top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

The Last of Us найман шагнал авчээ.

Холливудын жүжигчид, зохиолчдын, контент бүтээгчдийн ажил хаялтын улмаас 2023 оны 9-р сард хойшлогдсон Emmy-ийн шагналд "The Last of Us" олон ангит кино 24 төрөлд нэр дэвшсэн боловч Creative Art төрөлд найман шагнал хүртжээ.


Naughty Dog 2013 онд The Last of Us тоглоомоо гаргаж, 2014 онд Sony компани уг тоглоомыг кино болгохоор зохиолч Нейл Друкманнтай гэрээ хийснээ зарласан билээ. "Resident Evil"-ийн бүх кино, бусад олон арван аймшгийн кинонд ажилласан "Screen Gems" студи киног том дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн боловч 2016 онд киноны хийх төсөл нь зогсонги байдалд орж, 2019 онд хамтын ажиллагаа бүтэлгүйгээр дууссан.

Үүний дараа 2023 онд HBO уг тоглоомоос сэдэвлэсэн The Last of Us цувралыг гаргасан. Цувралын эхний хэсэг GameSpot-ын 2023 оны шилдэг телевизийн киногоор шалгарч байжээ.

Видео тоглоомыг тойрсон бусад хэлбэрийн медиа төрлүүд үргэлжлэн гардгийн жишгээр

• 2020 онд The Last of Us Part II нээлтээ хийсэн

• 2013 онд комик ном гарсан

• 2024 онд энэ тоглоомоор сэдэвлэсэн хөлөгт тоглоомыг гаргасан


The Last of Us

 

GameSpot TV бол 1998 онд ZDTV-ээр гарсан эхэлсэн видео тоглоомын тоймуудын тухай өгүүлдэг телевизийн цуврал юм. Энэхүү цуврал нь Extended Play, дараа нь X-Play нэртэй болсон бөгөөд 2022 он хүртэл энэ нэрээрээ үйл ажиллагаа явуулсан.

Энэ цуврал нь видео тоглоомын тойм, мэдээ, тоглоомын дизайнеруудтай хийсэн ярилцлага, зөвлөгөө, тоглох аргачлал зэргийг багтаадаг. Адам Сесслер бол цувралын хөтлөгч бөгөөд Кейт Ботелло, Лорен Филдер, Морган Уэбб зэрэг бусад хөтлөгчидтэй.

Comments


Recent Posts

bottom of page