top of page
728x90.gif

MLBB MSC 2025 x EWC-н оролцогч бүсүүд тодорлоо

Mobile Legends: Bang Bang (MLBB) Mid-Season Cup (MSC) 2025 энэ зун Esports World Cup (EWC)Рияд хотод дахин зохион байгуулагдахаар боллоо.
MLBB MSC 2025

Тэмцээнийг олон нийт ихээхэн хүлээж буй энэ үед оролцогч бүсүүдийн квот албан ёсоор зарлагдлаа. Анх удаа бүс нутгийн 16 багууд өрсөлдөх гэж байгаа нь түүхэн үйл явдал болж байна.

EWC x MLBB MSC 2025-ийн үндсэн шатны квотын хуваарилалт

Өнгөрсөн жилийнхтэй адил EWC x MLBB MSC 2025 тэмцээний үндсэн шатанд 16 баг оролцоно. Квотын хуваарилалт дараах байдлаар тодорхойлогдсон.

үндсэн шатанд 16 баг

Үүнээс гадна Wildcard шатны нэг квот үлдэж байгаа юм. Түүнчлэн Хойд Америк бүс өөрийн квотоо дахин авч чадсан нь анхаарал татаж байна. TikTok-ын хоригийн улмаас тус бүсийн MLBB-д асуудал үүсэж байсан ч уг асуудлыг шийдвэрлэжээ.

Wildcard шатны оролцогч бүсүүд

EWC x MLBB MSC 2025-ийн Wildcard шатанд дараах бүсүүд багтана. Бүс бүр нэг багтай оролцоно:

  • Хятад

  • EECA (Зүүн Европ, Төв Ази)

  • Япон

  • Латин Америк

  • MEKONG

  • MENA (Ойрх Дорнод, Хойд Африк)

  • Монгол

  • Вьетнам

Энэ жилийн шинэ оролцогч бүсүүд нь Япон болон Вьетнам болж байна. Вьетнамын баг нь шинээр нээгдсэн Vietnam MLBB Championship (VMC) Spring 2025 тэмцээнээс шалгарч оролцох юм. Харин Японы баг нь MLBB Japan League-ээс шалгарна. Энэ нь MLBB esports дэлхий даяар өргөжин тэлж буйг илэрхийлж байгаа юм.


Одоогоор бидэнд байгаа мэдээлэл

Одоогийн байдлаар MOONTON тэмцээний формат, нарийн хуваарь, шагналын санг хараахан зарлаагүй байна. Гэхдээ нийт багийн тоо өнгөрсөн жилийнхтэй ижил байгаа тул формат нь өмнөх жилийнхтэй төстэй байх магадлалтай.


留言


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page