Legends Championship Series (LCS)-ын тоглогчид энэ зуны тэмцээнд оролцохгүй гэж, харин Riot Games энэ зуны тэмцээнийг 2 долоо хоногоор хойшлуулна гэж хэмээн толхилцсоны эцэст бүтэн сарын турш тодорхойгүй байсан асуудлаа шийдэж зөвшөлцөлд хүржээ.
Тэдний тохиролцсоноос дурдвал:
Гэрээнд цалин хөлс төдийгүй, тоглогчид ажлаас халагдвал ажлаас халагдсаны тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар мэдэгдэх хугацааг багтаасан
Бизнесийн шинэ загвар нь тус хөтөлбөрийн зохион байгуулагчид, багуудын тогтвортой үйл ажиллагааны тулд хөтөлбөрийн 300,000 ам.долларыг зарцуулах
NACL-ийн засаглалын байгууллагуудад нэмэлт өөрчлөлт оруулж, лигийн багууд Багийн Оролцогчийн Гэрээ (TPA)-нд хамрагдах, лигт оролцох сонирхолтой багуудыг бэлдэх
Лигийн ажилтануудын цалингийн доод хэмжээнээс 1.5 дахин илүү цалин авдаг тоглогчид доод тал нь 30 хоногийн өмнө ажлаас халагдах шаардлага мэдэгдлээ авах, LCS бүсийн бус тоглогчид тоглогчид доод тал нь хоёр долоо хоногийн хугацаанд гэрээ дуусгавар болох тухай мэдэгдэл хүлээн авах
Тоглолтыг сайжруулахын тулд скрим хуваарийг оновчтой болгох, тусгай ажлын хэсэг байгуулах
Гадаад улсын LCS тоглогчдыг АНУ-д ирэхэд нь эрүүл мэндийн даатгалд хамруулах
Хойд Америкийн тамирчдын өрсөлдөх чадварыг сайжруулах, LCS, LCSPA болон багуудын ажлын горимыг боловсронгуй болгоно.
LCS-ийн тоглогчдын холбоо мөн "шийдвэрлэгдээгүй асуудлуудын талаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ" гэж Твиттер хуудсандаа гэрээгээ нийтэлжээ.
Гэхдээ тоглогчид, зарим мэргэжлийн тоглогчид, багийн удирдлагууд, дасгалжуулагчид дээрхи шийдвэрүүд нь өмнөхөө огт ялгаагүй, зүгээр л өөр үгээр илэрхийлсэн байна гэж шүүмжилж байгаа юм байна.
LCS тэмцээн нь 6-р сарын 14-нөөс хэвийн байдлаар үргэжлэх болно.
Comments