top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Streamer Mizkif $10M саналаас татгалзлаа.

Үүнийг 2022.4.16-нд бичжээ.

Twitch платформын стриймэр Матью Ринаудо “Mizkif” нэгэн мөрийтэй тоглоомын сайтаас тавьсан жилийн 10,000,000 долларын саналаас татгалзжээ. Сар бүр 15 цаг тухайн сайтын сурталчилгааг хийх, шинээр бүтээгдэхүүн гарах бүрт материалыг сурталчилж жилд 10 сая доллар өгөх санал болгосон ч тэр саналаас татгалзаж байгаагаа 4-р сарын 24-нд болсон шууд нэвтрүүлгийн үеэр шүтэн бишрэгчдэдээ тайлбарлав. Хүний хувьд, 27 настай залуу хүний хувьд энэ санал үнэхээр намайг юм бодуулахад хүргэсэн. Энэ мөнгө, миний хувийн амьдрал төдийгүй гэр бүлийн минь амьдралд том өөрчлөлт авчирна. Мэдээж би бас олон газар хандив өгөх байсан. Гэхдээ миний үзэгчид намайг харж байгаа учир, тэдэнд үлгэр дуурайл болох хэрэгтэй” гэж тайлбарлажээ.

Зарим томоохон стриймэрүүд нэг цагт 0.50-2 доллароор, эсвэл үзэгчид дагагчдын тоогоор, тухайн линк дээр дарсан даралт тус бүрээр бооцооны сайтуудаас урамшуулал авдаг нь нууц биш юм. Mizkif саяхан хийсэн стриймийн үеэрээ өөрөө мөрийтэй тоглоомын асуудалтай байгаа, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байгаа тул Twitch-ээс болих гэж байгаа тухайгаа ярьжээ. Өөр нэг шалтгаан нь тухайн сайт нь MIzkif-ийг Канадад нүүж ирэхийг шаардаж байгаа гэнэ.

 

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.



コメント


Recent Posts

bottom of page