top of page
  • Writer's pictureSase The Netrunner

Talon - ууд Team Liquid - н эсрэг гайхалтай тоглолт үзүүлсэн ч хангалтгүй байв уу?

Riyadh Masters 2023 тэмцээний Playoffs шатны дээд хүснэгтийн энхий үед шинэ атмаанууд гэж нэрлэгдээд байсан Quest Esports багийг 2:1 харьцаатай буулгаж авснаар тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч нэрийг аваад байсан Talon Esports багийнхан дээд хүснэгтийн хоёрдугаар үед Team Liquid багтай учраа таарч тоглов.


Тэд тус цувралд ялалт байгуулсан тохиолдолд тус тэмцээний Top3 - н байрыг хадгалж үлдэх боломжтой байсан буюу хамгийн багадаа 1'700'000$ - г Guarantee хийхээр байв.

Гэсэн хэдий ч тэд шийдвэрлэх тоглолтонд Base Race буюу зэрэг төв цохих уралдаанд хожигдсоноор цувралд 2:1 харьцаатай ялагдал хүлээж Lower Bracket - руу унав.



dota2, Riyadh masters
23savage & Jabz after Loss

Тэгэхээр яг юу болов?


Эхний тоглолт:

Team Liquid баг тоглолтын эхнээс л илт давуу байдлыг үзүүлж түүнийгээ хадгалан явсаар баталгаатай хожлыг авав. Talon 3 дугаар байрлалын тоглогч Anucha "Jabz" Jirawong - д Offmeta буюу Winter Wyvern авах сонголтыг хийсэн нь бага зэрэг эргэлзээ төрүүлэхүйц сонголт байсан нь тоглолтын турш харагдаж маш бага Impact - г үзүүлэв. Харин эсэргээрээ Team Liquid багийн Carry тоглогч Michael "miCKe" Vu - г Luna болон Midlane тоглогч Michał "Nisha" Jankowski - г Leshrac хослолт нь нилээн хүчтай байснаар багаа ялалтанд хүргэв.


Хоёрдугаар тоглолт:

Энэ тоглолтын маш ширүүн тулаан өрнөсөн ба эхний хэсэгт Team Liquid баг өөрсөддөө нилээд давуу байдлыг үүсгээд байсан ч залуу Carry тоглогч болох Nuengnara "23savage" Teeramahanon - ий Terrorblade - н гахайлтай тоглолт нь Talon - г тоглолтонд үлдээж улмаар Team Liquid багийг шийдвэрлэх дайнууд дээр авч гарснаар Talon ялалт байгуулав.


Шийдвэрлэх тоглолт:

За энэ тоглолт бол үнэхээр ойрд байгаагүй "INTENSE" тоглолт байв. Talon - ий хувьд тоглолтын эхэн үед бага зэрэг давуу байдлыг үүсгээд байсан ч Map Control алдаж давуу талаа төдийлөн удаан барьж чадсангүй. Үүний улмаас Talon - ийнхон Roshan дээр илүү анхаарал төвлөрүүлж маш их цагийг зарцуулж байх хооронд Ludwig "zai" Wåhlberg - н Broodmother доод замын Barracks уудыг аваад амжив. Улмаар ээлжит багийн дайнууд өрнөж Liquid баг өөрсөддөө дундаж давуу байдлыг үүсгээд байсан ба Ludwig "zai" Wåhlberg Map Control - г бүрэн өөртөө авч сиймхийг ашиглан голын замыг Barracks - г авснаар Talon хүнд байдалд оров. Гэсэн хэдий ч Talon бууж өгөлгүй хамгаалсаар дайнуудад ялж Nuengnara "23savage" Teeramahanon - н Mophling Team Liquid багийнханыг төв дээр нь хашрааж байх зуур нөхцөл байдлыг ойлгосон Zai зарим Item - аа зарж Boots of Travel аван Talon - ий base дээр бууж төвийг нь балбаж эхлэв. 23savage TP оролдого хийсэн боловч Boxi - ийн Rubick оролдлогыг зогсоосноор маш богино хугацаанд тооцооллоогүй зүйл болж Team Liquid баг хожлыг өөрсдийн болгож Top 3 - н болзлыг хангаж байна.



By The Way:

Talon Esports баг нь тэмцээнийг өндөрлүүлэх болоогүй бөгөөд Lower Bracket - д Team Aster болон 9Pandas багуудыг хожсонтой тоглох юм.


Нийтлэлийг Sase the Netrunner бэлтгэн хүргэв.

223 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page