PUBG Nations Cup 2025 илүү өргөн хүрээнд зохиогдоно
- Masha Mnn
- Apr 19
- 1 min read
PUBG-ийн хөгжүүлэгч KRAFTON компани PUBG Nations Cup 2025 тэмцээнийг 24 багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах гэж буйгаа зарлалаа.

Тэмцээн тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 7-р сарын сүүлээр Өмнөд Солонгосын Сөүл хот дахь Olympic Handball Gymnasium-д болох юм. Өнгөрсөн жилийн PUBG Nations Cup тэмцээнд 16 үндэсний баг Сөүл хотын KyungHee Grand Peace Hall-д өрсөлдсөн. Тус тэмцээнд Өмнөд Солонгосын шигшээ баг АНУ-н багийг хожисоноор аварга болж 548,932 ам.долларын шагналыг авсан билээ.
Esports Charts платформын мэдээлснээр, PNC 2024 тэмцээн нь 510,997 оргил үзэгчтэй байсан. Энэ нь тухайн үедээ PUBG esports-ийн гурав дахь хамгийн их үзэлттэй тэмцээн болжээ.
Өмнөд Солонгосын баг аваргаа хамгаалахаар 2025 оны тэмцээнд дахин оролцох бөгөөд өмнөх жилийн 15 баг ч мөн эргэн ирнэ. Үүнээс гадна, Дани болон Энэтхэг улсууд завсарлага авсны дараа дахин оролцох бол Франц, Польш, Испани, Филиппин, Швед, Малайз зэрэг орнууд анх удаа PNC-д оролцох гэж байна.
PNC 2025 оролцох бүс нутгууд: (Тоглогчдын бүрэлдэхүүн хараахан зарлагдаагүй байна.)
Америк | Ази | Европ | APAC |
Аргентин | Өмнөд Солонгос | Дани | Австрали |
Бразил | Хятад | Франц | Индонез |
Канад | Хятадын Тайбэй | Герман | Малайз |
АНУ | Энэтхэг | Норвеги | Филиппин |
Япон | Польш | Тайланд | |
Испани | Вьетнам | ||
Швед | |||
Турк | |||
Их Британи |
Эдгээр багуудын бүрэлдэхүүнийг тухайн орны шилдэг PUBG тоглогчид санал өгч сонгодог уламжлалтай ч, сонгон шалгаруулах арга барил орон бүрд өөр өөр байдаг.
KRAFTON-ийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар, энэ удаагийн PNC нь өмнөх шиг гурван өдрийн хүрээнд хязгаарлагдахгүй байж магадгүй бөгөөд үүнд холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй зарлана гэв. Түүнчлэн тасалбарын борлуулалт болон арга хэмжээний талаарх мэдээллүүдийг ч мөн тун удахгүй нийтэлнэ.
Өнгөрсөн жилийн адил, PNC 2025 нь PUBG фэнүүдэд зориулсан онцгой үйл ажиллагаатай фэн фестивальтай хамт явагдах болно.
Comments