PUBG Mobile Super League мэргэжлийн лигийн Төв болон Өмнөд Азийн бүсийн сонгон шалгаруулалт эхлэхэд багагүй хугацаа үлдлээ. Уг сонгон шалгаруулалтаас шилдэг 5 баг нь цааш үндсэн тэмцээнд шалгарах юм. Сонгон шалгаруулалт нь Лигийн болон Финалын гэсэн 2 шатнаас бүрдэх аж. Үүнд Монгол улсаас сонгон шалгаруулалтад нийт 10 баг оролцож байна.
Лигийн шат
Лигийн шат нь 2.21-25 өдрийн хооронд зохион байгуулагдана. Үүнд нийт 28 баг орж байгаа бөгөөд үүнээс 17(16 PMPL South Asia Fall 2023 teams + A1 TMT Esports ) баг нь урилгаар орж ирсэн бол үлдсэн 11 баг дараах байдлаар оржээ:
Форматын хувьд 28 багаа 7 хэсэгт 4 багаар нь хуваан тоглолт болгонд хэсгүүд ээлжлэн тоглох юм.
Нийт тоглолтын үр дүнгээр эхний 16 байранд шалгарсан багууд финалын шатанд орох эрхээ авна.
Финалын шат
Финалын шат нь 3 сарын 1 өдрөөс 3 өдөр хүртэл явагдана. Нийт 3 өдрийн 18 тоглолтын дүнгээр цааш явах шилдэг 5 баг тодорно.
Үндсэн тэмцээнд Өмнөд Азийн бүсээс IHC Esports, 4Merical Vibes, Stalwart Esports болон DRS Gaming багууд уригджээ.
Нийтлэлийг: Pani
Comments