top of page
  • Oyunbat .O

PMGC 2023 НОГООН хэсгийн тойм

PUBG Mobile Global Championship 2023 тэмцээний Ногоон хэсгийн тоглолтууд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдлаа. Уг хэсэгт Монгол улсаас Stalwart Esports баг тоглолтоо хийсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт ногоон хэсэгт юу болоод өнгөрсөнг тоймлон хүргье.

DAY 1

Эхний өдрийг Stalwart Esports баг маш хүчтэйгээр салхийг хагалан Малайзын тэнгэрт сонсогдтол эхлүүлсэн билээ. Тэд эхний тоглолтоо Chicken Dinner-тэйгээр эхлүүлсэн нь эхний өдрийг 3 Chicken Dinner-тэйгээр дуусгах түлхэц болж өгсөн билээ. Энэ амжилт нь PMGC тэмцээний нэг өдөрт идсэн Chicken Dinner-ийн рекордийг эвдсэн үйл явдал болов.

DAY 2

Ногоон хэсгийн хоёрдох өдрийг Пакистан улсын AGONxi8 Esports багаас Chicken Dinner идэж эхлүүлсэн хэдий ч дараагийн тоглолтуудаас Бразил, Монгол улсаас сайн тоглолтуудаа үзүүлэн ээлж дараалан Chicken Dinner-ийг өөрсдийн болгож байв. Энэ өдөр Бразил улсын тоглогч Loops Esports багийн тоглогч Chieff 17 Elimnations, 13 Assist гэсэн үзүүлэлтэйгээр хоёрдох өдрийн TOP Eliminators хүснэгтийг тэргүүлжээ.


DAY 3

Гуравдах өдрийг Бразил улсын Loops Esports-ийн хувьд сайн тоглолт үзүүлэн өөрсдийн оноогоо нөхөн хүснэгтийн тэргүүн байранд орж ирэв. Харин нөгөө талд Stalwart Esports багийн хувьд Placement Point төдийлөн сайн цуглуулж чадаагүй ч 27 Elimination Point авсны 15 elimination-г Action гүйцэтгэж тухайн өдрийн TOP Eliminators хүснэгтийн тэргүүнд байрлаж байв.


DAY 4

Сүүлийн өдрийн хувьд эхний 3 байр буюу Grand Final-д шалгарах эрхийг авах багууд тодорхой болсон ямар баг хэддүгээр байраар тэмцээнээ дуусгах эсэх нь л чухал байв. Харин нөгөө талд тэмцээнээ өндөрлүүлэхгүйн тулд хүснэгтийн доор байгаа багуудын хувьд өрсөлдөөн ширүүсч эхэлсэн.


Ийнхүү сүүлийн өдөр өндөрлөж Loops Esports, Alpha7 Esports, Stalwart Esports багуудын хувьд Grand Final-д оролцох эрхээ өөрсдийн болгож чадсан билээ. Харин хүснэгтийн доод хэсэгт хасагдах аюулд байсан Gaimin Gladiators болон Quest Esports багуудын хувьд цааш тэмцээнээ үргэлжлүүлэх болсон бол Хятад улсын Tianba Esports-ийн хувьд Quest Esports багаас ердөө 1 онооны зөрүүтэйгээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.


Ногоон хэсгийн ҮНЭ ЦЭНТЭЙ тоглогчоор Stalwart Esports багийн тоглогч TOP тодоржээ.

Мөн та бүхэнд уриалахад TOP маань жил бүр зохиогддог Esports Awards арга хэмжээний Esports Mobile Player Of The Year төрөлд оролцож байгаа үүнд та бүхэн энд дарж саналаа өдөр бүр өгөөрэй. Санал хураалт хаагдах эцсийн хугацаа 11.20 өдөр.

Нийтлэлийг: Pani






123 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page