top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Road to National Championship тэмцээн 180 сая төгрөгийн шагналын сантай

Үүнийг 2022.6.19-нд бичжээ.

Road to National Championship тэмцээн Бүтэн 6 сарын турш олон олон тэмцээнээр халуун тулаан өрнүүлэн өрсөлдсөний эцэст "Үндэсний аваргын тэмцээн"-ий CS:GO, Dota 2, PUBG mobile, Mobile Legends: Ban Ban төрөлд нийт 52 шилдэг багууд тунан үлджээ.

Эдгээр шилдэг багууд нэгдүгээр шатандаа оноо цуглуулж; эхний дөрөвт шалгарсан багууд хоёрдугаар шат буюу INVITATIONAL-д оролцох эрхээ авснаар, зургаадугаар сард тэмцээний сүүлийн шат NATIONAL CHAMPIONSHIPS-д өмнөх шатуудаас шалгарсан шилдэг багууд болон нэмэлт WILDCARD QUALIFIER-ээр шалгарсан багуудын тоглолтоор аваргыг тодруулах юм.


"Road To National Championship" тэмцээний DOTA2, CSGO төрөлд тус тус 30 сая, Mobile Legends болон PUBG төрөлд тус бүр 20.5 сая, нийтдээ 180 сая төгрөгийн шагналын сан тамирчдыг хүлээж байна.


Шилдгийн шилдгийг шалгаруулан, Үндэсний аваргыг тодруулах "NATIONAL CHAMPIONSHIP" тэмцээний онлайн тоглолтууд 6-р сарын 18-аас эхэлж Jig Jug платформ болон Unvision #601, Unisports2 сувгуудаар шууд нэвтрүүлэх бол төгсгөлийн тоглолтууд 7-р сарын 2, 3-нд “The Corporate Hotel and Convention Centre”-д зохиогдоно. Тэмцээний үеэр олон сюрприз, тусгай шагналууд, онцгой guest artist-уудын тоглолт болно.

PUGL MOBILE-н шилдэг 16 багт шалгарсан шилдгийн шилдэг багууд

WMG clan / pubgmobile mongolia /

IHC E-Sports

Equinox 922 Esports

SEAL E-Sports

PUGL MOBILE-н шилдэг 16 багт шалгарсан шилдгийн шилдэг багууд

IHC E-Sports

DOOM PUBGM E sport /Mongolia/

SITM E-Sport

Team Classic Pubg Mobile


Mobile legends Bang Bang-н шилдэг 12 багт шалгарсан шилдгийн шилдэг багууд

Legions squad

Divine nine

Astronaut


DOTA 2-н шилдэг 12 багт шалгарсан шилдгийн шилдэг багууд

Createx ESport

Team Kobolds

Team Lilgun

Team Renewal


Ерөнхий ивээн тэтгэгч: SocialPay

Ивээн тэтгэгч: U brand

Ивээн тэтгэгч: Mcs Coca-Cola

Ивээн тэтгэгч: shoppy.mn

Тасалбарыг 6-р сарын 15-аас SocialPay-р shoppy.mn дээр зарагдана.


Эх сурвалж: Jig Jug

Байр

CS:GO

Dota 2

PUBG mobile

​MLBB

1-р байр

15’000’000 төгрөг

15’000’000 төгрөг

15’000’000 төгрөг

15’000’000 төгрөг

2-р байр

7’000’000 төгрөг

7’000’000 төгрөг

7’000’000 төгрөг

7’000’000 төгрөг

3-р байр

2’000’000 төгрөг

2’000’000 төгрөг

2’000’000 төгрөг

2’000’000 төгрөг

4-р байр

2’000’000 төгрөг

2’000’000 төгрөг

2’000’000 төгрөг

2’000’000 төгрөг

5-р байр

1’000’000 төгрөг

1’000’000 төгрөг

1’000’000 төгрөг

1’000’000 төгрөг

6-р байр

1’000’000 төгрөг

1’000’000 төгрөг

1’000’000 төгрөг

1’000’000 төгрөг

7-р байр

1’000’000 төгрөг

1’000’000 төгрөг

1’000’000 төгрөг

1’000’000 төгрөг

8-р байр

1’000’000 төгрөг

1’000’000 төгрөг

1’000’000 төгрөг

1’000’000 төгрөг


 

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

1 view0 comments

Recent Posts

See All

Comentários


Recent Posts

bottom of page