top of page

PUBGM бүтээлийн уралдаанд зориулж 100 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо

PUBGM нь 100 сая долларын хөрөнгө оруулалтыг тус тоглоомын тоглогчдод зориулан дараагийн 3 жилийн турш зарцуулна гэдгээ зарлалаа. Wonder Creators Network төслийн онцлог нь:

· Тоглогчидоо урамшуулах, тэд тоглоомын эзэн гэдгийг харуулах

· Төсөл 3 жилийн турш үргэлжилнэ.

· Тоглоомын эко системийг дэмжих бэхжүүлэх

· Тоглоомд зориулан хийсэн бүтээлүүдийг дэмжих

· Тоглоомын шинэ бүтээл гаргагчдыг дэмжих

· Тэдэнд зориулсан уралдаан тэмцээн зарлах

· Wonder of World (WOW) горимд шилжсэн тоглоомын газрын зураг болон бусад зүйлсийг тоглогчид өөрсдөө бүтээх, өөрчлөх боломжтой болох

· Ptopia Design Project (PDP)-ийг цаашид хөгжүүлэх юм.

 

2023 онд "World of Wonder" болон "Ptopia Design Project" тэмцээнд өрсөлдөх бүтээлийн эздэд нийт 750,000 долларын шагналын сан олгоно.

  • 2024 онд "хэдэн арван сая долларын" урамшуулал бүхий нэлээд том цар хүрээтэй үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна.

PUBG Mobile-ийн "World of Wonder" горимын үед шинэчлэл хийх бүрд дор хаяж нэг удаа тухайн сэдэвтэй холбоотой уралдааныг зарлаж, үүндээ 50,000 долларын шагналын сан төсөвлөжээ.

PUBG Mobile-ийн бүтээгч экосистем нь тоглогчдод зориулсан тоглоомын агуулгыг бүтээх, түүнийг хийх уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон санаачилгуудыг дэмжин ажиллаж байна. Тоглоомын горим нь тоглогчдод PUBG Mobile-ийн платформ ашиглан өөрийн газрын зураг, горимыг бүтээх боломжийг олгодог бөгөөд энэ нь Fortnite болон Roblox-т харагддаг ижил төстэй төслүүдтэй адил юм.

  • 2.8 шинэчлэлтийн үеэр шинэ бүтээлийн уралдаан зарлаж, сэдэвчилсэн газрын зураг бүтээх юм. Дараа нь тоглогчид өөрсдийн дуртай газрын зураг дээр санал өгч, хувь хүмүүс 1000 доллар хүртэлх мөнгөн шагнал авахаар өрсөлдөх болно. Шилдэг 200 газрын зураг 50,000 долларын мөнгөн шагналын санг хуваалцах болно. Үүний зэрэгцээ шилдэг 5000 бүтээгчид 10,000 долларын үнэ бүхий Crate купоныг хуваалцах болно.

"World of Wonder"-ийг бүтээгчид газрын зураг бүтээж, бүтээсэн газрын зургийг нь хэр олон тоглогчид сонгож, оноо цуглуулсанаар түвшин тогтоох юм. Энэ бүгдэд оролцсон тоглогчид аватар, амжилт зэрэг шагналуудыг авах боломжтой.

  • Оны төгсгөлд PUBG Mobile нь бүтээлийн эздэд чиглэсэн тэднийг алдаршуулах зорилготой шагнал гардуулах ёслолыг зохион байгуулна.

Энэ нь PUBG Mobile нь бүтээгчиддээ хөрөнгө оруулалт хийсэн анхны тохиолдол биш юм. 2021 онд уг тоглоом бүтээгчидээ сурталчлах зорилгоор өөр 100 сая долларын бүтээгчийн хөтөлбөр зарлаж байсан.

  • Сүүлийн хоёр жилийн хугацаанд PUBG Mobile компани Ptopia Design Project төсөлд 400,000 бүтээл хүлээн авч, тоглогчдын бүтээсэн нийт 50 item-ийг тоглоомонд оруулжээ. Ptopia Design Project-ийн өргөдлийг авч эхэлсэн бөгөөд, 5 дахь удаагийн дэлхийн дизайны уралдаан болон анхны цахим спортод чиглэсэн дизайны уралдааныг 2023 оны сүүлчээр хийхээр төлөвлөж байна.

“Journey to Wonders”, “Coaching of Wonders” “Creator Awards Ceremony” зэрэг олон санаачлагуудыг PUBG Mobile гаргаж байгаа билээ.

12 views0 comments

Opmerkingen


Recent Posts

bottom of page