top of page
  • Oyunbat .O

PMGC 2023 ШАР хэсгийн тойм

PUBG Mobile Global Championship 2023 тэмцээний шар хэсгийн тоглолтууд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Уг хэсэгт Монгол улсаас 4Merical Vibes болон IHC Esports багууд харьяалагдан тоглолтоо хийсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт шар хэсэгт юу болоод өнгөрсөнг тоймлон хүргье.

DAY 1

Эхний өдөр Индонез улсын Bigetron Red Villains баг хүснэгтийг тэргүүллийг авлаа. Тэдний хувьд эхний өдөр 70 оноог өөрсдийн болгосон байна. Харин IHC Esports болон 4Merical Vibes багуудын хувьд эхлэл төдийлөн сайн байсангүй.

DAY 2

Хоёрдох өдөр 4Merical Vibes баг 3 байр ахиулан дөрөвдүгээр байранд орж ирсэн бол Казакстан улсын Major Pride баг хүснэгтийн дэд байрлуу дэвшсэн байна. Нөгөө талд Bigetron Red Villains баг тэргүүллээ энэ өдөр хадгалсан хэвээр байв.


DAY 3

Тэмцээний гуравдах өдөр Major Pride баг шар хэсгийн тэргүүллийг өөрсдийн болголоо. Мөн 4Merical Vibes баг гуравдугаар байранд орж ирэв. Харин IHC Esports хувьд 15-р байранд байрлаж байлаа.

DAY 4

Шар хэсгийн сүүлийн өдөр тун хачирхалтай болж өндөрлөсөн билээ. IHC Esports баг үнэхээр гайхалтай тоглолт үзүүлэн өөрсдийгөө тэмцээнээс хасагдах аюулаас аварч Survival Stage шатанд орох эрхээ авсан билээ. Харин 4Merical Vibes багийн хувьд дэд байраар хэсгийн шатаа өндөрлүүлж анхны дэлхийн аваргаа Grand Final шатнаас үргэлжлүүлэхээр болов.


Мөн Bigetron Red Villains багийн хувьд эхний 2 өдөр тэргүүллээр дүүрэн байсан бол сүүлийн өдөр дөрөвдүгээр байраар дуусгав. Тэд 3-р байранд орсон Team Weibo багтай оноо тэнцүү байсан ч 1 Chicken Dinner-ийн зөрүүтэй байсан учир доор нь оржээ.

Нийтлэлийг: Pani

Recent Posts

See All

Bình luận


Recent Posts

bottom of page