top of page
  • Oyunbat .O

NB Esports маргааш PMGC 2023 анхны тоглолтоо хийх гэж байна.

Анхны дэлхийн аваргын тоглолтоо хийх гэж буй NB Esports-ийн залуучууд 11/06 өдөр эх нутгаасаа Малайз улсыг зорьжээ. Тэдний хувьд "УЛААН" хэсэгт хуваарилагдсан байгаа билээ.


УЛААН хэсэгт NB Esports багтай өрсөлдөхөөр PUBG Mobile Pro League - Arabia Fall 2023 аваргууд болох Nigma Galaxy баг болон өнгөрсөн жилийн дэлхийн аваргын 7-р байрт шалгарсан Бразил улсын iNCO Gaming баг харьяалагдаж байна.


Мөн PUBG Mobile World Invitational 2023 тэмцээний дэд байрын шагналт Хятад улсын Six Two Eight баг байгаагаас гадна 2023 оны намрын Европийн аварга баг Турк улсын Next Rüya багууд тус тус улаан бүсэд тоглолтоо хийхэд бэлэн болжээ.


NB Esports буюу NAT BOLTU Esports-ийн тухайд Бангладеш улсын байгууллага бөгөөд 2022 оны 10.04 өдөр DOOM Esports-оос одоогийн бүрэлдэхүүн болох FISTBoy, Mondo, SEKk, AkazaaE нарыг нэгтгэж байжээ.


Тэдний дэлхийн аваргад шалгарах эхний алхам нь PUBG Mobile National Championship South Asia Wild Card 2022 тэмцээн байлаа. Уг тэмцээнд 3-р байранд орж PUBG Mobile Pro League - South Asia Spring 2023 тэмцээнд оролцох эрхийг авав. Дараагаар нь PUBG Mobile Pro League - South Asia Championship Fall 2023 тэмцээнд оролцож 4-р байраар шалгарж PUBG Mobile Global Championship 2023 тэмцээнд оролцох эрхийг авсан билээ.


Нийтлэлийг: Pani


29 views0 comments

Recent Posts

See All

Recent Posts

bottom of page