute хийж буй нөхцөлд раунд авах боломжийг нь олгох гээд байдаг талтай. Ялангуяа Techno4k-ын хаалттай Vent-ны араас А site-г авдаг "зуршил" нь сүүлийн Major дээр эсрэг баг нь чухал раундуудыг алдах нөхцлүүдийг бүрдүүлсэн. Дээр дурдсан шиг The Mongolz баг СТ талаасаа гадуурх тоглолтон дээр анхаарал их хандуулдаг боловч энгийн А execute дээр багийн хамгаалалт нурах гээд байдаг нь багийн бэлтгэл Nuke мап том багуудтай өрсөлдөхөд хангалттай бус гэдгийг нь илэрхийлж байна.

The Mongolz-ын Nuke

Хэдийгээр үзэгчид бусад мап дээр The Mongolz багийг хэт их шахаж илүү үйлдэл хийдэг гэж шүүмжилдэг боловч Nuke мап дээр эсрэгээрээ тэд СТ талаасаа хэт идэвхгүй тоглодог нь тэдний хожигдлын гол үндэс суурь нь байж болох юм.

Мөн сүүлд нь яг Nuke мапын анализтай холбоогүй ч өөр нэг дутагдал болж анзаарагдсан зүйл нь түгээмэл ашиглагддаг буунуудаас (AK47, M4A41 Deagle, Tech9, USP, Glock, P250) бусад буунууд дээрх буудалт нь хангалтгүй байна. Хэрэв топ түвшиндээ удаан тогтмоор байвал багийн тактикаас гадна тоглогчид өөрсдийнхөө хувийн чадварыг байнга дээшлүүлж, дээд түвшинд хадгалж байх ёстой юм.

Эх сурвалж: two sentries


2,140 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page