South America Rejects баг шагналын мөнгөөрөө Европт bootcamp хийнэ
- Ariunzayat Yunren
- May 3
- 2 min read
PGL Wallachia Season 8 тэмцээний “битүү морь” South America Rejects баг шагналын 60,000 ам.доллараа Европт үлдэн бэлтгэл хийхэд зарцуулахаар шийджээ.

Дасгалжуулагч ‘Vintage’ (Juan Angulo) энэ шийдвэрийн талаар X хуудсаараа мэдэгдэхдээ “тэмцээнээс авсан 60,000 ам.долларын шагналаа TI15 болон EWC 2026 сонгон шалгаруулалтын өмнө Европ дахь байрлаж, тэмцээний бэлтгэлдээ зарцуулахаар төлөвлөж байна гэж бичжээ.
Анх ивээн тэтгэгчээ алдсан, сул бүрэлдэхүүнд тооцогдож байсан ч South America Rejects хэсгийн шатанд Xtreme Gaming, Team Yandex зэрэг багуудыг хожиж плей-оффт шалгарсан. Тэд плей-оффт HEROIC-ийг буулган авсан ч дараагийн шатанд Team Liquid-д ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Өнөөдрийн байдлаар тэд DreamLeague Division 2 Season 4 тэмцээний Б хэсэгт тоглож байна.
2026 оны 4-р сарын 18–26-нд болсон PGL Wallachia Season 8 тэмцээнд нийт 16 баг оролцож, 1,000,000 ам.долларын шагналын сантайгаар Swiss хэсгийн шат болон double-elimination плей-офф форматаар явагдсан.
Плей-офф шатанд BetBoom Team ялагдалгүй явж финалд шалгарсан. Тэд Team Spirit болон Team Liquid-ийг upper bracket-аар хожсон. Aurora Gaming lower bracket-аар ахиж финалд дахин шалгарсан.
Grand Final-д BetBoom Team илт давамгай тоглолт үзүүлж, цувралыг 3–0-ээр хаасан. Эхний map 60+ минут үргэлжилж, дараагийн тоглолтууд нэг талдаа өрнөсөн. ‘gpk’ болон ‘Kiritych’ цувралын турш гол нөлөө үзүүлсэн.
Энэхүү ялалтаар BetBoom Team $300,000 шагнал хүртэж, PGL Wallachia цувралын хоёр дахь түрүүгээ (Season 5-ын дараа) авлаа. Харин Aurora Gaming дэд байрт орж $150,000 шагнал хүртсэн.
Тэмцээний үр дүн, шагналын сангийн хуваарилалт
1-р байр — $300,000: BetBoom Team
2-р байр — $175,000: Aurora Gaming
3-р байр — $120,000: Team Falcons
4-р байр — $80,000: Team Liquid
5–6-р байр — $60,000: South America Rejects, PARIVISION
7–8-р байр — $40,000: HEROIC, Team Spirit
9–11-р байр — $20,000: GamerLegion, Xtreme Gaming, MOUZ
12–14-р байр — $15,000: Vici Gaming, Virtus.pro, Natus Vincere
15–16-р байр — $10,000: Team Yandex, Tundra Esports







Comments