top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

PUBG MOBILE ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН MASERATI АВТОМАШИНЫ БРЭНДТЭЙ ХАМТАРЧ БАЙНА

Үүнийг 2022.11.23-нд нийтлүүлжээ.

Maserati-ийн өндөр хурдтай машинуудыг тулааны талбарт танилцуулснаар дэлхийн шилдэг гар утасны BATTLE ROYALE тоглоомын нэг хүнд араа руу шилжиж байна.


Улаанбаатар - 2022, 11-р сарын 18 - Өнөөдөр дэлхийн хамгийн алдартай гар утасны тоглоомуудн нэг PUBG MOBILE, тоглогчдод дээд зэрэглэлийн спорт машинуудыг тоглоомондоо удирдах боломжийг олгох, алдарт автомашин үйлдвэрлэгч Maserati-тай хамтын ажиллагаа эхлүүлж байгаагаа зарлаж байгаадаа баяртай байна.


Trident (Сэрээ жад) логогоороо олон улсад танигдсан Maserati нь 1914 онд Италийн Болонья хотод үндэс сууриа тавьсан бөгөөд өдгөө шинэлэг загвараараа олон улсын хэмжээнд олон үзүүлэлтийг давуулан биелүүлж, дэлхий даяар шилдэгэд эрмэлзсээр байна. Энэхүү брэнд нь Италийн дэгжин байдлын үлгэр жишээ гэдгээрээ нэр хүндтэй болсон бөгөөд ирээдүйг харсан, шинэлэг байдлаараа алдартай.


PUBG MOBILE-д байрлуулах машинууд бол Maserati-ийн 3.0 литрийн хос турбо V6 хөдөлгүүртэй, хөнгөн атлаа хүчирхэг супер спорт машин MC20, бат бөх боловч загварлаг Levante, Maserati-н бага оврын жийп, мөн гэнэтийн бэлэг болгож, нээх боломжтой тусгай машинууд байх юм. Тоглогчид 11-р сарын 18-наас 12-р сарын 31 хүртэл Maserati-ийн спорт машинуудыг жолоодох боломжтой.


"Бид PUBG MOBILE тоглоомыг баяжуулах олон төрлийн хамтын ажиллагаа, түншлэлийг тоглогчдод олгохыг бид үргэлж эрэлхийлдэг. Maserati түүхэн амжилтаараа салбарынхаа тэргүүн эгнээнд зогсдог нь, бидний хамтран ажиллах төгс түнш болгосон” гэж Tencent Games дахь PUBG MOBILE-ийн хэвлэлийн газрын дарга Винсент Ванг хэлэв. Виртуал ертөнц өргөжиж, дэлхийн технологийн хөгжилд илүү чухал болж байгаа энэ үед бид автомашины дизайн болон интерактив тоглоомын ертөнцийг нэгтгэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.


PUBG MOBILE тоглоомыг App Store болон Google Play Store дээрээс үнэгүй татаж аваарай.


PUBG MOBILE-ын тухай

PUBG MOBILE нь 2017 онд дэлхийн интерактив, цахим энтертэйнментийн ертөнцийг шууруулсан PUBG: BATTLEGROUNDS тоглоом дээр суурилсан тоглоом юм. Тус тоглоомд 100 хүртэлх тоглогчид алслагдсан арал дээр шүхрээр буун, бүх шагналыг ганцаараа хүртэх эцсийн ганц ялагчийг тодортол тулалддаг. Тоглогчид өөрсдийн зэвсэг, унаа тэрэг болон бусад хангамжийг хайж олох ёстой бөгөөд дүрслэл, тактикийн хувьд маш баялаг орчинд, тогтмол агших тулааны талбар дээр бусад тоглогчидтойгоо бүгдтэй нь тулалдаан, ялан гарах даалгавартай тоглодог.

Дэлгэрэнгүй мэдээллийг PUBG MOBILE-ын албан ёсны сошиал сувгуудаас Facebook, Instagram, Twitter and YouTube.


MASERATI-ын тухай

Maserati S.p.A. (Maserati Società per azioni) Maserati нь ер бусын зан чанараараа шууд танигдахуйц өвөрмөц машинуудыг үйлдвэрлэдэг. Тэдний хэв маяг, технологи, онцгой зан чанарын ачаар тэд хамгийн онцлог эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг хангаж, дэлхийн автомашины үйлдвэрлэлийн жишиг байсаар ирсэн. Италийн спорт машины дизайн, чанар, тав тух, дэгжин, аюулгүй байдлын хувьд, байнгын жишиг болж, амжилттай шинэчлэн тодорхойлдог автомашинууд нь одоогоор олон улсын дал гаруй зах зээлд худалдаалагдаж байна. Энэхүү амжилтын төлөөлөгчид нь технийкийн онцлог шийдэл, хамгийн дээд зэргийн материал зэргээр тодорхойлогддог Quattroporte, Ghibli спорт седанууд, Maserati-н анхны жийп машин - Levante, цоо шинэ “өдөр тутмын сонголт” - Grecale жийп машинууд юм. Ghibli, Grecale, болон Levante загварууд нь мөн Hybrid хөдөлгүүрийн сонголттойгоор зарагддаг. Дөрвөн цилиндрт Hybrid хөдөлгүүр, V6 бензин ба V8 бензин хөдөлгүүрээр тоноглогдсон, хойд болон дөрвөн дугуйн хөтлөгчтэй, Trident брэндийн гүйцэтгэлийн ДНХ-ийг агуулсан иж бүрэн багц загварууд юм. Санал болгож буй хамгийн дээд зэргийн сонголт нь MC20 болон MC20 Cielo spyder зэрэг сүпер спорт машинууд нь Formula 1-с гаралтай Nettuno V6 хөдөлгүүрийг стандарт үйлдвэрлэлийн автомашинд ашиглах боломжтойгоор тоноглосон болно. Спортлог шинэ GranTurismo загварууд нь өндөр хүчин чадалтай бензин хөдөлгүүр болон 100% батарейгаар ажилладаг цахилгаан хөдөлгүүртэйгээр санал болгож байна. Мөн Trident-ийн ирээдүйн зорилтыг авчрах анхны цахилгаан машин болох Maserati Folgore. 2025 он гэхэ Maserati-ийн бүх загварууд бүрэн цахилгаан хувилбараар гарах бөгөөд 2030 он гэхэд бүх Maserati загвар нь зөвхөн цахилгаанаар ажиллах болно.

 

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

Recent Posts

bottom of page