top of page
728x90.gif

"ShahZaM" Team Liquid-д контент бүтээгчээр нэгдлээ

VALORANT стриймер, хуучин мэргэжлийн тоглогч Shahzeeb "ShahZaM" Khan Team Liquid багтай контент бүтээгчийн хувиар нэгдлээ.
 Shahzeeb "ShahZaM" Khan

Team Liquid-т нэгдлээ! 13 жилийн турш мэргэжлийн түвшинд өрсөлдсөн үеэ талархан дурсаж, дараагийн алхмаа тэсэн ядан хүлээж байна” хэмээн тэрээр X (хуучнаар Twitter) хуудсандаа бичжээ.



Team Liquid-д нэгдсэн тухай

Гэрээний нарийн заалтууд олон нийтэд зарлагдаагүй ч, "ShahZaM" нь Team Liquid-д:

  • Стрийм хийх

  • Контент бүтээх

  • Мөн тэдний VALORANT тоглолтуудыг хамт үзэх livestream хөтлөх зэрэг ажлуудыг хийхээр болжээ.

Тоглогчоос стриймер...

"ShahZaM" одоогоор VALORANT-аас зодог тайлснаа албан ёсоор зарлаагүй ч, түүний үг, алхмууд нь зодог тайлсан болохыг илтгэж байна. Team Liquid түүний хувьд контент бүтээгчээр нэгдэж буй хоёр дахь баг юм. Тэрээр 2024 онд G2 Esports багт контент бүтээгчээр ажиллаж байжээ.

VALORANT дахь карьерын оргил үе
  • "ShahZaM" нь Sentinels багийн ахлагчаар (IGL) анх VALORANT-ийн ертөнцөд орж ирсэн.

  • Тэрээр багтайгаа хамт анхны олон улсын VALORANT Masters тэмцээнд түрүүлж байсан.

  • Sentinels-т 2 орчим жил тоглосон.

Дараа нь тэрээр G2 Esports-д элсэж, Хойд Америкийн Challengers League тэмцээнд оролцсон. Гэвч баг нь хүссэн үр дүнд хүрээгүй тул контент бүтээгч болжээ.

Түүний G2-той хийсэн гэрээ 2024 оны 12 сард дуусаж, өнгөрсөн 6 сар чөлөөт агентаар ажилласан байна.

CS:GO-оос эхэлсэн замнал

VALORANT-оос өмнө "ShahZaM" 7 жилийн турш CS:GO-ийн мэргэжлийн тоглогч байсан. Тэрээр дараах томоохон багуудад тоглож байв:

  • Complexity Gaming

  • OpTic Gaming

  • Cloud9

Team Liquid-ийн бусад шинэ элсэлтүүд

Team Liquid саяхан бас шатарчдын ертөнцөөс томоохон хоёр тамирчин элсүүлсэн:

  • Magnus Carlsen

  • Fabiano Caruana

Эдгээр шатрын супер одууд нь Esports World Cup 2025 зэрэг тэмцээнд Team Liquid-ийг төлөөлөн оролцох юм.


Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page